Долоо хоногийн тойм: Зуд сонгуулийн сурталчилгаа болов

Долоо хоногийн тойм: Зуд сонгуулийн сурталчилгаа болов

Долоо хоногийн тойм: Зуд сонгуулийн сурталчилгаа болов

"News" агентлаг өнгөрч буй долоо хоногт улс төр нийгмийн амьдралд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


ЖОЛООЧ НАР ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭВ 

Шинэчлэл нэрийн дор нийтийн тээврийн шинэ автобусыг үйлчилгээнд явуулж эхэлсэнтэй зэрэгцэн маршрутад өөрчлөлт оруулснаар иргэд илүү удаан хугацаагаар автобус хүлээх болов. Түүгээр зогсохгүй автобусанд явах хугацаа нэмэгдсэн бөгөөд автобусны тоо нэмэгдсэн ч тусыг эс оллоо. Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд автобусны жолооч нарын цалинг "түгжрэлийн сайд" болон НЗД нэмнэ гэсэн ч хэлсэн хугацаа нь өнгөрч,  нийслэлийн Нийтийн тээврийн авто баазуудын жолооч нар даваа гаригт Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгаланд шаардлага хүргүүллээ. Шаардлагад,

-Нэгдүгээрт, автобусны жолооч нарын өдөр бүр 8 цаг ажиллаж байгаа цалинг бүтнээр нь олгох.

-Хоёрт, НДШ, татвар энэ бүгдийгээ суутгаж авсны дараа жолооч нарын гар дээр ирэх цалин нэг сарынх нь 3.5 сая төгрөг байхаар тооцож олгооч.

-Гуравт, хувийн автобус баазууд болон орон нутгийн өмчит баазын жолооч нар тэтгэвэртээ гарах эрх үүсэхэд нэг удаагийн 24 сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж бодож олгох гэсэн гурван шаардлага тавьж буй аж.

Жолооч нар "Бид нарын одоо авч байгаа сарын цалин 1.7 сая төгрөг. Татвар, шимтгэлээ хасаад гар дээрээ 1.2 сая төгрөгийг хоёр хувааж авдаг" гэж хэлж байсан юм. Мөн тэд хэвийн байсан маршрутад өөрчлөлт оруулснаар туулах хугацаа нэмэгдсэн гэдгийг хэллээ. “Трансбус” ХХК-ийн жолооч Э.БАТ-ОРШИХ "Хэрэв шаардлагын хариуг энэ сарын 29-нлд багтаан шийдвэрлэж өгөхгүй бол дараагийн арга хэмжээг авна. Тэмцлийн хэлбэр сонгоно" гэсэн юм. Одоогоор автобусны жолооч нарын цалинг эцэслэн шийдээгүй байна. Албаны хүмүүс нийслэлийн төсөвт тодотгол хийж байж уг асуудлыг шийдэх талаар мэдээлж буй юм.


СОНГУУЛИЙН ЗАРДЛЫГ ТОГТООВ 

Үндэсний аудитын газраас УИХ-ын 2024 оны сонгуульд өрсөлдөх улс төрийн нам, эвсэл, тойрогт нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дээд хязгаарыг тогтоосноо /2024.02.29/ зарлав. 2024 оны ээлжит сонгуульд өрсөлдөх нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 6 тэрбум 434.5 сая төгрөг, тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг 894.7 -1,526.1 сая төгрөгийн хооронд тогтоосон байна. Тойргуудаас хамгийн өндөр зардалыг 2-р тойрог буюу Говь-алтай, Ховд, Увс, Завханы тойрог т тавьсан бөгөөд нам 659 саяыг зарцуулж болох бол нэр дэвшигч 1,526,054,380.9 төгрөгийг зарцуулах боломжтой аж. Өмнө нь баруун аймагт нэр дэвшигч сурталчилгааны хугацаанд сонгуулийнхаа тойргоор нэг л удаа тойрч, сонгогчидтой уулзах боломж олддог байсан бол тойргийг томсгосноор нэг удаа ч бүтэн тойрч чадахгүй нь нэгэнт тодорхой болсон төдийгүй маш их зардал гаргахаар тооцоотой байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзэрэй.


ЗУД ДАГАСАН ЭРХ БАРИГЧДЫН СУРТАЛЧИЛГАА 

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН "Засгийн газрын хуралдаанаас хаваржилттай холбогдуулж малчны зээлийн хүүгийн төлбөрийг Засгийн газраас даахаар болж шийдвэрлэлээ" гэж мэдээлэл хийсаэн нь олон хүний бухимдлыг хүргэв. Түүний хэлснээр, Улсын хэмжээнд 1.3 их наяд төгрөгийн малчны зээл байна. Хүүгийн хуримтлал нь 280 орчим тэрбум төгрөг болж байгаа. Зургаан хувийг нь малчид өөрсдөө төлөхөөр үлдсэн 220 тэрбумыг Засгийн газар шийдвэрлэх юм.  Шуудхан хэлэхэд татвар төлөгчдийн мөнгөөр малчны зээлийн хүүг төлөхөөр болж байна. Дээр нь тэжээл үнэгүй олгохоор болжээ. Дунджаар нэг айлд 250 кг буюу таван шуудай тэжээл хүргэхээр шийдвэрлэсэн юм. Мөн Улсын нөөцөөс 5 тэрбумыг зарцуулж, малчин өрх тус бүрт 10 кг гурил, 5 кг будаа хүргэхээр болжээ.

Засгийн газраас энэ долоо хоногийн эхээр зудтай сумын Засаг дарга нарт туулах чадвар сайтай жийп машин яаралтай худалдан авахаар болсон бөгөөд ямар нэгэн тендергүйгээр шууд худалдан авалт хийх компани долоо хоногийн сүүлчээр тодров. Өөрөөр хэлбэл, УОК-ын шийдвэрээр Засаг даргын тамгын газрыг туулах чадвар сайтай автомашинаар хангах ажлын хүрээнд эхний ээлжид 105 автомашиныг шийдвэрлэхээр болсон юм. Үүнд зарцуулах  15 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлэсэн. Д.Амарбаясгалангийн хэлснээр "Нийт 100 автомашин хүргэх эхний ажил ийн эхэлж байна". Дээр нь  9 тэрбум төгрөгөөр сумдын хүн эмнэлгийг автомашинтай болгохоор шийдвэрлэжээ.

Ийнхүү эрх баригчид нөөц болон төсвийн хөрөнгөнөөс тэрбумаар тооцогдох төгрөгийг зудаар далимдуулан ямар ч судалгаа шинжилгээгүй яаралтай худалдан авалт хийх байдлаар зарцуулж байна. Өмнө нь цар тахлын үед энэ мэтээр тендергүйгээр худалдан авалт хийснээс болж "ногоон автобус"-ны хэрэг гарч байсан билээ. Энэ удаад ч түүнээс дутахгүй асуудал үүсэх бололтой. Хүүхдийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэгт мөнгө байхгүй гэдэг эрх баригчид ийнхүү малчдын саналыг худалдаж авах гэж татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж байх хооронд 50 мянган хэрэглэгчдийн дулаанаар хангадаг Амгалан цахилгаан станцад гэмтэл гарч, тодорхой хэмжээнд дулааны хязгаарлалт хийв. Цаашид дулаан, эрчим хүчээр тасалдах бодитой аюул нүүрлэж байхад энэ талаар арга хэмжээ аваагүй эрх баригчид нарны эх үүсвэрийн нэгэн төсөлд бас гарын үсэг зурав.


МЕТРО "ДАХИН ИРЭВ"

2012 оны сонгуулиар ярьж байсан метро 12 жилийн дараа дахин "ирэв". Улаанбаатар хотод метро барих шаардлага байгаа ч эрчим хүчний эх үүсвэрээ шийдэхгүйгээр хүнд сорилттой тулгарах болно гэдгийг судлаачид анхааруулж буй ч Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар няцаалаа. “Метро барьчихвал Монгол Улс сүйрнэ дампуурна гээд байгаа хүмүүст хэлэхэд, метрог бид өөрсдөө барихгүй. Гадаадын инженерингийн компани ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулж тендерээр шалгарсан гадаадын гүйцэтгэгч компанид хяналт тавьж бариулна.Жайкагийн судалгаагаар Улаанбаатар хотын метро ашигтай байхаар тооцоолол гарсан" гэж тэрбээр өөрийн албан ёсны цахим хуудсаараа мэдэгджээ. Дарханы зам, Улаанбаатарын түгжрэлийг бууруулах зорилготой "ногоон автобус"-ны хэргээс харвал урьдчилсан байдлаар 560 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар тооцоод байгаа метро яахын аргагүй их хэмжээний мөнгө, эхлүүлэх ёстой ажил. Гэвч их хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлагатай мега төслийн ард хулгай, луйвар байдаг нь ёс мэт болсон өнөө цагт иргэд болгоомжлох нь зүй юм. Ямартай ч монголчуудын төлөө гэх сайхан үгсээр чимэг хийн эрх баригчид татвар төлөгчдийн мөнгийг өөрсдийн аятай үрэн таран хийж буй төдийгүй цаашид ч энэ мэтээр гэнэтийн шийдвэрүүд гаргах нь дамжиггүй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

НҮҮДЭЛЧИН = АРГАЦААХ, ХУУРАХ, ХУЛХИДАХ means 2024-03-03 203.98.76.4

Монголчууд бид цусандаа НҮҮДЭЛЧИН сэтгэхүйтэй болохор Иргэншсэн Соёлшсон хэв маягаар Ажиллаж, Амьдарч хэзээ ч чадахгүйнэ..НҮҮДЭЛЧИД ус, ургамалтай газар хайз нүүгээд байдаг шиг ОРчин цагт Монголчууд УБ хотод, Монголдоо Амьдарч боломгүй бол Виза мэдүлэд гадаадруу зайл одоцгоно.. НҮҮДЭЛЧИД бол Асуудлыг Шийдээд Ажиллаад Хөдөлмөрлөд Амьдрах бус зүгэр л Асуудлаас Ажлаас Зугатаах.

Avatar

Нэргүй 2024-03-03 203.98.76.4

Монголчууд бид цусандаа НҮҮДЭЛЧИН Сэтгэхүйтэй болохоор Суурьшмал Соёл Иргэншилээр хэзээ ч амьдарч чадахгүй. НҮҮДЭЛЧИН Өвөг эцэг шигээ Ус, Бэлчээр сайтай газар хайгаад нүүдэллээд л яваад байна…21-р зуунд Иргэд нь Монголдоо амьдарч боломгүй бол хаа нэг тйиш Виз мэдүүлээд л Гадаадруу зайлж одоцгооно…Монголчууд Суугаад Асуудлаа ярилцаад Шийдэл Гаргаж мэдэхгүй, Ажил хийх арга барил технологи байхгүй болхи, бүдүүлэг, худал хуурмаг, аргацаасан юмс хийдэг тул Байгуулсан УБ хот нь гэж Нохойн хороо

Avatar

Зочин 2024-03-03 66.181.188.143

Харааж зүхэхээс өөр ид шидгүй чи явж ажиллахүй яасан юм. Ул шагайх, луйвар хоёроос өөр бүтээлч юм хийх сэтэлгүй танхайчууд юм гээч

Avatar

Нэргүй 2024-03-03 213.87.162.134

)))) Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-03 202.21.107.50

Энэ нүүрсний хулгайг гардан зохион байгуулсан өөрөө өөрийгөө шалгадаг хулгайч муур базилла аиарбаямсгалан, надлайхын булш тоногч самарсайхан 2 юундаа баясаад байнх вээээ,,,,Монголчууд малчид зовж байгааг хараад бах нь ханаж байна уу, Хөх тэнгэр та нарыг удахгүй ниргэнэ ээ

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 5 ХАА-г хоноцын сэтгэлтэй биш, түүний төлөө зүрх сэтгэлээ өгсөн хүн удирддаг юм л даа уул нь 2024-03-03 66.181.177.245

Гэх мэтээр манай хөдөө аж ахуйд санаж сэдэж хийх ажил их байна.ХАА-г Лоохууз, Гунгаадорж нар шиг зангарагтай хүн биш юмаа гэхэд бүх салбарынх нь ажлыг гадарладаг, ойлгодог, мэдрэмжтэй хүнээр удирдуулаасай.Социализмын үед СнЗ-ийн Зохион зааварлах хэлтэс гээд бие даасан орон нутгаа хариуцдаг хэлтэс байсныг ХЭГ-тай нэгтгэсэн нь оноогүй.Ядаж ХЭГ-ын орон нутаг хариуцсан дэд дарга нь орон нутагт ажиллаж байсан туршлагатай хүн байвал ЕС-д тус болно.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 4 2024-03-03 66.181.177.245

Манай ХАА-д олон орны янз бүрийн маркын техник орж ирж байгаа нь засвар үйлчилгээг хүндрүүлж, сэлбэгийн олдцыг багасгах эрсдэлтэй.Техникийн бодлого алга гэж би үзээд байгаа юм. 100 га, 200 гад тариалдаг АА, иргэд байх юм. Өөрснөө техник худалдаж авч чадахгүй учир том компаний царай харна. Өөрийн техникгүй учир тариа тарих, хураах агротехникийн шаардлагатай хугацаандаа ажлаа хийж чадахгүй. Иймэрхүү бага талбайтай АА, иргэнд гэрээгээр ажилладаг механиксан компани байж болмоор.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 3 2024-03-03 66.181.177.245

Одоо Налайх, Эмээлтэд хятадын махны үйлдвэрүүд мал авч байна.Монгол ченжүүд малчин, махны үйлдвэрийн хятад эзэн хоёрын хооронд зуучилж байна.Энэ ченжүүд мал арай хямд байхад малчдаас мал аваад.ж-нь, айлуудаас ямаа, хурга авч мянгаар нь суурилаад намар оройхон хятад эзэндээ өгч байна. Мөнгөний хэрэгцээнээсээ болоод малчид малаа хямд өгч байгаа энэ үзэгдэл цаашид хэвээр байж болохгүй биз.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2 2024-03-03 66.181.177.245

Зөвхөн МАА эрхэлдэг орон нутагт бол багийн иргэд нь нийлээд хоршоо, нөхөрлөлийн зохион байгуулалтад орох. Ногоон тэжээл тариалдаг үрлэгчтэй, ногоон тэжээл, өвс хаддаг, боодог техник бүхий мехниксан салаатай болох., . Борлуултын алба нь мал, махаа зөвхөн борлуулах биш, төв сууриан газар дэлгүүр, гуанз ажиллуулах гэх мэтээр ямар нэг ченжийн дамжлагагүйгээр зохион байгуулах гэх мэт.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 1 2024-03-03 66.181.177.245

Өнгөрсөн жилийнх шиг болц гүйцээгүй тариа авбал тэжээл үйлдвэрлээд бордооны үхэр, саалийн үнээ, гахай, шувуугаа тэжээгээд илүү гарснаа гадагш борлуулчихна. Саалийн үнээнд дарш, дулаан байр, механикжуулалтын гэм мэт зардал их гарна, сүү борлуултад асуудал үүснэ гэвэл авсаархан жижиг ферм байж болно. Бүр эрхлэхгүй байсан ч болно.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: ХАА-н үйлдвэрлэлтэй холбоотой зарим бодол 2024-03-03 66.181.177.245

Зах зээлийн болон байгаль цаг уурын ааш араншинд уян хатан зохицуулаад даваад гарах чадамжтай үйлдвэрлэлийн зохион байгуулалтын хэлбэрийг олохсон.Улаан буудай, бордооны болон саалийн эрчимжсэн АА, гурилын болон тэжээлийн авсаархан үйлдвэр, цех, гахай, шувууны АА эрхэлдэг корпораци хэлбэрийн үйлдвэрийн зохион байгуулалтыг судалж үзээсэй.Ургац авсан жил гурилаа өөрснөө үйлдвэрлээд арай хямд борлуулчихна..

Avatar

иргэн 2024-03-03 202.9.46.223

1. Хамгийн гол нь хандив сайн дурынх байх хэрэгтэй. Сургуулийн хүүхдүүдээс хандив авч болохгүй шүү дээ. Нэг айлын 3 хүүхэд хандивт будаа сүү өөрсдийнхөө хоолноос илүүчилж байна.
2. ЗГ-н нөөц сангаасаа зарцуулах . Малчдын даатгалын санг хөгжүүлэх гэх мэт арай өөрөө шийддэг болмоор байна.
3. Малчдын хүүхдүүдийг хичээлээс чөлөөлж байгаа нь малчдад туслаж байгаа мэт боловч хүүхдийн сурах эрхийг зөрчиж хоцрогдол үүсгэх шалтгаан болно гэх мэт бодох хэрэгтэй л дээ

Avatar

Зочин 2024-03-03 66.181.188.143

Зудын гамшгийг улс даяараа амсаж, тэмцэж байна, үүнийг эсэргүүцээд, хараагаад сууж бийгаа АН-ын э****з голдуу хулгайчууд харин зоолж байгаа вий. Та нар шиг новшнуудаас айгаад Засгийн газар ажлаа хийхгүй, малчдыг тавлаад зоолоод сууж байх уу

Avatar

Zochin 2024-03-03 66.181.182.78

Сумдын ТГ т машин хэрэггүй дарга нь унаж шоудна сонгуульд хэрэглэх унаа бэлдэж бна зуд болоход нохой зоолдог гэгчээр үхэж бсан Улс төрчид шоу суртчилгаагаа хийж мөн ч их баярлаж жаргаж бнаа. Ард түмэн сохор биш шүү хулгайчидаа

Avatar

иргэн 2024-03-03 202.9.46.223

Сургуулийн хүүхдүүдээс хандив тусламж авахаа болимоор юмаа. Жишээ : Нэг айлын 3 хүүхэд сургуульд явдаг бол 3кг будаа 6ш 00 цаас өгөх тооцоо гарч байна. Энэ нь хүүхдүүдийнхээ хоолыг хандивлаж байна гэсэн үг биз дээ. Энэ дарга нар хандив тусламж гуйж байхаар тэр малчны даатгал энэ тэр нь хөгжүүлмээр юм.

Avatar

Зочид 2024-03-03 122.201.31.69

төмөр зуд уу? жил болгон болдог жирийн зуд уу? гэдгийг ямар ч байсан сонгуулийн жил ялгаж салгах боломжгүй бололтой. Хэд хоногийн өмнө малын хорогдол тоо уншиж байгаад хөдөө нөхцөл байдал үнэхээр хүнд байгаа гэдэгт эргэлзсэн шүү! (төмөр зуд хангалтгүй) Ямар ч байсан хөдөө зуд болхон болсон бололтой. Хөдөөгөөр дүүрэн удирдаж зохион байгуулж байгаа нэртэй ЗУД ИЙН МЭРГЭЖИЛТЭН сайд дарга нар олон жил зуд давж ирсэн Онцгой удирдлага хаачсан бүү мэд, эцсийн эцэст төр харуулахыг хүссэн зүйлийг бид…

Avatar

Таавар 2024-03-03 88.244.103.141

Гажиг тогтолцоогоо засахгуй явсаар сонгууль боллоо доо. Аль ч намд боломж байсан. Хеесруулээд л байлаа. Одоо мэргэжлийн хунээ ч сонсохоо байсан. Орчуулагч нарыг бол ашиглаж л байгаа, учир нь гадаадад ингэдэг гэж жишээ татахад. Харин еерийн толгой бол хоосон. Их хааны нэрийг л мэднэ, харин ухааныг нь сураагуй. Эд хэн бэ?

Avatar

Нэргүй 2024-03-03 202.9.40.54

Хөдөөгийн эмч, онцгой байдалынханд машин өгсөн нь Элбэгдоржийн сайтынханд огт таалагдсангүй. Улс төр бодох завгүй хүнд хэцүү байдалтай байхад эд нар сонгууль бодчихсон сайн үйлсийг улс төржүүлж харлуулсаар л явна. Эд ийм л улсууд .Сайхан юм ярьсан худалч хуурамч, улс орон ядарсан ард түмнээ огт боддоггүй хүмүүс юм. Олигархиуд бол мөнгөтэй болохын тулд бүхнийг зориулдаг. Ан бол ийм л зорилготой байгуулагдсан. Томчууд нь бүгд олигархи болцгоосон. Гишүүд нь бахь байдгаараа ха ха ха

Avatar

Нэргүй 2024-03-03 202.179.24.193

.Сумын ЗДТГ -д гээч цас хайлахаар цаадуул нь сонгуулийн тугаа хийсгээд нэр дэьшигчдээ дагаад давхилдана өөр яадгийн

Avatar

Иргэн 2024-03-03 59.153.113.99

Юу тарина түүнийгээ л хураана гэж үг бий. Юм бүхнийг ХАРААР будаж байдаг танай сайт уруудана уу гэхээс өөдлөхгүй ээ. САНАЖ ЯВ

Avatar

зочин 2024-03-03 103.212.118.44

үнэ,ашиг тусыг харахад,3-5 цасны мотоциклуудтай шуурхай хэсгүүд байвал түргэн тусламж-өвс тэжээл зөөнө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж