Баян сумын ойн барилдаанд Б.Бат-Өлзий заан түрүүлжээ

Баян сумын ойн барилдаанд Б.Бат-Өлзий заан түрүүлжээ

Баян сумын ойн барилдаанд Б.Бат-Өлзий заан түрүүлжээ
Төв аймгийн Баян сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан боллоо. Тус барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын арслан Р.Пүрэвдагва үзүүрлэв.
Дөрөвт Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, улсын начин Д.Хүдэрбулга, Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, аймгийн арслан Н.Дашдаваа нар шалгарлаа. Харин наймд улсын өсөх идэр начин Э.Даш, улсын начин Б.Түвшинтөгс, аймгийн арслан И.Мандах, аймгийн заан Б.Даваадалай нар үлдэв.
Барилдааны үеэр Баян сумаас төрөн гарсан аймаг, цэргийн цолтнууддаа тус сумын засаг дарга, “Дүнжингарав” дэвжээний гүйцэтгэх захирал М.Мөнх-Эрдэнэ хүндэтгэл үзүүлсэн юм.
Өнөөдөр/2024.03.03/ 13:00 цагаас болох Монгол Улсын начин Д.Багахүүгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаантай.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-03 213.87.162.134

!!! Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-03-03 202.126.91.32

Зуд турханаа яая гэж байж бас гахай тэжээхтэйгээ, яасан баян сум бэ, энэ сумын засгийг 1 худагт илгээмээр юм байна даа

Avatar

Нэргүй 2024-03-03 103.57.94.46

1 худагт бишээ, газрын ойроор нь Баян сумынх нь хорихо д хийчихээч, энэ их цас зудны үкэр яасан завтай, зайтай засаг вэ, хө !

Avatar

Нэргүй 2024-03-03 202.9.46.53

Энэ балай бөх гэж бүүр нэг эмх замбараагүй, монголчуудын ажлыг алдуулж мөнгө дэмий үрдэг юм болж хувирлаа. Цаг нартай, эмх цэгцтэй, тодорхой дүрэмтэй болгож болдоггүй л юм байх даа. Ажил хийдэггүй, баялаг бүтээдэггүй, зүгээр энд тэнд барилдсан болж хор найруулж явдаг эрчүүд олшрох нь Монгол улс доройтохын цондон доо

Avatar

зочин 2024-03-03 202.9.46.246

Модон жорлонгоосоо салаагүй байж сумдууд юун 100 жил вэ??? ичиж үхмээр юм. Зуд болж байхад ой тэмдэглэж байгаа юмуу? сумдын 100 жилийн ойг хориглоход гэмгүй….

Avatar

Нэргүй 2024-03-03 202.9.40.54

Хэзээ барилдсан юм болоо. Саяхан л малчдад хандив цуглуулах барилдаан болсон. Бат-Өлзий заан байнгын бэлтгэлтэй байх юмаа. Энэ жилийн наадмаар гарьд болох байхаа. Ясны сайн бөх юм даа. Увсын хэд ч байхгүй болжээ. Нямжаргал гээд Увсын сайн начин байдаг яагаад барилдахгүй байна вэ

Avatar

Нэргүй 2024-03-03 66.181.178.65

Их л баян сум юм байх даа… Түүхт 100 жил… хэ хэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж