Засгийн газраас сайд нартаа “Таван малыг нь эргээд ир” гэх даалгавар өгөн, зудтай бүс нутгууд руу явуултал тарган мах идэн, бэлэг хадаг гардуулж хэл аманд орсон сайд Б.Бат-Эрдэнийн чих зөөлөрсөн бололтой. Дорнод аймгийн Баянтүмэн суман дахь отрын хээрийн штабт ажиллажээ.
Дорнод аймагт өвөлдөө цас их орсоноос хаваржилт хүндэрч, малчид, мал хоёр зутарч буй.
Сүүлийн өдрүүдэд отор нүүдлээр гарсан малчдын мал хилийн бүс рүү их чиглэх болсноос малаа хайн наад зах нь 400 км газар явах шаардлага үүсч байгаа аж. Ийм үед Дорнод аймгийн Баянтүмэн суманд байгуулсан отрын хээрийн штабт ирж хоноглох, малынхаа эрэл сурлыг гаргах, аймаг орон нутгаас ирсэн дарга нарт шаардлагатай зүйлээ хэлэх, хилийн цэргийнхэн мал ахуйг нь олоход туслах зэргээр тусламж дэмжлэг авдаг гол газар болжээ.
Энэ тухайгаа малчид сайд Б.Бат-Эрдэнэд мөн дуулгаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах, бензин шатахууны нийлүүлэлтээ нэмэгдүүлэх зэрэгт анхаарч ажиллахыг хүсчээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ