Л.Оюун-Эрдэнийн хаврын УЛС ТӨР!

Л.Оюун-Эрдэнийн хаврын УЛС ТӨР!

Л.Оюун-Эрдэнийн хаврын УЛС ТӨР!

Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй УИХ-ын сүүлчийн чуулган энэ сарын 15-нд нээлтээ хийнэ. Ингэснээр хөшигний арын улс төр албан ёсоор ил гарч, улстөрчид камерын өмнө хэлэлцэх сэдэв, хийх хэрүүлтэй болно.

Хэзээ байтлаа Монголын хавар салхи шуургагүй, хэзээ байтлаа хаврын улс төр жагсаал цуглаангүй, хэзээ байтлаа манай улстөрчид хэрүүл, тэмцэлгүй байлаа. Энд тэнд эрээвэр хураавар жагсаал тэмцэл өрнөж, "эх орныхоо төлөө" цээжээ бяц нүдэх улстөрчдийн шоу утгаа алдах нь тодорхой. Дөрвөн жилийн циклтэй Монголын улс төрийн хамгийн оргил жил тул хаврын синдром нь хөдөлсөн намууд, намчид харин ч нэг дураараа галзуурцгааж байна. Тэд тэгээд галзуурцгааж байг уу?!.

Гэснээс энэ хаврын гол тоглолтыг эрх баригч нам хийх нь тодорхой. Л.Оюун-Эрдэнийн "гоол хийх" хаврын улс төрийн үндсэн сэдэв нь газрын наймааны сонсгол, Хөрөнгө оруулалтын тухай болон Шүүх байгуулах тухай хуулийн төсөл, Баялгийн сан байгуулах асуудал байх нь ойлгомжтой.

Улстөрчид, тэдний хамаарал бүхий хүмүүс уулын амыг ус, модтой нь өмчилсөн атал хуульд заасан 0.07 га газраа олж, хашаа хатгаж чадахгүй суугаа “улны олон”-ы зовлон их.   Товчхондоо, Улаанбаатар аз жаргалтай хот биш авлигажсан хот болсон. ДЭМБ-аас гаргасан стандартаас Улаанбаатарын агаарын бохирдол 80 дахин их, жилдээ  3700 хүн нас бардгаас 15 хувь нь хүүхдүүд гэсэн нь статистик агаад эмгэнэл юм.

Үүний буруутнуудыг Л.Оюун-Эрдэнэ холоос хайх хэрэггүй. Анд нөхөд, Ардын нам, “ах нар” дундаас авлигач, хулгайчид нь олдоно. Жишээ нь, МАН-ын ахмад гишүүн Т.Билэгт нь 2007 оны арванхоёрдугаар сараас нийслэлийн Засаг даргаар томилогдон ажиллаж  байх хугацаандаа 516 газрыг олгожээ. Тэрбээр иргэнд 167, хувийн компанид 126 газар олгожээ. Газрын мафийн "загалмайлсан эцэг" гэгддэг М.Энхболд 1999-2006 онд нийслэлийн Засаг даргаар ажиллахдаа нийт 7374 газрын зөвшөөрөл олгосон байна. Түүний үед Улаанбаатарт  хууль бусаар олгосон газар болон барилгын зөвшөөрлүүд олширсон нь ор, мөргүй гүтгэлэг лав биш. Овоо босговол шаазгай шагшрахаас аргагүй.

Газрын наймаа хийж хөлжсөн, гарын үсгээ худалдаж баяжсан хүмүүс хотын захиргаанаас холдоогүй. НИХТ-ын дарга Ж.Батбаясгалан 2020 онд нэг жилийн хугацаанд хотын даргаар томилогдон ажиллахдаа 66 газар олгосноос 40 иргэнд амины орон сууцны газар өгчээ. Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд С.Амарсайхан хотын даргаар нэг жил ажиллахдаа 919 газар олгожээ. Эдгээрээс 196-г нь хувийн хэвшлийн компани, 296-г нь иргэнд олгосон гэхмэтчилэн Л.Оюун-Эрдэнийн хувьд энэ сэдэв намдаа болон улс төрд сонгуулийн субботник хийх сайхан шалтгаан, тордож томруулах сайн далим болох биз. Угаасаа ч улс төрд үүрдийн дайсан, үүрдийн найз гэж үгүй хойно. Улстөрчдийн, улс төрийн намуудын толхилцоонд улс орон харин хожиж үлдэх ёстой.

Ямар ч байсан Хөгжлийн банкны шүүх хурал, нүүрсний сонсголоор улстөр-бизнесийн бүлэглэл улс орноо хэрхэн луйвардаж, тонож ирснийг баримт, нотолгоотой нь дэлгэлээ.  Удахгүй хэн, хэн Улаанбаатарт хэчнээн хууль зөрчин газар авсан болон хууль зөрчиж газар олгосон асуудал нийгэмд нээлттэй болох нь.

Энэ бүгдээс захын чавганц төрийн өмч хөрөнгө эрх мэдэлтнүүдийн хулгай луйврын үүр овоохой байсныг, “ард түмний өмч” хэзээ ч ард түмний өмч байгаагүйг хагас хугас ч гадарладаг бодсон байх.

Үндсэндээ, баялгийн жинхэнэ эзэд, газрын гол наймаачид нь Төрийн ордонд суудаг төлөөллүүд нь байсныг сонгогчид нүдээрээ үзэж, чихээрээ сонсох нь зөв. Ядаж зургадугаар сарын 28-нд нэр дугуйлахдаа эрх биш энэ бүгдийг бодож үзэх биз.

Баялгийн сан байгуулах асуудлаар УИХ-д суудалтай улс төрийн намууд зөвшилцөлд хүрч. хуулийн төсөл хамтран боловсруулахаар болсон юм. Өнгөрсөн хугацаанд МАН тэнд суугаад нэг төсөл боловсруулж, АН энд суугаад бас нэг төсөл бичиж байсан. Тэгэхээр хоёр талд суугаад хоёр өөр төсөл бичих биш нэг төсөл хамтран боловсруулахаар намуудын дарга нар гарын үсэг зурснаар Үндэсний баялгийн сантай болох яриа нэг алхам урагшилсан гэсэн үг. Нэг ёсондоо Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл шиг улс төрөө даахгүй унахаас сэргийлж, парламентад суудалтай намуудын дарга нар баталгаа гаргаж өгсөн гэж ойлгочиход болно.

Монголын улстөрчид дунд Норвеги явж, баялгийн сангийн туршлагатай нь танилцаагүй хүн бараг байхгүй. Байсхийгээд УИХ-ын гишүүд бөөнөөрөө Норвеги явж, туршлага судалдаг. Гэсэн хэдий ч баялгийн сан нь хоосон, "баялгийн эзэд" нь ядуугаараа байна.  Монголд цөөн хэдэн гэр бүл нүүрс, зэс, алт мөнгийг ердөө цүнхлээд явж байдаг болсон нь бодит үнэн.

Тэгээд зогсохгүй тэд уул уурхайг нь улс төртэй нь улс төрийг нь хууль шүүхтэй нь худалдаад авчихсан байдаг. Тиймээс том мөнгөний хэргүүд шүүх дээр очоод тоосонд дарагддаг, “шударга ёсны” шүүх нь тэдний тэрэгний морь болдог нь бас худлаа биш. Хөгжлийн банк, нүүрсний хулгайн хэрэг үнэндээ “чоно цатгалан, хонь бүтэн” гэдгийн үзүүлэн болсон. Шүүх засаглалын түүхэнд хожмоо муугийн жишээ болж яригдах нь гарцаагүй. “….Хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлэх”-ийг эрхэм зорилгоо болгосон шүүгчид нь гурван тэрбумаар шударга ёсоо зарчихдаг болсны жишээ нь Д.Эрдэнэбилэг юм. Бусдаас гурван тэрбумын авлига авсан нь баримтаар нотлогдсон байтал “Эрдэнэс силвер ресурс”-ийн Т.Мөнхбаяр, Б.Жаргалсайн нарыг 27 саяар л торгочихдог шүүхтэй улс шүү дээ. Гурван тэрбум төгрөг авлигад авсан хүмүүст 27 сая төгрөг ёстой задгай мөнгө байлгүй. Л.Оюун-Эрдэнийн авлигатай тэмцэх “мөрөөдөл” энэ мэт шүүхийн хаалга мөргөөд унадаг.

Худалч хүнд Монголын хууль шүүхээс шударга ёс хүлээж сууснаас хөрөнгө мөнгөөр худалдаад авчих нь амар хялбар болсон.

УИХ-ын сүүлчийн чуулганы гал дагуулсан нэг төсөл нь Шүүх байгуулах шинэчилсэн найруулга байх нь нэн ойлгомжтой. Засгийн газраас Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдуулан авлигын хэргийг хянан хэлэлцдэг шүүх байгуулах тухай хуулийн төслийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард өргөн барьсан нь багагүй шүүмжлэл дагуулсан. Учир нь авлигын хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд хэлэлцдгийг үүнийг болиулж шууд давж заалдах шатны шүүх дээр хэлэлцэхээр төсөл суулгаж өгсөн. Авлигын хэргийг дагнасан шүүхтэй болсноор авлига хэдэн хувиар буурах вэ гэдэг нь нэг асуулт. Аль эсвэл шүүгчдэд өгөх авлигын хэмжээ нэмэгдэж болзошгүй гэдэг хоёр хардлага. Хуулийн засаглал биш хувь хүний засаглал байгуулчихвал авлигатай тэмцэх биш ардчиллаа тавьж тууж мэднэ. Төрийн ордны гурван давхраас шүүх, прокуроруудад ял захиалдаг байсныг хуулийн сайд асан Х.Нямбаатар өөрийн амаараа батлаж асан удаа бий. Гэхмэтчилэн шүүх байгуулах төслийг ултай суурьтай хэлэлцэхгүйгээр улстөр хөөвөл улсаа бүр авлигачдын гарт атгуулж мэднэ.

Намрын чуулганы хаалтын сэдэв болсон газрыг зуун жилээр эзэмшүүлэх тухай маргаан хаврын чуулганы нээлтийн сэдэв байх нь гарцаагүй. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг эдийн засгийн хөгжил, улс орны аюулгүй байдал талаас нь судалгаа, нотолгоотой ярих ёстой байтал сонгуулийн шоу болгочихлоо. Тэр тусмаа Х.Баттулга, Ч.Хүрэлбаатар гэх хоёр хүний хоорондын хонзонгоо тайлах хэрүүл болоод хувирсан нь уг төсөл улс төрөө даахгүйд хүргэв.

Энэ мэтээс илүүтэйгээр улстөрчдийн сонирхлыг хамгийн ихээр татаж буй ганц сэдэв нь Л.Оюун-Эрдэнэ хэнийг нэр дэвшүүлж хэнийг тэтгэвэрт суулгах вэ гэх асуулт. Тэгвэл МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Авлига албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүдийг намаасаа нэр дэвшүүлэхгүй" гэж аль эрт зарлачихсан. Тэрбээр амлалтдаа хүрэх эсэхийг харин харах үлдэж байна. Айвал бүү хий, хийвэл бүү ай гэдэг!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-04 202.179.27.61

Оюунэрдэнэ, баттулга хоёр нэг завины нэг зорилготой хүмүүс

Avatar

дэмжигч 2024-03-04 138.199.21.195

Амжилт

Avatar

зочин 2024-03-04 66.181.190.43

Монгол улсын төрийн дээр хулгайч луйварчид сандайлчихаад шүүх прокурорыг авилгад живүүлж дураараа аашилж шудрага үнэний төлөө тэмцэж хулгай луйврийн илрүүлж ил тод болгосон ЕСайдад мөнч их өширхөж бна

Avatar

Нэргүй 2024-03-04 66.181.187.130

Danh,Nyan 2-oos ehleed salchihmaar l baih yum.Daraa ni ene 2 sain ahiinhaa bugsiig ch saihan uhah uu/

Avatar

Нэргүй 2024-03-04 213.87.144.96

Харуулах боломжгүй.

Avatar

Сэтгүүлч 2024-03-04 192.82.64.220

Авилгад авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн мөнгө, хөрөнгийг хурааж авч, дээр нь ял өгдөг. Захиалгатай хэдэн зуун саяар авилга авчаад арван хэдээн саяар торгуулиад л гараад ирсэн гэж захиалгатай бичдэг ээ одоо болио! Дээрээс нь ял авч төрийн албанд ажиллах эрхгүй болж, биеэр ял эдэлж байгаа.

Avatar

Нэргүй 2024-03-04 43.228.130.85

Оюуэрдэн.Нямбаатар Хүрэлсүх мөн адил шалгагдах нь тодорхой.Оптек гэрээ энэ 3-тай холбоотой. Ахиж бүү сонго энэ 2-н үнэн ярьдаг эсэх нь тогтоогдоно.

Avatar

Нэргүй 2024-03-04 192.82.64.212

МАН түвшин уланд. Ард түмэн улны айл, хүн хүмүүс

Avatar

иргэн 2024-03-04 202.21.126.195

Оюунэрдэнийг шалгуулж байж энэ олон хулгай дээрэм байсан эсах нь үнэн болно.Оюуэрдэн.Нямбаатар 2-г чөлөөтэй байлгаж байж шалгах хэрэгтэй.Энэ 2-с асуудал гарах юм бол Хүрэлсүх мөн адил шалгагдах нь тодорхой.Оптек гэрээ энэ 3-тай холбоотой. Ахиж бүү сонго энэ 2-н үнэн ярьдаг эсэх нь тогтоогдоно.

Avatar

иргэн 2024-03-04 202.21.126.195

Шударга 5 гэсэн нөхдүүд бүгд асуудалд орсон.Оюунэрдэнэ албан тушаалаараа л үлдэж байгаа.Одоо ахиж бүү сонго үнэхээр шударга эсэхийн чөлөөтэй байлгаж байгаад шалгуулж үзье иргэдээ.Ахиж бүү эрх мэдэл өг Оюунэрдэнэд.Нямбаатарт мөн адил.Энэ 2-г шалгуулж байж Хүрэлсүхийн маск хуулагдах ёстой.МАН-г бүү сонго.

Avatar

Нэргүй 2024-03-04 142.114.5.94

Бусдаас гурван тэрбумын авлига авсан нь баримтаар нотлогдсон байтал “Эрдэнэс силвер ресурс”-ийн Т.Мөнхбаяр, Б.Жаргалсайн нарыг 27 саяар л торгочихдог шүүхтэй улс шүү дээ. Гурван тэрбум төгрөг авлигад авсан хүмүүст 27 сая төгрөг ёстой задгай мөнгө байлгүй.

Avatar

Иргэн 2024-03-04 192.82.64.220

Авилгад авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн мөнгө, хөрөнгийг хурааж авч, дээр нь ял өгдөг. Захиалгатай хэдэн зуун саяар авилга авчаад арван хэдээн саяар торгуулиад л гараад ирсэн гэж захиалгатай бичдэг ээ одоо болио! Дээрээс нь ял авч төрийн албанд ажиллах эрхгүй болж, биеэр ял эдэлж байгаа.

Avatar

Нэргүй 2024-03-04 103.26.95.170

МАН нэр хүнд УЛНЫ түвшинд байна. 8 жилийн дотор ард түмэн УЛНЫ боллоо. УЛНЫ хүмүүс сонгуульд маш заналтай санал өгнө. Тэд ядаж амьдрал ахуйгаа өвдөгнөөш дээшээ, б о о в н о о с дээшээ түвшинд болгох намыг сонгохыг хүснэ. Тэр нь МАН бол биш л дээ. Сонгуульд арай дээр оролцож хамтарсан засаг байгуулья гэвэл Оюун-Эрдэнэ ядаж Хүрэлбаатар, Нямдорж, Нянбаатар, Чойжилсүрэн, Бямбацогт, Амарсайхан, Болорчулуун, Даваасүрэн, Ж.Ганбаатар, Оюунчимэг, Сарангэрэл мэтийн хачин юмнуудаасаа салах хэрэгтэй шүү.

Avatar

Нэргүй 2024-03-04 49.0.140.26

Тэмцэж байгаа юм хийх гэж байгаа нь МАН юм даа. Өөр намд өгье гээд ч гөлтийх нам даанч алга даа. Хүнээ харж сонгох нь зүй. Нам харгалзахгүй хиртэй буртагтай хүмүүсээ цэвэрлэх сонгууль айсуй байна.

Avatar

Нэргүй 2024-03-04 103.26.95.170

АН яагаав? 34 жилийн 8 жилд нь л төр барьж үзсэн. Гэхдээ хийсэн юм нь МАН-ыг бодвол тэмээ ямаа хоёр шиг шүү дээ. Монгол хүн гадаадад зорчих эрхтэй болсон. Хувийн өмчтэй болсон. Малыг малчинд хувьчилсан. Орон сууцыг суугчдад нь үнэгүй хувьчилсан. 8 хувийн ипотэкээр 4 жилд 100 мянган айлыг орон сууцанд оруулсан. Бүх аймгийг хатуу хучилттай замд холбосон. Амгалан ДЦС барьсан. ДЦС 3, 4 өргөтгөсөн. УБ хотыг арай нэг хот төрхөнд оруулж байсан. Хувийн хэвшил, хуулийн шинэчлэл гээд зөндөө.

Avatar

Нэргүй 2024-03-04 139.5.218.217

Энэ амьтаны эзэн Элбэгшуналховдогдоржино нь газрын наймаанд холбоотой л доо бас

Avatar

сонгогч 2024-03-04 202.9.46.246

Цөөн хэдэн гэр бүл нүүрс, зэс, алт мөнгийг нь ердөө цүнхлээд явж байдаг болсон нь үнэн. Тэгээд зогсохгүй тэд уул уурхайг нь улс төртэй нь улс төрийг нь хууль шүүхтэй нь худалдаад авчихсан байдаг. Тиймээс том мөнгөний хэргүүд шүүх дээр очоод тоосонд дарагддаг, “шударга ёсны” шүүх нь тэдний тэрэгний морь болдог нь бас худлаа биш. ИЙМЭЭС ОРОСЫН "НЕВСКИЙ КИНОНД ГАРДАГ ШИГ "АРХИТЕКТОР" МОНГОЛД ХЭРЭГТЭЙ БОЛООД БАЙГАА ЮМ ДАА!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2024-03-04 202.126.88.79

Хогийн качкараа зайлуулахгүй бол МАН сонгуульд УБ-т 1-2 суудал авна.

Avatar

Лапша 2024-03-04 202.126.91.25

тэгвэл маш сайн байна,харин Оюун эрдэнэ Б.Энхбаяр гэх мэт МАНыг булшилж улс орондоо гавъяа байгуулсан хэдэн залуус сонгогдох хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-03-04 66.181.183.183

Хувь сайн төр муу бол яам тамгын газрууд засгийн газар УИХ ерөнхиилөгч бүгдийг хувьчилбал бүх юм сайхан болж монгол улс хөгжих юм бишүү.

Avatar

Нэргүй 2024-03-04 103.212.116.184

Teneg mal gej baidag yum bn

Avatar

who we are... 2024-03-04 203.98.76.4

Монголчуудын НҮҮДЭЛЧИН Сэтгэхүй нь Иргэншсэн Соёожлсон ертөнцийхөн шиг Хот Суурин, Инженерийн Байгууламж Барьж Байгуулж Хэзээ ч Чадахгүйнээ, Бүтэхгүйнээ….НҮҮДЭЛЧИН Зан бол Асуудлаасаа буюу ӨӨРИЙН ХИЙХ, ХАРИУЦАХ АЖЛААСАА ЗУГАТАХ, ХАЯЖ ОДОХ, ХЭН НЭГНЭЭР ХИЙЛГЭХ юм. Нүүдэлчин зантай болохор Монголдоо аж төрж боломгүй бол ус, бэлчээр хайн нүүдэг шиг Виз мэдүүлэн гадаадруу зайлж одох.

Avatar

НҮҮДЭЛЧИН ЗАН ... 2024-03-04 203.98.76.4

Монголчууд бид цусандаа НҮҮДЭЛЧИН сэтгэхүйтэй болохор Иргэншсэн Соёлшсон хэв маягаар Ажиллаж, Амьдарч хэзээ ч чадахгүйнэ..НҮҮДЭЛЧИД ус, ургамалтай газар хайз нүүгээд байдаг шиг ОРчин цагт Монголчууд УБ хотод, Монголдоо Амьдарч боломгүй бол Виза мэдүлэд гадаадруу зайл одоцгоно.. НҮҮДЭЛЧИД бол Асуудлыг Шийдээд Ажиллаад Хөдөлмөрлөд Амьдрах бус зүгэр л Асуудлаас Ажлаас Зугатаах.

Avatar

Жонхуу 2024-03-04 202.9.46.188

Хамгийн данхар бүтэцтэй хамгийн их хулгайтай нэг ч бүтээн байгуулалтгүй хамгийн их шантаажны Хамгийн худалч нүсэр Засгийн газар хэзээ огцорч Монгол улс нар үзэх юм бол доо

Avatar

Нэргүй 2024-03-04 103.57.94.46

Жонхуу чи бол хулгач шүү дээ !

Avatar

Нэргүй 2024-03-04 103.212.116.184

Jonhuu ** min harin ch gagui zasag bailaa. Jonhuugiin AN ii uyed bol suirsenshuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж