Зуд: 40 мянгаар тооцон зээлээр хонь авч байна

Зуд: 40 мянгаар тооцон зээлээр хонь авч байна

Зуд: 40 мянгаар тооцон зээлээр хонь авч байна

Өвөлжилт хүндэрсэн зарим сумдын малчид малаа 50 хүртэл хувиар эргэлтэд оруулсан ч ихэнх сумд 30 хувиар малаа эргэлтэд оруулсан байна. Гэхдээ махаа зарж борлуулах асуудал тулгамдсан асуудал болсон юм.Ямааны мах 1 кг нь 3500, хонины мах 1кг нь 5000, үхрийн мах 1 кг нь 7000 төгрөгөөр авч байгаа нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлгээ гэж малчид гомдоллож байсан юм.

Тэгвэл Хэнтий аймгийн Гал шар сумын цахим хуудаст хонийг 40 мянган төгрөгөөр тооцон зээлээр авч буй талаар малчид бичжээ. Энэ талаар "Малчидаас мал худалдан авах биржийн хүмүүс манай багт ирж малаа ачууллаа.Өмнөх ачилтанд нэг хонийг 65 000 төгрөгөөр тооцож сарын дараа төлбөрийг хийхээр гэрээ байгуулсан гэж байсан.Харин өнөөдөр "Таван уул"хавийн малчидын 340 гаруй хонийг 40 000 төгрөгөөр бодож зээлээр аваад явлаа.Хэдийгээр байгалийн давагдашгүй хүнд нөхцөлд орсон хэдэн малчидад зүгээр үхүүлээд хаяснаас дээр мэт боловч, үнэ хямд байна гээд буцаагаад туугаад явах боломжгүй гэдгийг айхтар сайн мэдэж байгаа болохоор үүнээс дээш үнэ байхгүй ээ, тохирохгүй бол авахгүй ээ л гэдэг юм байна. Ингээд л хэдэн малаа өгөөд туучихлаа даа малчид маань" гэж бичжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
БурууБуруу
13
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-03 122.201.31.32

муусайн чээнжүүд хотод оруулаад хэд хэд нуглаэ байгаа даа

Avatar

Нэргүй 2024-03-03 66.181.188.225

ҮХҮҮЛЖ БАЙСАНААС ДЭЭРЭЭ МАЛ НЬ ДОР ОРЧИХСОН БОЛ ҮХЭХ МАГАДЛАЛ ӨНДӨХ ШҮҮ

Avatar

Нэргүй 2024-03-03 85.233.56.132

Малчид ухаан суух, өөрсдийнхөө амьдралыг аваад явчих чадвартай болох цаг нь ирээд байна. Зун, намаржин найр наадам хөөцөлддөгөө болих хэрэгтэй. Би л говь, хээрийн хүн гээд өвс тэжээл, хашаа хороогоо хүрэлцээтэй бэлтгэлгүй мангартаж, тэнгэр харж суудгаа болиоч ээ! Тэднийг төр, засаг нь зөв зам руу хөтлөхгүй, зүгээр л өвс тэжээлээр хангаад байхаар наадуул чинь юу ч сэтгэхгүй, бэлэнчилсэн, дээрээс буян хардаг хэвээр л байгаад байна. Одоо өөрсдийг нь ажиллуулах хэрэгтэй. Шахаж шаардаач.

Avatar

Ха ха ха 2024-03-03 139.5.216.71

23 оны намар үнэтэй бхад нь зарах нь яасын! Шуналаасаа болж баахан мал үхүүлж бхаар 20к.р бол зар. Хэндээ гомдож тунирхдаг юм.

Avatar

Нэргүй 2024-03-03 139.5.219.84

Суурин шинчлэл хийх хэрэгтэй өөрчлөгдөөчээ

Avatar

Зочин 2024-03-03 66.181.161.113

Сургамж л авна. Өөр арга байхгүй. Энэ хорвоо дээр бид л малчин нүүдэлчин байгаад, энэ хувь заяаны зовлонг эдлэгчид биш шүү дээ. Монгол хүн мэдлэгийг үгүйсгэдэг. Бүх л шатандаа. Судрын хэл, домог үлгэртээ бол мэдлэгийг дээдэлнэ. Гэхдээ хэрэглэхгүй гэж байгаан. Монголчуудын энэ "Дээдлэх" гэдэг үгэнд л үндэстний хамаг алдаа нь явж байдаг. Жишээ нь хуулийг дээдлэнэ гээд заагаад өгчихөөр хууль нь дампуурчихдаг. Шашин нь төрөө дээдлэнэ гээд заагаад өгчихөөр хуврагууд нь бүхэл шатандаа төр лүүгээ салаа

Avatar

Нэргүй 2024-03-03 66.181.161.113

вч өгөөд, бөгсөө харуулаад эхэлсэн. Боловсролыг аль түрүүн дээдэлсэн. Гэтэл одоо боловсрол мэдээж хог дээр. Ингэж бид мэдлэгийг хэрэглэхгүй тээршааж харин дээдэлсэний үрийг жишээ нь л гэхэд зуднаар хэдэн муу малчид маань биеэрээ үзэж байна. Малчид өөрсдөө мэдлэгийг хамгийн их дээдэлдэг боловч хамгийн их үл хэрэгсдэг хүмүүс л дээ. Хүүхэддээ диплом худалдаж авч өгөхөө мэдээд байгаа юм. Арын хаалгаар ажилтай болгоно. Харин мэдлэгт салаавч өгнө.Мэдлэгтэй хамт онол, технологи нь бүхэлдээ явж байдаг.

Avatar

Нэргүй 2024-03-03 66.181.161.113

Монголын малчдын зовлонг Австраличууд 20-р зуунд биеэрээ үзсэн. Тэд 200 сая хоньтой л доо. Тэнд зуд гэж байхгүй. Харин ган болно. Ган болохоор хонь нь хонио барьж иднэ. Энэ бүхний дүнд тэд фирмийн зохион байгуулалтанд орсон. Фирм, ферм, фарм бүгд нэг утгатай. Латин, франц, англи үгнүүд. Нэг ёсондоо тодорхой бэлчээр, хашаа хороотой газар эрүүл ахуйн шаардлагыг стандартын дагуу хангасан нөхцөлд ашиг шим өндөртэй үүлдрийн амьтдыг өсгөн үржүүлж суурин газрын хэрэглээг төвлөрүүлэн, тасралтгүй хангах.

Avatar

Нэргүй 2024-03-03 66.181.161.113

Хамгийн гол нь үүндээ шинжлэх ухаан технологийн ололт амжилтыг нэвтрүүлж гарц, ашиг шим, эрүүл ахуйн байдлаа байнга дээшлүүлэх буюу апдэйт хийж байгаа юм. Энэ нь тусдаа шинжлэх ухаанд суурилсан салбар болон хөгжсөн. Маш олон салбарын мэдлэгийг нэг дор ашиглах хэрэгцээ бий болдог. Менежмент, маркетин, мал эмнэлэг, мэдээллийн технологи, эдийн засаг, логистик гэх мэт. Өөрөөсөө мөнгө гаргахгүйгээр байгалийн өгөөжөөр яваад байж болно гэж үзвэл эрсдлээ өөрсдөө даагаад чимээгүй байх хэрэгтэй юм даа.

Avatar

Зочин 2024-03-03 66.181.161.113

Мал төрийн хамгаалалтанд байна гэдэг балай хуулиа цуцлах хэрэгтэй. Малчид нь малынхаа ашиг шимийг зах зээлийн хуулиар эргэлтэнд оруулна. Мал тэдний өмчлөлд байна. Гэтэл аюул болоход улс нийтээрээ малчдад өртэй болдог энэ хачин тогтолцоо. Эхнэр маань хүнтэй явалдаж ирээд жирэмсэн болж улмаар гарсан хүүхдээ надаар овоглож, намайг тэжээх ёстой гэвэл би яах ёстой вэ? Энэ байдлыг ч гэсэн Монголын гэр бүлийн тухай хуульд одоо болтол тусгаагүй л байгаа, яг ярих юм бол. Өчнөөн ийм гэр бүл оршин байгаа.

1 0
Avatar

Эр хүн 2024-03-03 59.153.112.38

иш чааваар энэ админ нь гамшиг юм аа!!!! х у ж а а гэдэг үгийг бас хараалын үгэнд оруулцан хамгаалж нуудаг элгийн амьтан юм!!!!!!

Avatar

Эр хүн 2024-03-03 59.153.112.38

үйлсийнхээ дагуул болж байна дөө. Зун гэлтгүй цагаан сараар ч ер нь малынхаа буянг уландаа гишгэж бизнэсийн амьтад шиг хандаж ард иргэддээ мал, мах, идээ цагаагаа хэтэрхий үнэтэй аманд орсон үнээрэй зараад дарвалзаад байсан буянг нь хурааж гамшигаар шангаа хүртэждээ!!! Бурхан болон байгаль дэлхий өөрөө хамгийн шудрага юм даа!!! Цаашид ард иргэд болон мал махаараа багахан шиг тоглоорой та нуус!!!!!! Ард иргэдээ хэтэрхий бухимдуулж, х***а нарын гараар хайран мал махаа бузарлуулаад байсны хариу нь!

Avatar

Нэргүй 2024-03-03 66.181.160.34

Ер нь хөдөөнийхөн маань хүнээ таниж сурмаар юм. Жирийн нэг нийт, эгэл ард олондоо чанга санаагаар хандаад, дамчид, данжлагч ченж, данжаад х***а нарыг мэдсээр байж хайр зарлаад байсаар ийм болчихшиг боллоо доо. Буян юм даа, хөө..ий.

Avatar

Нэргүй 2024-03-03 38.42.106.107

Зах зээл. Өөр юу хүсээв. Хүчээр албаар бүгдийн үнийг тогтоодог, төр бүгдэд гар хөл хошуугаа дүрдэг хуучин нийгмийн сэтгэхүйгээс салцгаая. Хүнд өргүй, өөрийн төлбөрийг өөрөөлөөр бус өөрөө төлж амьдрахыг зах зээл гэмой

Avatar

Нэргүй 2024-03-03 213.87.162.134

~~~ Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Монгол 2024-03-03 172.56.34.50

Хамтарсан нэгдэл маягийн юм байгуулж өөрсдийн амьдрал аж ахуйн соёл иргэншлээ дээшлүүлэх гүй бол малчдын төлөө төр,улс юу ч хийхгүй…татвар л авна

Avatar

Нэргүй 2024-03-03 103.212.119.141

postoor bityy zudand uhsen mal irj bna geh um , shalgadag gazruud bna uu

Avatar

зочин 2024-03-03 103.212.118.44

баярлаад өгөөд явуулаач,маргаашийн шуурганд үхээд дуусна аа

Avatar

Нэргүй 2024-03-03 59.153.113.94

Шуналууд бие биеэ алж бн.

Avatar

Нэргүй 2024-03-03 139.5.217.34

Зүгээр үхүүлснээс хамаагүй дээр!!! 1998 оны Азийн эдийн засгийн хямралын үед Солонгос автомашинаа 50% хямдруулан борлуулж, дампуурлаас зайлсхийж байсан!!! Манайхан тэр үед цоо шинэ Галлопер, Соната 13-24 мянган $-оор баахан авсан даа!!! Түүн шиг л юм!!

Avatar

Нэргүй 2024-03-03 139.5.217.34

ЗАЛРУУЛГА: Галлопер 15,000$ байсан юм байна шүү!!!

Avatar

зочин 2024-03-03 103.212.118.44

сонатай 6000 болсон шүү

Avatar

Нэргүй 2024-03-03 202.55.188.116

зун 300000-400000-гаар зарж байж хямд зарж байна гээд байсан шаарнууд одоо яахав ченжүүддээ одоо шулуулдаа шунал ихдвэл зуд болдог гэж

Avatar

Зочин 2024-03-03 202.21.108.20

Хүндрэлийг нь далимдуулаад хямдаар авч байгаа юм бол ядаж мөнгийг нь бэлнээр өгөөч. Яасан өлөн хүнээ байсан хүмүүс вэ

Avatar

Нэргүй 2024-03-03 66.181.191.169

оүхүүлж байснамс хэдэн төгрөгөөр ё өолтугай өгсөн нь дээр дээ

Avatar

Нэргүй 2024-03-03 93.240.134.162

Малчид өөрсдөө нэгдээд дундаасаа туулц сайтай машин авч мал махаа ачиж тээвэрлэдэг болох хэрэгтэй ш дээ. Бэлэнчилсэн сэтгэлгээнээсээ сал гэж байгаль анхааруулаад байна шүү.

Avatar

Нэргүй 2024-03-03 103.57.92.253

үг үсгийн алдаа гэж аймаар юмаа. мэргэжлийн редакци бну???

Avatar

Нэргүй 2024-03-03 202.131.225.198

ҮХСЭН МАЛЫН МАХ ОРЖ ИРЭХ БИЙ ДЭЭ,, ХЯНАЛТ САЙН ТАВИАРАЙ

Avatar

Зочин 2024-03-03 66.181.183.183

Шуналын бузар араатнууд бие биенээ барьж идэцгээж бна.

Avatar

Л.Л 2024-03-03 66.181.166.134

малчдын, малчдаас

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж