МҮОНРТ-ийн ерөнхий захирлыг сонгон шалгаруулна

МҮОНРТ-ийн ерөнхий захирлыг сонгон шалгаруулна

МҮОНРТ-ийн ерөнхий захирлыг сонгон шалгаруулна

МҮОНРТ-ийн ерөнхий захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу энэхүү сонгон шалгаруулалтыг зарлаад буй аж. Иймд дээрх ажлын байранд нэр дэвших хүсэлтийг гуравдугаар сарын 14-ний 18.00 цаг хүртэл хүлээн авахаар болжээ.

Нэр дэвшигчид тавих шаардлага: 

  • Монгол Улсын иргэн;
  • Улс төрийн нам, байгууллагын гишүүн бус байх;
  • Сүүлийн 2 жилд улс төрийн нам, түүний харьяа байгууллагад орон тооны ажил, албан тушаал эрхэлж байгаагүй;
  • Бусад радио, телевизэд хөрөнгө оруулагч, эсхүл сүүлийн хоёр жилийн хугацаанд хөрөнгө оруулагч байгаагүй;
  • Ял шийтгэлгүй.

Бүрдүүлж ирүүлэх баримт бичиг:

  • МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэхээр хүсэлт гаргагчийн анкетыг бөглөж ирүүлнэ. (mnb.mn сайтаас татаж авна уу)
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Магистр, эсхүл түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар;
  • Ажил эрхлэлтийг тодорхойлох баримт бичгийн хуулбар;
  • Энэ жагсаалтын 1-д заасан анкетад дурдсан мэдээллийг нотлох бусад баримт бичгийн хуулбар;
  • Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаж байгааг нотлох бусад баримт бичгийн хуулбар.
  • Хүсэлт гаргагч нь доор дурдсан агуулга бүхий мөрийн хөтөлбөртэй байх бөгөөд мөрийн хөтөлбөрөө битүүмжилсэн байдлаар хүсэлтдээ хавсарган ирүүлнэ. Үүнд:

МҮОНРТ-ийг хөгжүүлэх бодлого:

  • Нэвтрүүлэг, контентын бодлого, чанар, үр нөлөөг сайжруулах санал;
  • Менежмент, техник, технологийн шинэчлэлийн бодлогыг боловсронгуй болгох төлөвлөгөөтэй байх аж.

Сануулахад, МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар ажиллаж байгаа А.Бүрэнбаатарыг 2021 оны гуравдугаар сард нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулж, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн шийдвэрээр томилж байв.

Гэвч Авлигатай тэмцэх газар түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан эрүүгийн хэрэгт буруутган, шалгасан.

Түүнийг МҮОНРТ-ийн нэрээр төрийн өмчит компаниас ажил гүйцэтгэнэ гэж их хэмжээний мөнгийг хувьдаа шилжүүлэн авсан,  байгууллагынхаа санхүүд орох ёстой байсан их хэмжээний мөнгийг бусадтай хуйвалдан завшсан, ажилтан ажилд авахдаа авлига авсан, байгууллагын төсөв хөрөнгийг дур мэдэн хууль бусаар захиран зарцуулсан байж болзошгүй зэрэг асуудлаар буруутган эрүүгийн хэрэг нээн шалгаж дууссан байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2024-03-02 103.23.50.66

umnuh zahiral ni hamag hamsaatnuudtaigaa ATG deer bgaa geed 3 jil bolloo.baahan mungu idchiheed ajlaa hiigeed bdag gazar manai ulsaas uur bhuu

Avatar

Нэргүй 2024-03-02 66.181.182.16

сонгон шалгаруулахдаггүй МАН томилдог юм биш үү…кисдааа

Avatar

Нэргүй 2024-03-02 139.5.216.43

Үндэсний зөвлөл гэж улс төрийн намуудын бууны нохой нар бөөгнөрлийг татан буулгах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-03-02 213.87.153.77

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-03-02 103.212.117.207

Үндэсний зөвлөл гэсэн хэдэн хор найруулагч энэ байгууллагаар тоглосон шиг болж байна даа. Найруулсан хорондоо хордох өдөр ирэх л байлгүй дээ.

Avatar

Төмөр 2024-03-02 202.126.91.118

Өмнөх захирал гэж боловсролгүй чадваргүй бүдүүлэг нөхрииг хэн шахаж тавиулсан бэ
Иим хог шиг амьтан дахиж намын дарга нарын даалгавраар томилвол тэгээд дуус дуус
Огцорчихоод ажилаад бдайдаг хаха
3 жилиин хугацаа нь дуусаад сонгон шалгаруулалт зарласан байлгүйдээ
ҮЗөвлөлд бгаа намын тавиул Оюунэрдэнэ мэтиин авгайчуулииг зайлуулж байж цэвэршинэдээ

Avatar

Нэргүй 2024-03-02 202.9.46.215

Сонголтоо аль хэдийн хийцэн. Шоу маркаар сонгон шалгаруулна гэсэн зар гэж ойлгох уу.

Avatar

Нэргүй 2024-03-02 66.181.176.189

үнээн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж