Энтони Дэвис: ЛеБрон рекорд эвдэх бүрт бид хожигдох юм

Энтони Дэвис: ЛеБрон рекорд эвдэх бүрт бид хожигдох юм

Энтони Дэвис: ЛеБрон рекорд эвдэх бүрт бид хожигдох юм

Агуу ЛеБрон Жэймс NBA-ийн замналынхаа 40 мянга дахь оноогоо авч, энэ амжилтад хүрсэн түүхэн дэх анхны цор ганц хүн боллоо. Өнөөдөр/2024.03.03/ Лос Анжелес Лэйкерс баг "Crypto.com" аренадаа Денвер Наггетс багийг хүлээн авсан бөгөөд ЛеБрон есөн оноо авахад л 40 мянган оноонд хүрэх байсан юм. Улмаар хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад ЛеБрон Жэймс Майкл Портер Жуниорын эсрэг дайрч, цацалтаа амжилттай болгосноор уг амжилтад хүрэв.

Завсарлагааны үеэр ордонд хуран чуулсан үзэгчид түүнд баяр хүргэн алга ташиж, Лэйкерсийн дасгалжуулагч Дарвин Хам түүнд баяр хүргэн 40 мянга дахь оноогоо авсан тоглолтын бөмбөгийг дурсгасан аж.

Харамсалтай нь тоглолт Денвер Наггетсын ялалтаар өндөрлөж, Жэймс 26 оноо авч багаа тэргүүлжээ. Тоглолтын дараа ЛеБроны хамтран зүтгэгч Энтони Дэвис "ЛеБрон рекорд эвдэхээ зогсоох хэрэгтэй. Учир нь түүнийг рекорд эвдэх бүрт бид хожигдох юм" гэж хошигносон гэнэ. Өмнө нь ЛеБрон Жэймс NBA-ийн бүх цаг үеийн онооны лидер болсон тоглолтдоо Оклахома Сити Тандер багт ялагдсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-03 70.108.16.162

Lakers odoo yavahgui

Avatar

Нэргүй 2024-03-03 213.87.162.134

~~~~ Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж