Сэрэмжлүүлэг: "Хөх сувд" мөсний баярт оролцож байгаа иргэдийн анхааралд

Сэрэмжлүүлэг: "Хөх сувд" мөсний баярт оролцож байгаа иргэдийн анхааралд

Сэрэмжлүүлэг: "Хөх сувд" мөсний баярт оролцож байгаа иргэдийн анхааралд

Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Хөвсгөл нуурын эрэг дээр "Хөх сувд 2024" мөсний баяр өнөөдөр, маргааш болно. Мөсний баяраар иргэд сонор сэрэмжгүйгээс эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлтэй тул Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлэг гаргажээ.

Тодруулбал, мөсний баярыг зорьж байгаа аялагчдыг хориглосон тэмдэг байршуулсан газраар зорчихгүй байх, шөнийн цагаар мөсөн дээр хөдөлгөөн үйлдэхгүй байх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр мөсөн дээр тоглуулахгүй байхыг анхааруулав.

23 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Хөх сувд-2024” мөсний баяр энэ жил ч мөн онцлогтой болж буй. Тухайлбал, “Хөх баавгай” урлагийн тоглолт болохын зэрэгцээ мөсөн дээрх олс таталт, тахтай морины чарганы уралдаан, олон ястны хоолны үзүүлбэр, мөсөн дээрх сумо бөхийн тэмцээн, бөөгийн галын тахилга, мөсөн шагайн тэмцээн зэрэг олон арга хэмжээнүүд зохион байгуулах юм.

Цахим хуудаст иргэдийн бичиж байгаагаар энэ жилийн мөсний баярыг зорьж ирсэн жуулчин бүр хурган дотортой дээл, дах өмссөн байгааг онцолжээ. Баярлахын зэрэгцээ аюулгүй байдлаа хангахыг албаныхан сануулж байгааг ч бичсэн байна.

Дотоодынхон төдийгүй жуулчид олноор зорин очдог тус баяраар хөтөч нар болон онцгой байдал, цагдаагийн алба хаагчид иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж ажиллаж байгаа аж. Одоогоор мөсний баяр дээр ямар нэгэн аюул, осол болоогүй бөгөөд баяр хөтөлбөрийн дагуу болж байна гэдгийг зохион байгуулагчид мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ttt 2024-03-02 202.179.27.6

Yun bayar bee zud bolj baihad naad mungu yadarssan ard tumend hergttei jivevde bodloo uurchil

Avatar

DR. ADITYA 2024-03-02 102.88.70.49

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган до

Avatar

Нэргүй 2024-03-02 103.57.93.127

hunii barij baisan baishin dotor baaj sheegeed baidag yum baina lee

Avatar

Нэргүй 2024-03-02 213.87.153.77

~~~ Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-02 59.153.113.94

Мөсөн сураар нь харвахсан ккк.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж