Төв аймгийн Баян сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан боллоо. Тус барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын арслан Р.Пүрэвдагва үзүүрлэв.
Дөрөвт Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, улсын начин Д.Хүдэрбулга, Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, аймгийн арслан Н.Дашдаваа нар шалгарлаа. Харин наймд улсын өсөх идэр начин Э.Даш, улсын начин Б.Түвшинтөгс, аймгийн арслан И.Мандах, аймгийн заан Б.Даваадалай нар үлдэв.

Барилдааны үеэр Баян сумаас төрөн гарсан аймаг, цэргийн цолтнууддаа тус сумын засаг дарга, “Дүнжингарав” дэвжээний гүйцэтгэх захирал М.Мөнх-Эрдэнэ хүндэтгэл үзүүлсэн юм.
Өнөөдөр/2024.03.03/ 13:00 цагаас болох Монгол Улсын начин Д.Багахүүгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаантай.
Холбоотой мэдээ