Өдөртөө -7…-9 градус хүйтэн байна

Өдөртөө -7…-9 градус хүйтэн байна

Өдөртөө -7…-9 градус хүйтэн байна

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Монгол-Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -30…-35 градус, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Онон, Халх голын хөндийгөөр -24…-29 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар -19…-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8…-13 градус, бусад нутгаар -14…-19 градус, өдөртөө Увс нуурын хотгор болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -17…-22 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Ерөө, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар -11…-16 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0…+5 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -2…-7 градус, бусад нутгаар -6…-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20…-22 градус, бусад хэсгээр -15…-17 градус, өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -21…-23 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -22…-24 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-03 213.87.162.134

))))) Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж