“Малчны хохирлыг төр биш даатгалын компани барагдуулдаг болох ёстой”

“Малчны хохирлыг төр биш даатгалын компани барагдуулдаг болох ёстой”

“Малчны хохирлыг төр биш даатгалын компани барагдуулдаг болох ёстой”

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн орон тооны бус зөвлөх Д.Доржпүрэвтэй ярилцлаа.


-“Олуулаа” клубээс санаачлан, “Илүү олон төл аваръя” аян зарлаад байна.  Аяныхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Зудтай газруудаар явж, нөхцөл байдалтай танилцан,  малчдын санал бодлыг сонслоо. Малчдын хувьд төл малаа хорогдолгүй хүлээн авах нь чухал байна. “Төл хүлээн авлаа, бойжуулж чадахгүй бол малын хорогдлыг гүйцээж чадахгүй давхар хохирно. Тийм учраас төл бойжуулахад сүү, тэжээл хэрэгтэй байна. Энэ асуудал дээр арга хэмжээ авч өгөөч” гэж хүссэн.

“Олуулаа” клубын гишүүд маань ярилцаад “Ганц хүн хийх ажил биш юм байна. Улсын хэмжээнд аян зарлая. Монгол Улсыг өмнө нь хүнд нөхцөлд ороход тусалж байсан гуравдагч хөршүүд рүүгээ хандая” гээд бид олон нийтэд хандан мэдээлэл хийсэн. Орой нь  найз нөхөд маань утсаар холбогдож, “Аянд нэгдье.  Шингэн сүү хэдэн литр хэрэгтэй вэ”гэж асуун дэмжлэг үзүүлж эхэлсэн.

Тусалж, дэмжихийг хүссэн хүмүүстээ хандаж хэлэхэд, төл малд зориулаад хуурай сүү, хүүхдэд зориулсан найруулдаг сүү, тэжээл байж болно. 100 нь зуудахгүй мөнгөн хэлбэрээр ч тусалж болно.

Цугларсан мөнгөн тусламж, эд бараа материалыг бид орон нутгийн Онцгой комисст хүргэж өгнө. Тусламж үзүүлсэн хүн бүрийн мэдээллийг тодорхой тавьж, цаашдаа ч хандивын аян өрнүүлэх болоход энэ жишгээр явах нь зөв юм байна гэдэг загварыг гаргаж, ажиллахаар зорьж байна.

-Таны ажилласан газарт малын хорогдол хэр их байв?

-Төв аймгийн зарим сумдад ажиллалаа. 2000 малтай байсан малчин 300 хонь, 20, 30 үхэр, 100 гаруй адуутай байсан бол 20 адуутай л үлдсэн байна.

Одоогоор улсын хэмжээнд 3 сая гаруй толгой мал хорогдоод байна. Монгол Улс 2009-2010 онд болсон зуднаар 9.8 сая толгой мал алдсан юм билээ. Энэ рүү хүрчихгүй байгаасай гэж бодох ч ард иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлөхүйц тоо гарч мэдэх шинжтэй байна. Тийм ч учраас бид энэ эрсдэлийг бууруулахын тулд “Олуулаа илүү олон төл аваръя” гэдэг аян зарласан юм.

-Малчид малаа хэр даатгуулсан байна вэ. Та асууж үзэв үү?

-Малаа даатгуулсан малчин цөөн, харин амь насны даатгал хийлгэсэн малчид бол байна. Ийм даатгал байх нь зөв гэхдээ бас дутуу ажиллаж байна. Юу гэхээр зээл хүсэхээр малчин банкин дээр очиход барьцаалбартай гэрээ, зээлийн гэрээ гэж хийдэг юм байна. Барьцааны гэрээн дээр нь тэдэн тооны малыг тийм үнэлгээтэйгээр тооцоод барьцаанд авлаа шүү гэдгийг сум орон нутгийнх нь Тамгын газарт мэдэгдээд А бүртгэл гэж байдаг түүн дээр нь бүртгэдэг. Түүний хажуугаар малчны амь насны даатгал маягийн юм хийж байна. Хэрвээ малчин эрсдэх, эрүүл мэндээрээ хохирох юм бол даатгалаас зээлийг нь хариуцна.

Ганц малчин даатгуулахгүй, хамтран зээлдэгч гээд бас нэг хүн даатгуулж байна. Малчнаа эрүүл мэндийн хувьд даатгах нь зөв боловч малаа даатгах асуудал орхигдож ирж…

Уг нь мал чинь зээлийн хөрөнгө шүү дээ. Хотынхон автомашин зээлээр авлаа гэхэд машинаа даатгуулдаг, өөрийгөө даатгуулдаг. Гэтэл мал даатгал байдаггүй. Байгаа гээд малчдын яриад байгаа даатгал нь Малын индексжүүлсэн даатгал.  Өөр даатгалын бүтээгдэхүүн алга.

-Малын индексжүүлсэн даатгалд хамрагддаг малын тоо тун хангалтгүй харагддаг. Даатгалынх нь үнэ хөлс өндөр байна уу, эсвэл энд өөр шалтгаан байна уу?

-Шалтгаан байна. Малын индексжүүлсэн даатгал гэдэг даатгалын компани нь төрийн оролцоотой компани.  Уг компани малчдад юуг ойлгуулж хийх ёстой байсан бэ гэвэл зуд болоод асуудал үүсэхэд малаа даатгуулсан тохиолдолд малчин та нөхөн олговор аваад түүгээр зээлээ төлдөг юм уу, өөр зүйлд зарцуулах боломжтой гэдгийг нь сайн ойлгуулах ёстой байж.  Нэгдүгээрт асуудал нь энэ.

Хоёрдугаарт, Малын индексжүүлсэн даатгал малчинд хэрэггүй даатгал болж хувирсан байна.

-Яагаад?

-Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль 2014 оноос эхлэн хэрэгжсэн. Хуульд зааснаар тухайн сумын нийт малчдын 20-иос дээш хувь даатгуулсан байх ёстой. Мал цас, зуд, үерт хорогдвол тэр нь тухайн сумын малчдын малын тооны 5 хувь, 6 хувиас дээш байвал даатгал нь ажиллана. Даатгал ажиллахдаа зөвхөн бод малын тоонд үндэслэж хорогдлыг тооцно.

Энэ жилийн зуднаар ихэвчлэн бог мал буюу хонь, ямаа хорогдож байгаа. Гэтэл бод малынх нь тоогоор тоолоод үзэхээр аль ч суманд 5, 6 хувиас илүү гарчихаад байгаа. Тооны олон нь бог мал дээр, чанарын олон нь бод мал дээр яваад байгаа.

Малчид даатгуулчихсандаа гэж бодож байтал даатгал авах үндэс гарч ирдэггүй учраас малаа малын индексжүүлсэн даатгалд хамруулах сонирхол төрдөггүй юм байна.

Цаашдаа УИХ энэ асуудлыг анхаарч малчдад ч ашигтай, даатгалын компанидаа ч ашигтай тусах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай. Мал төрийн хамгаалалтад байна гээд Монгол Улсын Үндсэн хуульд заасан хэрнээ хамгийн том хөрөнгөө даатгалгүй сайн дурын үндсэн дээр яваад байх нь эрсдлийг улам нэмэгдүүлж байна. Хэрвээ төр хууль эрх зүйн орчныг сайжруулахад анхаарахгүй бол малчдад малаа эрсдэлээс хамгаалах эрх зүйн орчин алга.

Засгийн газар өнгөрсөн долоо хоногт хуралдаад малчны зээл төлөлтийг нэг жилээр хойшлуулах, зээлийн хүүгийн 75 хувийг төрөөс даах шийдвэр гаргалаа.

Угтаа бол малчны зээлийн хүүг төр төлөх биш тэр даатгал хийсэн компани ажиллаж төлөх ёстой. Тэр даатгалын компанийг ажлаа хий гэж Засгийн газар шахах ёстой.  Малын индексжүүлсэн даатгал гэж компани бол төрийн мэдлийн компани.  Тус компанид даатгалаар өнгөрсөн онд хэдэн төгрөг төвлөрсөн юм, хохирол амссан малчдад санд төвлөрсөн хөрөнгөөс хуваарил л даа.

Малчны зээл авахад амь насны даатгал гээд даатгал хийсэн компани байна. Авсан зээл болгоноос 0,45 хувийн шимтгэл авдаг.  Эрсдэлийг чинь хамгаална гээд даатгалын компани тэр шимтгэлийг авсан.

Тэрхүү шимтгэлээс нь сан бүрдсэн. Тэр даатгал хийсэн компани сангаасаа малчдад даатгалынх нь нөхөн төлбөрийг олго л доо. Яагаад болохгүй гэж. Төрд мөнгө нь илүүдээд байгаа юм бол  бусад зүйлдээ зарцуул л даа.

Хэрвээ даатгалын хөрөнгүүдийг даатгал үүсч хөгжсөнөөс тооцоод явах юм бол  тэр сангаас нь Засгийн газрын малчны зээлийн хүүгийн төлбөрийг даахаар амласан 220 тэрбум төгрөг асуудалгүй гарчих байх шүү.

-Малчны зээлийн хүүгийн төлбөрийг татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулах шийдвэр гаргасныг та бол дэмжихгүй байна тийм үү?

-Энэ бол ялгаварлал, зарчмын хувьд буруу. Малчидтай уулзахад “Зээлийн хүүг тэглээд өг, төрөөр даалгая” гэж ярихгүй байгаа.

Харин төл малаа онд мэнд оруулъя. Төл малаа хүлээгээд авчихвал мал сүрэг сайхан өсдөг. Тийм учраас төл малыг хорогдолгүй хүлээн авах боломжоор л хангаад өг гэж байна. Тэр боломжоор л хангаад өг л дээ, урдуур нь битгий ороод гүйгээд бай л даа. Хэрэв Засгийн газар иргэддээ ялгавартай хандан, гал унтраах маягаар шийдвэр гаргаад явах юм бол цурманд орсон гал хэзээ ч үлээгдээд асч магадгүй шиг иргэд нэг л өдөр тэвчээр нь алдарч тэсэрнэ шүү дээ.

Тийм учраас даатгалын тогтолцоогоо шинэчлэх, илүү эрсдлийг бууруулдаг байх эрх зүйн орчныг бүрдүүлэх шийдлээ хайх ёстой. Ирээдүйд дахин учирч болох тэр эрсдлийг өнөөдрийнх шиг алдахгүйгээр яаж хийх вэ гэдгээ бодмоор  байна. Энэ асуудал дээр ч “Олуулаа” клубынхэн ухаанаа уралдуулж сууна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2024-03-04 103.212.119.221

Яг үнэн.

Avatar

Avdi 2024-03-04 202.55.188.103

Оо наатах чинь зөв .

Avatar

Нэргүй 2024-03-04 213.87.144.96

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-03-04 202.21.111.198

Songuuli bolno, uzej harah ymtai saihan bn shuu.

Avatar

Ard 2024-03-04 202.9.46.101

Ард иргэд чадлаараал хандив өгдөг нам намынхааа өлөн том жижиг авилгач хагартлаа баяжсан хулгааачуудаас жоохонл хандив авхад малчид малтай болоншдээ ямар хотынхон шиг хэзүү биш

Avatar

Төв 2024-03-04 202.126.88.122

ДОРЖПҮРЭВ МУУ ХӨГИЙН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН ЧАМД ХЭН Ч ИТГЭХГҮЙ

Avatar

ввв 2024-03-04 122.201.23.44

энэ зун бэлчээр малын хөлөөс жаахан амарч сайжрах юм бнда_гхдээ нөгөө Брүстэй монголчууд н дахилдаад бэлчээр бас сүйтгээд бнаа

Avatar

Нэргүй 2024-03-04 103.212.116.123

мах идэхээ больж чадахуу

Avatar

Нэргүй 2024-03-04 118.221.242.42

solongost bol tor ch ih tusaldag yu h*****d baigaan. hargis niigem baiguulah geel uzeed baihiin muu hujaagiin tagnuuluud bidniig sonooh sanaatai

Avatar

Нэргүй 2024-03-04 103.212.162.25

яаж ч бодсон хохирлыг ард түмний хуримтлуулсан хөрөнгөнөөс дураараа төлүүлнэ гэсэн чинь юу гэсэн үг вэ. Малчид ч гэсэн өөрснөө хариуцлагатай байж гол тэжээж байгаа малаа даатгуулах ёстой юм бишүү. Албатай юм шиг жаахан юм болов уу үгүй юу хандив тусламж нэхээд байх шаардлагагүй болов уу. Аль аль нь өөрсдийнхөө тусын тулд ажиллаж амьдарч байгаа шүү дээ…,

Avatar

Нэргүй 2024-03-04 142.114.5.94

Мал тамлаж xөлдөөж бүрэлгэж байгаа улсад ял шийтгэл онооx xэрэгтэй !!! Тэгэxгүй бол зуд болоxоор баярладаг болно!!! АРД ТҮМНИЙ ТАТВАРААС АВАX ДЭЭРЭМ!!!

Avatar

Иргэн 2024-03-04 66.181.181.236

энэ айхтар арчаатай малчид намар найр наадмаа хийдэг ч гэсэн бүхий л өвлийн бэлтгэлээ амжуулчдаг юм байна лээ шдээ.
энэ хүмүүсээс суралцдаггүй хаашаа юм бэ???!!! яасан ч хаширдаггүй ард түмэн бэ?!

ийм залхуу малчдыг бол социализмийн үед зохион байгуулаад бэлтгүүлдэг "менежмент" байсан юм шүү. Хэдийгээр, мал маллах нь
тийм амар зүйл биш гэдгийг ихэнх нь ойлгож л байгаа ч гэсэн тодорхой хэмжээнд журамлаж зохицуулах нь эргээд эрсдэлтэй амжилттай нүүр тулахад тустай. Одооноос алдаан дээрээс суралц

Avatar

Нэргүй 2024-03-04 203.98.76.4

Монголчууд бид НҮҮДЭЛЧИН сэтгэхүйтэй ба НҮҮДЭЛЧИН сэтгэхүйн БАРААН ТАЛ-уудын нэг нь зөвхөн СОНСОХЫГ ХҮССЭН ЗҮЙЛЭЭ д сонсдог ХҮНЭЭС ҮГ СОНСОХ ҮГ ДААХ ЧАДВАРГҮЙ, СУЛ ДОРОЙ БИЕ ФИЗИОЛОГИ, СЭТГЭЛ САНААТАЙ учир тэрэнд нь тааруулж Улс төрчид нь хүртэл ХӨӨРХИЙ ХӨӨРХИЙ ГЭД ХАЛАМЖЫН БОДЛОГО ЯВУУЛЖ СОНГУУЛЬДАА ЯЛДАГ тактиктай дааа кккккккккк

Avatar

Иргэн 2024-03-04 66.181.181.236

өөрсдөө даатгалын компанитай учраас тэр нь хохирол барагдуулвал дампуурчих гээд байгаа байх

Avatar

З 2024-03-04 202.126.90.108

ЭНЭ ДААТГАЛЫГ ЕР НЬ БОЛИОД ДААТГАЛЫН КОМПАНИУДЫГ ТАТАН БУУЛГАВАЛ ТААРНА. ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ

Avatar

Нэргүй 2024-03-04 59.153.86.196

Уул нь гарчиг нь зөв юм ярьж. Даанч даатгал гэж мэддэггүй хүн маш буруу ойлгоод тэрийгээ мэддэг юм шиг ярьчиж ээ. Буруу ойлгоно, дутуу ойлгоно гэж маш том аюул шүү

Avatar

Нэргүй 2024-03-04 66.181.191.121

Тэр Даатгалын компаниуд чинь бүгд дээрээ татаастай, дарга нарын хувь эзэмшдэг компаниуд байгаа. Монголын Даатгалын компаниуд, Монголын банкууд иргэдээсээ Мөнгө татаж авна уу гэхээс биш Мөнгө төлдөг юм уу ?

Avatar

Нэргүй 2024-03-04 202.131.235.238

ҮХСЭН ДАВАРСАН МАЛЧИД. НАДААС ХАНДИВ АВНА БИ ТАТВАРЫГ НЬ ТӨЛНӨ ДЭЭР НЬ БАНКНЫ ЗЭЭЛИЙГ НЬ ДАРНА. БИ ОЧООД МАЛАА АВЬЯ ГЭВЭЛ САЛААВЧ ӨГӨХ БАЙЛГҮЙ

Avatar

Нэргүй 2024-03-04 118.221.242.42

muu hujaa chi uh z**l

Avatar

Нэргүй 2024-03-04 66.181.181.74

Өөрийнхөө хэрээс хэтэрсэн мал тэжээх ер нь дэмий юм биш үү.2000 хонь. хайрийн амьтны амь.

Avatar

Нэргүй 2024-03-04 103.57.94.46

Ардчиллын үзэл баримтлалыг огтхон ч ойлгоогүй, зөвхөн ямар нэг албан тушаалд хүрэхийн тул АН-ыг бараадсан, Баттулгын бууны нохой, Хөгжлийн банкнаас 2сая доллар шаагаад бултсан ийм хачиг хувалзнаасаа салахгүй байс аар АН нам биш болж бнаа !!!

Avatar

Нэргүй 2024-03-04 66.181.160.82

өмхий ан чинь бүх зээлийг нь тэглэнэ гэж солиороод байсан биздээ элий балай юм хуцаад

Avatar

Нэргүй 2024-03-04 103.57.94.46

АН санал гаргаад малчдын зээлийг тэгэлбэл сонгуульд навс ялагднаа ! Яагаад гэвэл МАН бид л зээлийг тэглэх шийдвэр гаргалаа гээд шоудчихаа мэдэлгүй дээ, хө ! Хөдөөгийхөн ч хөөрхий муу МАН маань л биднийг аварлаа гээд л шуурчихнаа !!!

Avatar

бүгд 2024-03-04 66.181.188.253

МАШ ЗӨВ, МАН ХУЛГАЙЧИД СОНГУУЛИА Л БОДОЖ ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТАТВАР ӨЛӨГЧДӨД ҮҮРҮҮЛЖ СУМДЫН ДАРГА-МАН-ЫНХАА ХУЛГАЙЧДАД СОНГУУЛЬД САНАЛ ӨГҮҮЛЭХ АЖЛЫГ АЦАГЛАЖ ТОМ ЖИЙПҮҮД МӨ Л ТАТВАРЫН МӨНГӨӨР ӨГЧ БАЙНА. СОНГУУЛИЙГ ИНГЭЖ ТӨР ХАХУУЛЬДАЖ ЯВУУЛАХ ЮМ БОЛ ЕРӨӨСӨӨ СОНГУУЛЬ ХИЙХ ШААРДЛАГАГҮЙ ТЭМЦЛЭЭ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЁСТОЙ АРД ТҮМЭН.

Avatar

Гайхширал 2024-03-04 202.9.40.216

Татвар төлөгчдийн мөнгөнөөс хувийн өмчийн хохирлыг барагдуулах нь үлдсэн 1 сая иргэдэд шударга бус санагдана. 400,000 хүнд таалагдахын төлөө 1,1 сая сонгогчдыг уурлуулна гэдэг Улс төрийн хувьд тэнэг үйлдэл. Ардчилсан намаас гаргасан хавханд МАН өөрөө гүйж орлоо.

Avatar

Л БАЯР 2024-03-04 103.57.94.122

ТЭГЭХДЭЭ ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛСИЙГ ДААТГАЛ ХАРИУЦДАГГҮЙ. НӨГӨӨ ТАЛААС МАЛ СҮРЭГ ТӨРИЙН ХАМГААЛАЛТАНД БАЙХ ҮНДСЭН ХУУЛИЙН ЗААЛТТАЙ УЛС ШҮҮ ДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж