Парисын загварын долоо хоногийн үеэр Викториа Бекхэмийн үзүүлбэрийг амьтны эрхийн төлөөх тэмцэгчид тасалдуулж, загвар өмсөгчид нь тайзнаас буух шаардлагатай болжээ. Амьтны эрхийг хамгаалагч бүлэг буюу "Пета" нь загварын салбар дахь амьтны арьс хэрэглээг эсэргүүцэж, ёс суртахуунтай хандах ёстой гэж үздэг. Тэмцэгчид "Амьтад даавуу биш" гэх бичигтэй подволк өмсөж " Viva vegan leather” гэж бичсэн пайз даллаж байв.
Викториа Бекхэмийн брэнд чамин үслэг, ноос ноолуур хэргэлдэггүй боловч зарим загварт нь арьс шир орсон байдаг талаар Пета бүлэг онцлов. Петагийн толгойлогч Мими Бекхэчи "Ямар ч тансаг хувцас хийхийн тулд ухаантай, сэтгэл мэдрэмжтэй амьтныг нядлах хэрэг байхгүй. Бид Викториа Бекхэмийг орчин үеийн инновацтай хөл нийлүүлж, байгалийн эко аргаар гаргаж авсан арьс хэрэглэхийг уриалж байна. Жишээ нь алим, мөөг, усан үзэм гэх мэт байгалийн нөөцөөр арьсан эдлэл хийж болно" гэжээ.
Пета бүлэг нь олон улсын томоохон загварын шоуг тасалдуулдгаараа алдартай. Тэд хэд хэдэн удаа Нью-Йорк, Милан, Парисын загварын долоо хоногуудад жагсаал хийж, үймээн үүсгэж байсан. Викториа Бекхэмийн хувьд шоун дээр нь болсон үйл явдалд тайван хандаж байгаа ба төгсгөлд нь хүрэлцэн ирсэн үзэгчдэд талархсан сэтгэлээ илэрхийлжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ