Монголчууд хамгийн олноор ажиллаж, амьдардаг БНСУ-ын Сөүл хотноо энэ өдрүүдэд “Монголд үйлдвэрлэв-2024” үзэсгэлэн гарч байна.
Энэ удаагийн арга хэмжээнд ноос ноолуур, арьс шир, бэлэг дурсгал, зөөлөн оёдол, эрүүл мэнд болон хүнсний салбарт үйл ажиллагаа эрхлэгчдийн төлөөлөл 300 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээрээ оролцож байгаа аж.
Тав дахь удаагаа зохион байгуулагдаж буй үзэсгэлэн худалдаа нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгч үйлдвэрлэгчдийг гадаад зах зээлтэй холбож, хөрөнгө оруулагч татах, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах зорилготой.
Тус арга хэмжээг Жижиг, дунд үйлдвэрийн газар, БНСУ-ын Дүндэмүн дүүрэгтэй хамтран зохион байгуулж буй нь энэ бөгөөд гуравдугаар сарын 4-нийг хүртэл үргэлжлэх юм байна.
БНСУ нь Монгол Улсын гадаад харилцааны дөрөв дэх түнш орон бөгөөд хоёр улс хоорондын бараа бүтээгдэхүүний эргэлт 564, 9 сая ам.долларт хүрчээ.
Дээрх арга хэмжээний хүрээнд үндэсний үйлдвэрлэгчид дэлгүүр нээх, түнш олох, бизнесийн бусад олон хэлэлцээрийг хийх зорилго өвөртөлжээ.
Нэргүй 2024-03-02 118.221.242.42
hun barag yavdaggui gudamjind hungui tsagaar uzesgelen gargadag medrel
Zochin 2024-03-02 103.212.118.99
Ene vzesgelend tsagaan ideegeer oroltsoj bolhuu medeelel haanaas awhuu
Бямбаа 2024-03-02 66.181.188.193
цагаан идээгээр оролцвол ёстой оригоор нь хийх хэрэгтэй
Нэргүй 2024-03-02 202.179.27.61
Дээр үкд фактны ааруул гэж ххатуу цагаан ааруул бсан (ховорхон ажилтай хүмүүс машиндаад зөөхийг нь ялгаад үлдсэн шингэхэн сүү) одооны ааруул цагаан сарын дараа даагдахгүй цагаан ччулуу болдог. Малчид маань ямар хүн бсон юм бэ. Басхийсэн шар сүүний чихэр хачин үнэтэй 1 кг нь 34к. Асуухаар гадаадаас материал авдаг гээд. Тэгвэл энэ ориг монгол чихэр мөн үү. Малчиидийн бүх юм үнэтэй. Тта нарыг дэмжимээр бх юм даанч үнэтэй. Ийм бвал хөгжихгүй
DR. ADITYA 2024-03-02 102.88.70.49
Харуулах боломжгүй.
zochin 2024-03-02 76.130.42.82
Yum hiij buteedeg humuust amjilt husei..Orlogo arvin baih boltugai.
Нэргүй 2024-03-02 213.87.153.77
Харуулах боломжгүй.
Зочин 2024-03-02 124.158.64.154
Амжилт хүсье🌹
Нэргүй 2024-03-02 202.126.90.103
ЭСГИЙ ТААВЧИК, ДИЗАЙН МУУТАЙ НООЛУУРАН ХУВЦАС, ҮМХИЙ ҮНЭРТЭЙ ЧИНГИСИЙН ЗУРАГТАЙ АРЬСАН ЭДЛЭЛИЙГ ГАДААДУУД ТООХ УУ?????