Ардчиллын эмэгтэйчүүд хаврын чуулган зохион байгуулагдлаа

Ардчиллын эмэгтэйчүүд хаврын чуулган зохион байгуулагдлаа

Ардчиллын эмэгтэйчүүд хаврын чуулган зохион байгуулагдлаа
Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооноос Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн тохиолдуулан Эмэгтэйчүүдийн долоо хоногийг 2024 оны 3 сарын 1-ээс 8-ыг дуустал зохион байгуулж байна. Өчигдөр "Залгаарай, моноъя" аянаа нээсэн бол өнөөдөр "Ардчиллын эмэгтэйчүүдийн хаврын чуулган" зохион байгуулж байна.
Энэхүү чуулган нь эмэгтэйчүүдийн холбооноос АН-ын бодлого, мөрийн хөтөлбөрт тусгах зорилгоор нийт эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлуудыг идэвхтэй сонсох, Холбооны гишүүд дэмжигчдээр бодлогын асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүлэх, холбооны сонгуульт гишүүд, салбар нэгжийн удирдлагууд үйл ажиллагаагаа уялдуулах, хамтын ажиллагааны хүрээгээ хэлэлцэх, гишүүд дэмжигчдийн урам зоригийг нэмэгдүүлэн шийдвэр гаргагчдад хамтын дуу хоолойгоо хүргэх зорилготой.
Хаврын чуулганы үндсэн бодлогын сэдэв нь “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдэл” бөгөөд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гишүүд, дэмжигчид болон мэргэжлийнхэн тус сэдвээр бодлогын байр сууриа илэрхийлэн хэлэлцүүлэх юм.
Ардчилсан нам, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны гол үнэт зүйл бол эдийн засаг, улс төр, гэр бүл, нийгэм бүх талбарт хувь заяаныхаа эзэн нь байж чадах ажилтай орлоготой, мэдлэгтэй, ур чадвартай, хүчирхэг иргэд, тэр дундаа хүчирхэг эмэгтэйчүүд. Тиймээс эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлээ тэлж, бэхжүүлэх нь хүний эрх, шударга ёсны төдийгүй нийгэм, эдийн засгийн өсөлт, хөгжлийн асуудал юм. Эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо, эрх мэдлийг нэмэгдүүлэх нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эмэгтэйчүүдэд амьдралаа өөрийнхөөрөө залах, улс эрх орныхоо хөгжлийг түүчээлэлцэх боломжийг олгоно гэж чуулганд оролцогчид үзэж байна
Иймд Хаврын чуулганаараа Ардчиллын эмэгтэйчүүд энэхүү сэдвийг хөндөн хэлэлцэж, бодлогын шийдлүүд дэвшүүлэн, Ардчилсан намын мөрийн хөтөлбөр, төрийн бодлогод тусгахаар ажиллах  аж. Чуулганд АЭХ-ны сонгуульт гишүүд, салбар нэгжийн удирдлагууд, намын гишүүд, дэмжигчдийн төлөөлөл 1000 орчим эмэгтэйчүүд оролцож байна.
Эмэгтэйчүүдийн долоо хоногоор Хаврын чуулганаас гадна “Залгаарай, сонсъё” эмэгтэйчүүдээ сонсох аян, орон нутгийн салбар хуралдаан, Нийслэлийн бүсийн салбар хуралдаан, Хэвлэлийн эрх чөлөөг дэмжих цахим аян, Улс төрд эмэгтэйчүүдийн дэмжих сангийн нээлт болон 3 сарын 8-нд Төв талбайд Тайван цуглааныг зохион байгуулах болно.
Мөн энэ үеэр ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны вебсайт, мөн холбооноос эрхлэн гаргаж буй Лиш сэтгүүлийн анхны дугаарыг гишүүддээ хүргэж байна.
“ЗАЛГААРАЙ СОНСЪЁ” эмэгтэйчүүдээ сонсох аян
Сайн байна уу? Ардчиллын эмэгтэйчүүд таныг сонсож байна. Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооноос "Залгаарай, Сонсъё” эмэгтэйчүүдээ сонсох аяныг 3-р сарын 1-ээс 8-ныг дуустал өрнүүлж байна. Эмэгтэйчүүд та бүхэн 7510-1206 дугаарт холбогдон өөрт тохиолдож буй бүхий л бэрхшээлтэй асуудлаа нээлттэй ярилцах боломжтой.
Аяны үеэр АЭХ-ны удирдах бүрэлдэхүүн хуваарийн дагуу дуудлагын төв дээр ажиллаж, нийт эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлуудыг идэвхтэй сонсож, эдгээр асуудлуудад олон нийтийн анхаарлыг хандуулах, цаашлаад төрийн бодлогод тусгахаар ажиллахыг зорьж байна.
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо нь хүн бүр хүсэл мөрөөдөлтэй, өрх бүр аз жаргалтай амьдрах хөгжлийн боломжийг дэмжсэн, иргэд нь эрх чөлөөтэй, эрх тэгш, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэхийн төлөөх АН-ын бодлого, үзэл баримтлалыг дэмжих, шийдвэр гаргах бүхий л түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг хангах зорилготой АН-ын жигүүр байгууллага юм. АЭХ нь 21 аймаг, 330 сум, 9 дүүрэгт салбар зөвлөлтэй, 98,000 гаруй гишүүнтэй, намын бүх шатны түвшинд шийдвэр гаргах төлөөлөлтэй эмэгтэйчүүдийн улс төрийн байгууллага юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-02 202.9.40.54

Луйварчидын эхнэр охидууд байна. Тэднийг дагаад хол явахгүй

Avatar

DR. ADITYA 2024-03-02 102.88.70.49

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно.Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долл

Avatar

zochin 2024-03-02 76.130.42.82

Dur esgesesen ardchilagchid genee

Avatar

Зочин 2024-03-02 192.82.92.42

Эхлээд боловсрол , хамгийн чухал нь иэдлэг!!!

Avatar

Нэргүй 2024-03-02 213.87.153.77

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-02 103.212.117.40

toxicfemnsimeee bolioooo songuuli tuguhruur garch irdeg shdee ,ene delhii arga-bileg deer togddog shuu arga bilegiin tenstver deer orshdog ta nariin achaar ene tsenver aldagdaj heruul salalt gemt hereg salalhgui bolson shuu

Avatar

ЗОЧИН 2024-03-02 66.181.185.9

баланцгийнх нь АН эмэгтэй холбоо… ЮУ ХИЙДЭГ БАЙГУУЛЛАГА ЮМ. "НҮДЭН БАЛАЙ ЧИХЭН ДҮЛИЙ " мэдэхгүй юм байна. Харин албан тушаал хөөсөн карьер хөөсөн нам дагасан хэдэх авгай нар л зүс үзсэн хүмүүс харагдаж байна даа.

Avatar

Нэргүй 2024-03-02 103.212.119.73

мээмээ унжуулсан феминистууд лидершийпууд

Avatar

Нэргүй 2024-03-02 202.131.225.198

ЭМ ХҮН МЭЭМЭЭРЭЭ ЭР ХҮЙСТНЭЭС ЯЛГАРДАГ ЮМ. ЭР ЭМГҮЙ ЭНЭ МЭЭМИЙГ ЧИНЬ ХӨХӨЖ ХҮН БОЛДОГ ЮМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж