"Ил-76"-ийн хохирогчдын цогцсыг хүлээлгэн өгөхөд бэлэн

Хуучирсан мэдээ: 2024.03.02-нд нийтлэгдсэн

"Ил-76"-ийн хохирогчдын цогцсыг хүлээлгэн өгөхөд бэлэн

"Ил-76"-ийн хохирогчдын цогцсыг хүлээлгэн өгөхөд бэлэн

Хоригдол солилцохоор олзны хүмүүсийг тээвэрлэж явсан Илюшин Ил-76 онгоц нэгдүгээр сард осолдсон. Өмнөд хэсгийн Белгород хот руу нисч явсан цэргийн онгоц сүйрснээр 74 хүн амь үрэгдсэний 65 нь олзны украин цэрэг байв. Энэ осолд Оросын тал Украиныг буруутгасан юм.

Харин Украины тал баталсан, үгүйсгэсэн мэдэгдлийн алиныг нь ч хийгээгүй. Гагцхүү Украины хүний эрхийн комиссар Дмитрий Любинец онгоцны ослыг олон улсын шинжээчдийн хамтаар ил тод мөрдөн шалгахыг уриалсан байна.

Амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг Украинд хүлээлгэн өгөхөд бэлэн гэдгээ Оросын хүний эрхийн ажилтан Татьяна Москалькова Баасан гаригт мэдэгджээ. Тэрбээр шарилтай холбоотой асуудлаар Украины албаныхантай хэлэлцэж байгаа гэв.

Цогцсуудыг буцааж өгөхийг удаа дараа хүссэн гэдгийг Украины Цэргийн тагнуулын агентлагийн хэвлэлийн төлөөлөгч Андрей Юсов хэллээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж