"Нэг, хоёрдугаар шигшээ баг байгуулж, гадаадад хамтарсан бэлтгэл хийнэ"

The League - Парисын олимп-2024

"Нэг, хоёрдугаар шигшээ баг байгуулж, гадаадад хамтарсан бэлтгэл хийнэ"

"Нэг, хоёрдугаар шигшээ баг байгуулж, гадаадад хамтарсан бэлтгэл хийнэ"

Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргалтай ярилцлаа.


-Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн багууд "BCL" буюу Азийн аваргуудын лигт өрсөлдөх боломжтой боллоо гэх баярт мэдээ дууллаа. Юуны өмнө "BCL" лигийн талаар товчхон мэдээлэл өгөөч?

-BCL нь Basketball Champions League гэдэг гурван үгний товчлол. Өмнө нь FIBA-аас Championship Cup гэдэг тэмцээний хийдэг байлаа. Одоо 2023-2027 оны төсөл нь хэрэгжээд тив болгонд лиг зохион байгуулж байна. Манай BCL Asia нь дотроо зүүн өмнөд Ази болон баруун Ази гэсэн хоёр хэсэгтэй. Монголын багууд зүүн өмнөд Азийн дэд хэсэгт нь багтаж байгаа. Манай бүсээс хоёр бүс, баруун Азиас хоёр баг мөн Япон, Хятад, Филиппин, Солонгосын дээд лигийн дөрвөн аварга баг гээд нийт найман багтай Азийн аваргуудын лиг зургадугаар сард болно. Шалгарсан баг нь дэлхийн клубуудын аваргад оролцоно. Энэ бүгд FIBA-ийн албан ёсны тэмцээн.

-Монголд эхний шат нь болно гэсэн. Монголоос хэчнээн баг, ямар шалгуураар оролцох вэ?

-Өнгөрсөн наймдугаар сард FIBA-ийн конгресс болсон. Энэ үеэр тивийнхээ удирдлагуудтай ярилцаж, клубуудээ олон улсын түвшинд яаж гаргах вэ гэдгийг судалсан. Судалгааны ажлын дагуу BCL-д Монголын багууд оролцох боломжтой, тэмцээн зохион байгуулах чадамжтай гэдгээ санал солилцоод тохирсон. Ингэж явсаар өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр албан ёсны гэрээ байгуулагдсан. Гэрээ байгуулсны дараа бусад орнуудтай тохиролцох ажлууд байсан. FIBA албан ёсоор зарласны дараа манайх зарлалаа. Манайх BCL-ийн эрхийн төлөөх сонгон шалгаруулалтын нэгдүгээр шатыг эх орондоо зохион байгуулна. Энд найман баг оролцоно. Хоёр дахь шат нь Индонезид болно. Зохион байгуулагч орны давуу эрхээр хоёр баг оролцоно. Ийм учир энэ жилийн лигийн финалд шалгарсан хоёр баг эх орноо төлөөлөн оролцоно. Хоёрдугаарт, нэгдүгээр шатанд Монголын хоёр баг, Индонезийн хоёр баг, Тайланд, Сингапур, Малайз, Хонг Конгийн тус бүр нэг баг бүрдэж, хоёр хэсэгт өрсөлдөнө. Дөрөвдүгээр сарын 3-наас 7-ныг хүртэл "UG" аренад болно. Бид анх удаагаа лигийн аварга багаа Азийнхаа багуудтай өрсөлдөхийг харах боломж бүрдэж байна.

-BCL-д Монгол багууд өрсөлдсөнөөр ямар боломжууд нээгдэж байна вэ?

-Мэдээж Азийн түвшиндээ гарч ирж байна. Манай тамирчдын ур чадварыг Азийн мэргэжилтнүүд шууд харж, үзэх, бусад лигийн хүмүүс, скаутууд харах боломжтой. Олон улсад клубын түвшинд тоглоно гэдэг дэвшил. Клуб бол лигийн чухал амин сүнс.

-Монголын лиг сүүлийн жилүүдэд Азидаа хурдацтай хөгжиж байгаа лигүүдийн нэгт орж байна. Энэ жил лигт ямар шинэ ажлуудыг хийсэн бэ?

-Энэ жилийн хувьд дата, статистик дээрээ голлон анхаарч байгаа. FIBA-ийн санал болгосноор "Genius Sports" компанитай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн нэмэлт үйлчилгээнүүдийг авч байгаа. Тодруулбал, сүүлийн үед тулгамдсан асуудал болоод буй бетийн эсрэг ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр статистик дүгнэлт хийн тухайн тоглолтод гадны нөлөө орсон эсэхийг хянуулж байна. Улирлын тоглолтуудын дүгнэлт ирсэн. Дүгнэлтэд дурдсанаар бетийн ноцтой асуудал гараагүй. Ирээдүйд хэрэв Монгол Улсад хууль батлагдаад бетийг зөвшөөрвөл дэлхийн спортуудын жишгийн дагуу яах ёстой вэ гэдэг суурь ажлуудыг хийнэ. Бет Монголд албан ёсоор шууд орж ирэх боломжгүй. Албан ёсоор орж ирье гэвэл эхлээд тухайн спорт нь цэвэр үү гэдгийг олж тогтоодог. Тэрнээс биш шууд орж ирэх боломжгүй. Тэгэхээр Монголд орж ирсэн бетийн компаниуд олон улсад асуудалтай байгаа юм болов уу гэж бид нар ойлгосон. 2-3 жил "Genius Sports"-ийн хяналууд явагдаж, Монголын лиг маргаангүй, тоглолт наймаалцах асуудал байхгүй гэсэн тохиолдолд албан ёсны бетүүд орж ирдэг юм байна лээ. Юу юугүй бетэнд орно гэж байхгүй.

-Монголын лигт тоглож буй гадаад, дотоодын тамирчдын мэдээлэл олон улсын сайтад байршиж эхэлсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Бидний мэдэх NBA, Евролигээс гадна дэлхийн бусад лигүүдийн мэдээллийг хангадаг сайт байдаг. Бүх тамирчдын профайл, статистик үүсдэг. "Genius Sports" нь өөрөө FIBA-ийн албан ёсны дата нийлүүлэгч. Энэ хэрээрээ албан ёсны дата нь FIBA руу нийтлэгдэж, дээд лигийн тамирчдын профайл тэр том сайтад гарч эхэлсэн. Тухайн тоглогчийн бүх дундаж үзүүлэлт, багийн амжилт, багуудын мэдээлэл үүсдэг.

-Лигийн плей-оффын уур амьсгал ширүүсч байна. Тоглолт бүр л гал гарсан ширүүн өрсөлдөөнтэй болохын зэрэгцээ тамирчдын сэтгэл хөдлөл, үйлдэл хэмжээнээсээ хэтэрч байна гэх шүүмжлэлийг үзэгчдийн зүгээс өгч байна. Энэ тал дээр холбооны байр суурь ямар байгаа вэ?

-Олон хүүхэд багачууд үзэж сонирхож байгаа. Тамирчид тэдэнд үлгэр дуурайлал болдог. Мэдээж плей-оффд, хожил хожигдолд тамирчин хүн өөрийнхөө бүх сэтгэл зүрхийг гарган бэлтгэл сургуулилалт хийдэг. Тиймээс шатах тохиолдол байдаг. Гэхдээ түүнийг давах ёс суртахууны доголдол, зөрчил гаргаж байгаа бол сагсан бөмбөгийн холбооны лигийн дэргэдэх ёс зүйн зөвлөл, ажлын хэсэг бий. Бид хамтарч хуралдаад шийтгэлийг оноож байгаа. Зарим шийтгэлүүд хатуу байна гэдэг шүүмжлэл байгаа. Гэхдээ холбоо ёс зүйтэй байх дээр тамирчиддаа хатуу шаардлага тавина. Тамирчид ч тэвчээртэй байх хэрэгтэй. Хожил, хожигдол сагсан бөмбөгийн нэг хэсэг шүү дээ.

-Шигшээ багийн тоглолтууд болж өнгөрлөө. Бэлтгэл хийх хугацаанаас эхлээд сонгон шалгаруулалт гээд шүүмжлэх зүйлс олон байсан. Тэгвэл ирэх зун шигшээ баг дээр ямар төлөвлөгөө гаргасан бэ?

-Холбооны зүгээс ажлын үүргийн хуваарилалтын хувьд илүү мэргэжлийн болно. Стандартуудыг суулгах гэж хичээж байна. Өнгөрсөн зургадугаар сард FIBA-аас засаглалыг хэрхэн зөв болгох, шүүгч, дасгалжуулагч нарыг сургалтыг зохион байгуулсан. Шигшээ багийн тухайд нэг болон хоёрдугаар шигшээ баг, залуучуудын шигшээ баг байгуулж, зундаа гадаадын багуудтай хамтарсан бэлтгэл хийх төлөвлөгөөтэй байгаа. Энэ гуравдугаар сард холбооны удирдах зөвлөл хуралдаж, төлөвлөгөөг эцэслэн гаргана.

-Энэ жил Парисын олимп тохионо. Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийг олимпийн эрхийн тэмцээнүүд, Азийн аварга хүлээж байна. Эдгээр тэмцээнүүдэд шигшээ багийн бүрэлдэхүүн ямар байх вэ?

-Өмнөх Токиогийн олимпод тухайн улсын топ 100 тамирчны сүүлийн нэг жилийн хугацаанд оролцсон есөн тэмцээний дунджаар тухайн улсын ранк гардаг байсан. Үүний дагуу Монголдоо олон тэмцээн зохион байгуулж, эмэгтэй баг маань эрхээ шууд авч байсан бол эрэгтэй баг эрхийн тэмцээнд оролцож байсан. Энэ жил Парисын олимпод FIBA дүрмээ өөрчилсөн. Топ 25 тамирчны сүүлийн нэг жилийн хугацаанд оролцсон есөн тэмцээний дунджаар дүгнэдэг болсон. Мэргэжлийн түвшинд 4-5 багтай байж, эмэгтэй баг нь "Women’s series"-д сайн байж л эрхээ авахаар дүрмийг өөрчилсөн. Манай мэргэжлийн "Улаанбаатар ММС Энержи" баг ч түүхэн дээд амжилтаа үзүүлж, Их дуулгын аварга болж, оноогоо ч сайн бүрдүүлсэн. Гэвч дүрмийн дагуу ранкийн оноогоор эрхээ авч чадаагүй. Гэхдээ олимпийн эрхийн гурван тэмцээн хүлээж байна. Эмэгтэй баг мөн хоёр тэмцээнд оролцоно. Гуравдугаар сарын эхээр Францын эмэгтэй шигшээ баг Монголд ирнэ. Эмэгтэй баг маань тэдэнтэй бэлтгэл хийх болсонд баяртай байгаа. Эрэгтэй баг лиг дууссаны дараа бэлтгэлдээ орно. Э.Дөлгөөний хувьд лигийн үеэр бэртэл авсан ч Солонгост эмчилгээ хийлгээд ирсэн. Бүрэлдэхүүнийг одоогоор шууд нэрлэх боломжгүй. Гэхдээ өнгөрсөн жил цөм болсон тамирчдаараа бүрдүүлнэ.

-3х3 сагсан бөмбөг Монголд хурдацтай хөгжиж байна. Дотоодын өрсөлдөөнийг холбооны зүгээс хэрхэн дэмжиж, зөв зохицуулалтыг хийж байна вэ?

-Энэ жил "Pro League" зохион байгуулж эхэлнэ. Энэ тэмцээн найман "Lite Quest", гурван "Quest" зохион байгуулна. "Lite Quest" гэдэг бол дэлхийн Гранпри, чалленжерүүдтэй холбогддог тэмцээн. Тэгэхээр Монголын лигийн багууд дотооддоо найман удаа өрсөлдөөд түрүүлсэн багууд нь дэлхийн тэмцээнд оролцоно. Гурван тэмцээн нь дэлхийн Их дуулгын эрхийг олгоно. "Pro League"-д 12-16 багийг тогтмол оролцуулахаар зорьж байгаа. Гудамжаас олимп руу гэдэг шиг баг чинь сайн байвал дэлхийд гарах гарцыг холбоо хийнэ. Багууд, клубууд биеэ даан бэлтгэл сургуулилалтаа хийн олон улсад оролцох боломжтой. Энэ жилийн "Pro League"-д багууд сайн оролцохоор харагдаж байна. Эхний байдлаар өнгөрсөн долоо хоногт хуралдаж, тэмцээний танилцуулгаа хийсэн. Тэмцээний товууд тодроод, аль тэмцээний эрхийг олгох вэ гэдэг нь тодорчихсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-03 202.9.46.72

eeqwewq

Avatar

Нэргүй 2024-03-03 213.87.162.134

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Гал Пүрэвхүү 2024-03-03 66.181.181.202

Хор хутгагч Хагаралдуулагчдаас байнга сэрэмжилж байгаарай МСБХ
МCS Энержи ресурст талархана
Монголын сагс мандтугай 🇲🇳🏀

Avatar

yaijgii tulgaa yu 2024-03-03 139.5.217.31

kk mongol hun gej iim turhtei hun bdiin gedgiig gadniihan tultal n uzuulsen ork doo

Avatar

Хүүк 2024-03-03 103.212.118.241

MCS гэж бузрууд хөгжиж байсан сагсыг унагааж байгааг харах муухай байна.
новшнууд зайлаарай

Avatar

Нэргүй 2024-03-03 103.57.93.204

Амжилт хүсье. Монголын хамгийн олон үзэгчтэй Багийн спорт бол яах аргагүй сагсан бөмбөг.

Avatar

Зоч 2024-03-03 43.242.243.73

Чи их л том эндүүрч яваа төлөг шиг бна. Монголд хамгийн олон үзэгчтэй багийн спорт чинь Монголын Үндэсний бөх шүү дэ. Багш, дасгалжуулагч, өрсөлдөгч, хамт олон, хань ижил, ахан дүү, амраг садангууд бүгдээрээ ордог. дэлхийд хамгийн олон гишүүнтэй багийн спрот шүү дэ. Спор спрот ялгаа байхгүй гэдэгтэй бүгд 100% санал нэгддэг манай улс

Avatar

Монгол Сагс 2024-03-03 66.181.181.202

Пепси Алтан цомд бөхийн өргөө хоосон л байх юм

Avatar

Нэргүй 2024-03-03 202.9.40.182

Үндэсний бөх багийн спорт уу? Багийн спорт гэдэг чинь багийн тамирчид голдоо нэг tool буюу хэрэгсэлтэй бүх хүн нэг системээр, нэг цаг хугацаанд зэрэг эхэлж, зэрэг дуусдаг спортийг хэлдэг юм. Үндэсний бөх, жудо нтр яахав багийн төрөл гэж байгаа. Тэр нь зүгээр л хүн тус бүр оноо цуглуулж багаараа хамгийн их оноо цуглуулсан нь ялна гэж байгаа. Бусдаар бол бөх 99 хувь ганцаарчилсан спорт шүү. Бас үндэсний бөх чинь үзэгчгүй болцоон. Битгий том эндүүр. Залуучууд угаасаа сонирхохоо болиод удаж байгаа.

Avatar

Нэргүй 2024-03-03 202.9.40.182

Яагаад гэвэл үндэсний бөх нь тэр чигээрээ даваа унаагаа наймаалцдаг, спортын хэв шинж гэхээсээ илүү урлагийн хэв шинжийг агуулж байгаа. Жижиг заалны барилдаанд бол үнэн хүчээрээ үзэж байна. Хамгийн гоё хэсэг болох наадам, цагаан сарын барилдаанууд битүү худлаа барилдаан. Үзэгч, ард түмнээ энэ хирээрээ л доромжилж байна гэсэн үг лдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж