Виктория Бекхэмийн шоуг жагсагчид тасалдуулжээ

Виктория Бекхэмийн шоуг жагсагчид тасалдуулжээ

Виктория Бекхэмийн шоуг жагсагчид тасалдуулжээ

Парисын загварын долоо хоногийн үеэр Викториа Бекхэмийн үзүүлбэрийг амьтны эрхийн төлөөх тэмцэгчид тасалдуулж, загвар өмсөгчид нь тайзнаас буух шаардлагатай болжээ. Амьтны эрхийг хамгаалагч бүлэг буюу "Пета" нь загварын салбар дахь амьтны арьс хэрэглээг эсэргүүцэж, ёс суртахуунтай хандах ёстой гэж үздэг. Тэмцэгчид "Амьтад даавуу биш" гэх бичигтэй подволк өмсөж " Viva vegan leather” гэж бичсэн пайз даллаж байв.

Викториа Бекхэмийн брэнд чамин үслэг, ноос ноолуур хэргэлдэггүй боловч зарим загварт нь арьс шир орсон байдаг талаар Пета бүлэг онцлов. Петагийн толгойлогч Мими Бекхэчи "Ямар ч тансаг хувцас хийхийн тулд ухаантай, сэтгэл мэдрэмжтэй амьтныг нядлах хэрэг байхгүй. Бид Викториа Бекхэмийг орчин үеийн инновацтай хөл нийлүүлж, байгалийн эко аргаар гаргаж авсан арьс хэрэглэхийг уриалж байна. Жишээ нь алим, мөөг, усан үзэм гэх мэт байгалийн нөөцөөр арьсан эдлэл хийж болно" гэжээ.

Пета бүлэг нь олон улсын томоохон загварын шоуг тасалдуулдгаараа алдартай. Тэд хэд хэдэн удаа Нью-Йорк, Милан, Парисын загварын долоо хоногуудад жагсаал хийж, үймээн үүсгэж байсан. Викториа Бекхэмийн хувьд шоун дээр нь болсон үйл явдалд тайван хандаж байгаа ба төгсгөлд нь хүрэлцэн ирсэн үзэгчдэд талархсан сэтгэлээ илэрхийлжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-03 213.87.162.134

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

- OC-; 2024-03-03 216.38.195.74

sk

Avatar

+nishaa 2024-03-03 216.38.195.74

ynaj bertex, Xalifrax )# concogchtouxolbolt, last nigh byzrlj sin

Avatar

Нэргүй 2024-03-03 202.126.92.170

Наа веган хүүрнүүдийн чинь гутал нь арьс байгаа шүү. Энэ нэг балай, өрөөсгөл юмаа боль.

Avatar

ЗОЧИН 2024-03-03 66.181.189.231

МЭРГЭН УХААН ТӨРЖ БАЙНА. МАНАЙ МОНГОЛ ЮУ Л БАЙНА АРЬС ШИР. МАЛЫНХАА МАХЫГ ИДЭЭД АРЬС ШИРЭЭ БОЛОВСРУУЛАХ НЬ АСУУДАЛ БИШ. ЕВРОПТ АРЬС ШИР НООЛУУРАА ӨНДӨР ҮНЭЭР ЗАРЪЯ. ЯМАР ЗЭРЛЭГ АМЬТАН УСТГААД БАЙГАА БИШ.

Avatar

S 2024-03-03 59.153.114.30

SEKSDI80855877

Avatar

Б 2024-03-03 202.131.225.197

ЭНЭ ВЕГАНУУД УРГАМАЛЫН ТӨЛӨӨ ТЭМЦДЭГГҮЙ ЮМ БАЙХ ДАА? УРГАМАЛ Ч ГЭСЭН АМЬД, БҮҮР СЭТГЭЛИЙН ХӨДЛӨЛТЭЙ, ЖИШЭЭ НЬ МОДОД ХООРОНДОО ҮНДСЭЭРЭЭ ХАРИЛЦАЖ, БҮҮР БАЙЛДДАГ ТУХАЙ УНШИЖ БАЙСАН.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж