Ньюс агентлаг энэ долоо хоногийн /2024.III.04-III.10/ өрнийн зурхайг хүргэж байна.
Хонь
Амьдралыг тань эрс өөрчлөх долоо хоног. Хувь заяаг тань шийдэх томоохон уулзалтад орж магадгүй. Өнгөрсөн баларсантайгаа зууралдаж, өөрөө өөртөө саад болох хэрэггүй. Хүссэнээрээ зоригтой хөдөл. Ямар ч тохиолдолд зогсонги байдлыг бүү хүлээн зөвшөөр. Хонины ордныхон хэзээнээсээ л урагшлах дуртай улс. Гэхдээ зөрүүд зангаасаа болоод буруу замаар будаа тээх вий. Таныг ухааруулж дөнгөх хэн нэгэнтэй ийм үед ярилцаарай. Нээлттэй, өөртөө итгэлтэй байдлаа ашиглан романтик харилцаа үүсгэж магадгүй. Хэрвээ та хэдийнэ хосоо олсон бол романтик болзоонд цаг гаргаарай. Бүтээлч байдал, шинийг санаачлах чадвар тань өндөр байна. Ажил дээрээ шинэ санаа гаргаж, дарга нараа гайхашруулна. Долоо хоногийн эхээр санхүүгийн гэнэтийн зардал гаргаж магадгүй.
Үхэр
Эерэг долоо хоног. Хэрвээ та ганц бие бол найз нөхдөөрөө дамжуулан боломжийн хүнтэй танилцана. Хайртай хүнээ илүү сайн таниж мэдэх боломж гарна. Бүтээлчээр болзох юм уу богино аялалд гарч магадгүй. Таны сонирхлыг татахуйц ажил мэргэжлийн шинэ боломж гарч ирж магадгүй. Тухтай бүсээс тань хэтэрсэн юм шиг санагдаж болох ч боломжийг ашиглаад үзэхийг зөвлөе. Өсөлт гэдэг зүйл хил хязгаарыг давснаар ирдэг гэдгийг санаарай. Шаардлагагүй зүйлд хэт их мөнгө үрэхээс зайлсхий. Эрүүл мэндийн хувьд та нэн сайн байна. Бие махбод, оюун санаа аль аль нь эрч хүч дүүрэн байна. Энэ их эрч хүчээ дасгал хөдөлгөөн, спорт, аялалд зарцуулаарай. Бясалгал хийх, тэмдэглэл хөтлөх гэх мэтээр оюун санаагаа ч бас дасгалжуулахаа бүү мартаарай. Заримдаа хачирхалтай санаа толгойд орж ирж магадгүй. Тэр болгонд үсэрч, гүйж харайгаад байлгүй нухацтай бодоорой.
Ихэр
Шаргуу хөдөлмөрийн үр шимээ хүртэх долоо хоног. Таны хэрэгжүүлж байсан төсөл энэ долоо хоногт оргилдоо хүрч, бусдад хүлээн зөвшөөрөгдөнө. Санхүүгийн тооцооллоо ухаалаг, эмх цэгцтэйгээр хийгээрэй. Удахгүй гарах зардлуудаа тооц. Шаардлагагүй зардлуудыг бууруулж, хуримтлал үүсгэх арга замыг эрэлхийл. Хайр дурлалын харилцаанд нухацтай шийдвэр гаргах шаардлагатай болно. Зүрхээ чагнахыг танд зөвлөе. Харин та ганц бие бол нээлттэй байдлыг санал болгож байна. Гэнэтийн бэлгүүд таныг хүлээж байна. Стресстэж, элдэв зүйлд санаа зовох хандлагатай байна. Ном унших, массажинд орох, йог хийх, байгальд цагийг өнгөрөөх зэргээр өөрийгөө тайвшруулаарай. Найз нөхөд, ойр дотны хүмүүсээсээ сэтгэл санааны дэмжлэг авахаас бүү цааргал. Хангалттай амарч, үүрэг хариуцлагаа багасга.
Мэлхий
Хайр дурлалаар амьсгалах долоо хоног. Хэрвээ та хостой бол хамтдаа цагийг сайхан өнгөрүүлнэ. Урьд өмнө хийж байгаагүй хөгжилтэй, шинэлэг зүйлсийг хамтдаа турш. Харин та ганц бие бол найзаараа дамжуулан шинэ хүнтэй танилцаж магадгүй. Ажил мэргэжлийн амжилтад хүрэх хүсэл тань хүчтэй байна. Манлайлах боломжийн төлөө өөрийгөө дайчил. Сайн дурын ажил хийж, авъяас чадвараа батла. Санхүүгийн байдал дунд зэрэг. Зээл авахаас зайлсхий. Санхүүгийн тооцооллоо хийхдээ өр ширээ бууруулахад гол анхаарлаа хандуул. Сэтгэл хөдлөлийн мэдрэмж өндөр байх долоо хоног. Тиймээс аль болох тайван байж, юмсыг энгийнээр, аажуу уужуу хүлээж авахыг хичээгээрэй. Бусдад өширхөж, уурлах хэрэггүй. Зарим зүйлд санаа тавилгүй зүгээр орхи.
Арслан
Энэ долоо хоногт карьераа ахиулах шинэ боломж гарч ирнэ. Шинэ төсөл, шинэ сорилтын өмнө өөртөө итгэлтэй байдлаа бүү алдаарай. Амжилт таныг хүлээж байна. Санхүүгийн гэнэтийн зардал гарч болзошгүй тул тансаг хэрэглээнд мөнгө үрэхээс зайлсхий. Хүсэл, хэрэгцээ хоёроо ялгаж салга. Хайр дурлалын харилцаанд таны сэтгэл татам чанар өндөр байна. Хайртай хүнтэйгээ романтик болзоо төлөвлө. Харин та ганц бие бол сэтгэл хөдөлгөм нэгэнтэй уулзах магадлалтай. Ажил, амралт, зугаа цэнгэл гурваа тэнцвэртэй байлгаж чадвал энэ долоо хоног хамгийн сайхан өнгөрнө. Юуг ч хэтрүүлэх хэрэггүй. Сэтгэл санаа, хүч чадлаа сэргээхийн тулд хоббигоо хөөж, салхинд гарч, спортоор хичээллэ. Амралтын өдрийг нам гүм өнгөрөөж, өөрийгөө, нийгэмд эзлэх байр сууриа эргэцүүлэн бод.
Охин
Чухал төслийн үеэр өөрийгөө хэн гэдгийг харуулж чадна. Хичээл зүтгэл тань үр дүнгээ өгч, дээд албан тушаалтнууддаа хүлээн зөвшөөрөгдөнө. Санхүүгийн эрсдэлтэй зардал гаргахаас зайлсхий. Хадгаламжаа өсгөх, өрөө бууруулахад л гол анхаарлаа хандуул. Урт хугацааны тогтвортой байдалд тань тохирох практик сонголтыг хийгээрэй. Хайртай хүнтэйгээ хамтдаа асуудлыг шийдэх нь та хоёрыг улам ойртуулна. Ганц бие хүмүүс шинэ боломжийг нээлттэй хүлээж аваарай. Эрүүл мэндээ нэн тэргүүнд тавих хэрэгтэй. Ялих шалихгүй асуудал гарсан ч заавал эмчид хандахыг зөвлөж байна. Эмчийн санал болгосон зөвлөгөө, эмчилгээ, дэглэмийг ёс журмаар нь дагаж мөрд. Урьдчилан сэргийлэх нь нэн чухал. Заримдаа зүггүй санаа танд төрнө. Даанч таны тэнэглэлийг өөрөөс тань өөр дэмжих хүн алга.
Жинлүүр
Хүсэл тэмүүллийг тань өрдөх шинэ боломж гарч ирнэ. Араас нь алдалгүй хөөцөлдөхийг зөвлөж байна. Мөнгө санхүүтэй холбоотой асуудалд ухаалаг хандаж, урт хугацааны баялаг бүтээхэд анхаарлаа хандуулаарай. Хөнгөн хуумгай зүйлсэд зардал гаргахаас зайлсхий. Хайр дурлалын харилцаа тань хүсэл тэмүүлэл, догдлол дүүрэн байна. Зоригтой байдал тань үр дүн дагуулна. Эрүүл мэндийн хувьд энэ долоо хоногт тайвширч, стрессээ тайлахыг урьтал болгоорой. Эрч хүч, нөөц бололцоо тань шавхагддаг зүйл тул завсарлага аваарай. Сайн унтаж амрах, зугаатай хоббигоо хөгжүүлэх, тайвшруулах хөгжим сонсох, байгальд цагийг өнгөрөөх зэргээр өөрийгөө цэнэглээрэй. Хүндрэл бэрхшээлийг даван туулах хамгийн зөв арга нь хуучны дуу сонсох ч байж болох юм.
Хилэнц
Карьерын хувьд хүчирхэг дүр төрхөө харуулах долоо хоног. Ажил дээрээ шинэ санал, санаачлагаар бусдыг манлайлна. Шаардлагагүй, эрсдэлтэй зардал гаргахаас зайлсхий. Нарийвчилсан судалгаа, төлөвлөлтийн дараа хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргаарай. Хайртай хүнтэйгээ хамтдаа чанартай цаг хугацааг өнгөрүүл. Нээлттэй харилцах замаар дотно харилцаагаа бэхжүүл. Хэрвээ та ганц бие бол романтик анхны болзоонд бэлэн байгаарай. Шийдвэр гаргахдаа яарах хэрэггүй. Энэ долоо хоногт сэтгэл санааны байдал тань савалгаатай байна. Нэг бол хэт өөдрөг, нэг бол уур уцаартай байх бололтой. Аль нь ч байлаа гэсэн өөртөө зөөлөн хандаарай. Хангалттай амралт сэтгэлийн хөдөлгөөнийг тогтворжуулна. Төөрөгдөлд орох, бусдыг үзэн ядах зэрэг нь оршихуйн хэвийн шинж чанар гэдгийг санаарай.
Нум
Байгууллага, аль эсвэл ажил мэргэжлийн бусад холбоо сүлбээгээрээ дамжуулан карьерын шинэ боломжтой таарна. Ашигтай боломжийг алдаж болохгүй. Санхүүгийн чухал шийдвэр гаргахаасаа өмнө судалгаа шинжилгээ сайн хийгээрэй. Шаардлагатай бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй. Эрсдэлтэй таамаглалаас зайлсхий. Хайр дурлалын харилцаа хүсэл тэмүүлэл дүүрэн романтик байна. Өөдрөг бөгөөд нээлттэй байгаарай. Эрүүл мэндийн хувьд эрч хүч, урам зориг өндөр байна. Энэ их эрч хүчээ биеийн тамир, спортод зарцуул. Спорт, бүжиг, явган аялал зэрэгт яваарай. Амьдралын уйтгартай хэв маягаас залхсан бол олон нийтийн арга хэмжээнд хүчээр өөрийгөө хамруулаад үз. Ойр дотныхондоо дургүйцэх мэдрэмж түр зуур төрнө.
Матар
Шаргуу хичээл зүтгэл тань эерэг үр дүн авчрана. Чухал төслөө дуусгаж, дээд албан тушаалтнуудаасаа магтаал хүртэнэ. Хийх ажлынхаа жагсаалтыг нягт нямбай гарга. Төсвөө хянаж, илүү зарлагаа багасга. Хуримтлалаа нэмэгдүүлэх бүтээлч арга замыг хайж ол. Хэрвээ та ганц бие бол энэ долоо хоногт санаачлагатай байхыг зөвлөж байна. Өөрийгөө үргэлж гадуурхах хэрэггүй. Өөрийг тань өөрчлөхийг найз нөхдөөсөө санаа зоволгүй хүс. Харин та хэдийнэ хосоо олсон бол хамтдаа чанартай цагийг өнгөрөө. Ажил, амралтынхаа тэнцвэрт байдлыг хангаж чадвал амжилт ойрхон байна. Ачааллыг хэтрүүлж, тал талд найдлага төрүүлэх хэрэггүй. Ном унших, сонирхолтой хобби эхлүүлэх, сайн унтаж амрах гэх мэтээр өөрийгөө цэнэглээрэй.
Хумх
Шинэлэг санаа, асуудлын шийдлүүд өөрийн эрхгүй толгойд тань орж ирнэ. Бүтээлч, урам зоригтой байдлаа ашиглан өөрийгөө сайжруулах арга замыг эрэлхийлээрэй. Хэтийн төлөв тань гэрэлтэй байна. Томоохон худалдан авалт хийхээс зайлсхий. Шаардлагатай бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай. Хайр дурлалын харилцаа тань улам бэхжинэ. Хайртай хүнээ сонсох нь харилцааг улам эерүүлнэ. Хэрвээ та ганц бие бол сонирхолтой шинэ хүнтэй танилцаж магадгүй. Заримдаа хэт нухацтай хандаж, юм бүхний задлан шинжилдэг зангаасаа татгалзаарай. Энэ долоо хоногт стресс менежментийг нэн тэргүүнд тавих хэрэгтэй. Асуудалд уян хатан ханд. Урьд өмнө танд тохиолдсон гунигтай, уй гашуутай үйл явдлуудыг мартаж, ирээдүйн шинэ үе шатаа эхлүүл. Энэ шийдвэрээсээ болоод уцаарлаж, тайван бус болж магадгүй.
Загас
Бодож төсөөлж явдаг зүйлсээ бодит ажил болгон хэрэгжүүлэхэд тохиромжтой долоо хоног. Үүний тулд баг хамт олонтойгоо нээлттэй хамтран ажилла. Тансаг хэрэглээнд хэт их зардал гаргах хэрэггүй. Мөн төсвийг тань ганхуулах гэнэтийн худалдан авалтаас зайлсхий. Урт хугацааны зорилгодоо нийцүүлэн амьдралд ойр сонголт хийгээрэй. Хайр дурлалын харилцаа таатай байна. Хэрвээ та болзож байгаа бол илэн далангүй байдлыг эрхэмлээрэй. Энэ долоо хоногт сэтгэл хөдлөлийн мэдрэмж тань өндөр байна. Өөртөө илүүхэн анхаарал тавьж, байгальд цагийг өнгөрөө. Хайртай хүмүүстэйгээ учир утгатай цаг хугацааг өнгөрүүлээрэй. Гэнэтийн шийдвэр гаргах нь тухайн үедээ сонирхолтой байж болох ч алсдаа гоомой үр дүн гарах вий, сайтар нягтлаарай.
Нэргүй 2024-03-04 213.87.144.96
Харуулах боломжгүй.