Жо Байденыг хүлээн зөвшөөрөхгүй иргэд олширчээ

Жо Байденыг хүлээн зөвшөөрөхгүй иргэд олширчээ

Жо Байденыг хүлээн зөвшөөрөхгүй иргэд олширчээ

Жо Байден ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа ажил үүргээ сайн гүйцэтгэсэн эсэх судалгаа Бямба гаригт нийтлэгдэв. Уг судалгаанд оролцогчдын 47 хувь нь Жо Байденг ажлаа төдийлөн сайн хийгээгүй, дахин сонгогдохыг  нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн санал өгсөн ба дөнгөж 24 хувь нь түүнийг албаа сайн хашсан гэв . Нийт 47 хувийн саналын тал хувийг " давхар үзэн ядагчид" буюу Трампд дургүй хүмүүс эзэлсэн."The NewYork Times” сонины захиалгаар  "The Siena College"-ын явуулсан судалгаа дээр үндэслэн Байденыг сонгогчдын тоо Трампын дэмжигчдээс 43-48 хувь бага байгаа нь түүнийг энэ удаагийн сонгуульд ялахгүй байж магадгүй гэх таамгийг дэвшүүлээд байна.  Нийт хүн амын гуравны хоёр хувь нь АНУ-ын засгийн газар буруу замаар явж байна гэж үзсэн ба 63 хувь нь Трампд саналаа өгнө гэв. Байден дахин сонгуулийн кампанит ажлаараа Ардчилсан намаас нэр дэвшигчийн нас, сэтгэхүйн байдал, гадаад бодлого, эдийн засгийн талаарх сонгогчдын санаа бодлыг өөрчилж, өөрийн талд эргүүлэх гэсэн боловч  дийлэнх нь эдийн засаг хүнд байгаа тул дахин эрсдэлтэй алхам хийхгүй гэж үзлээ. Энэхүү судалгаа нь сонгогчдын Жо Байденд сэтгэл дундуур байгаагийн хамгийн сүүлийн үеийн нотолгоо юм.
Өнгөрсөн долоо хоногт “Bloomberg News” агентлагийн явуулсан санал асуулгаар Байден Аризона, Жоржиа, Пенсильвани, Мичиган, Хойд Каролина, Невада, Висконсин зэрэг хэд хэдэн чухал мужуудад Трампыг ардаа орхисон байна. Гэсэн ч “Times” сонины санал асуулгад оролцогчдын дийлэнх хувь нь Байденыг хөгширсөн, Трампыг аюултай гэж үзэн, сонгуулийн үеэр уг хоёр нэр дэвшигчдийн хэнийг нь ч сонгохгүй гэв. АНУ-ын агентлагууд тус тусдаа санал асуулга явуулсан нийлбэр дүнгээс үзвэл нийт санал өгөгчдийн 38 хувь нь Байденыг сонгосон бол 44 хувь нь Трампыг дэмжинэ гэв. Үүнээс 12 хувь нь нэр нөлөө бүхий хоёр нэр дэвшигчдийн аль алиныг нь Ерөнхийлөгч болгох хүсэлгүй байна.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-03-03 66.181.160.53

Нэгэнт л Дэлхийн асуудлыг зохицуулдаг хамгийн том улс учраас АНУ Ерөнхийлөгчийн санал асуулгыг бүх дэлхий даяар зохион байгуулдаг болмоор юм дөө .

Avatar

АЛНЫ МАХ ВЭ ЧИ 2024-03-03 59.153.113.70

ТЭНЭГ МАЛ. БИД АНУ ЫН БООЛ БИШ. ЗУДАНД ҮХСЭН МАЛЫН ОРОНД ЧИ ҮХ

Avatar

Нэргүй 2024-03-03 213.87.162.134

) Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

хүннү 2024-03-03 202.9.46.131

Трамп ялвал НАТО, ЕХ үхсэнтэй адил болно. Трамп Америкийн ард түмний хөрөнгийг үргүй зарцуулахгүй. Худалаачин хүн ашиг л бодно. БНСУ, Япон, ЕХ-ны улсуудын аюулгүй байдлыг америкчүүд л өдий хүртэл хамгаалж ирлээ. Трамп дайн хүсэхгүй. Нэр төр ашиг л хүснэ.

Avatar

ZOCHIN 2024-03-03 101.189.22.137

ENE HOEROOS UUR AMERIKIIG UDIRDCHIH HUN BHGUI L YM BHDAA…BI L OCHIHOOSDOO…HI HI

Avatar

y/d/x; 2024-03-03 216.38.195.74

1

Avatar

Зочин 2024-03-03 103.126.107.138

Байдан сонгууль хүртэл амьд байж чадах болов уу. Амьд байсан ч амьгүй албат л болно доо.

Avatar

Нэргүй 2024-03-03 109.70.100.3

Трамп гарвал дайн зогсохгүээ харин ч европ руу дайн дэгдэж жинхэнэ цөмийн дайн чинь болж мэднэ шүү

Avatar

зочин 2024-03-03 66.181.160.53

Харин тийн … Трамп хэлсэн ярьсныхаа яг эсрэгээр нь хийж чаддаг улс төрч байхгүй юу..! . Путин хүртэл тэрийг нь мэдээд Байдэнийг дэмжээд байна лээ шд …

Avatar

Нэргүй 2024-03-03 202.9.40.54

Трамп гарч ирвэл дайн зогсох юм. Үүнийг НАТО зөвшөөрөхгүй. Учир дайн ярьж байж л тэд улсынхаа сан хөмрөгөөс ахиухан мөнгө авцгаана. Цэргийн хүмүүс бол өөрсдийн төсөвтөө их мөнгө авахыг л бодно. Энэ мэдээ нь манай улсын АНУ болон НАТО-г дэмждэг АН-ын зарим гишүүдэд хүнд цохилт болж байх шиг байна. Элбэгдорж, Сосорбарам, Бат-үүл нар нэг юм бодож байгаа байлгүйдээ. Ийм юм нийтэлсэн сэтгүүлчийн цалинг 20 хувть бууруулах байхаа

Avatar

зочин 2024-03-03 66.181.160.53

Чи эндүүрч байна ..Харинч өрөгжнөө .. Украйнд Трамп анх " Jevelin " өгсөн хүн шүү дэ… Обама өгөөгүй байхад… Украйнууд Оросын анхны довтолгоог "Jevelin " Bayraktar " ийн хүчээр л зогсоосон юм шдэ

Avatar

Нэргүй 2024-03-03 103.57.94.46

Аиерикийн ард түмэн энэ хоёр хэрүүлч өвгөнийг алий нь ч сонгохгүй, намууд нь өөр кандитадуудт гаргаж ирэх байх аа !

Avatar

Дэмжигч 2024-03-03 139.5.217.69

Трамп гарах магадлал өндөр байна. Ер нь гайгүй зоригтой, шийдэмгий, чадалтай залуу шиг санагддаг.

Avatar

Нэргүй 2024-03-03 202.9.40.9

Ойлгомжтой шд. Манайд бас азгүй тахианууд Иосиф Байден гээд үхэлдээд байдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж