Шилдэг тогооч нар тодорлоо

Шилдэг тогооч нар тодорлоо

Шилдэг тогооч нар тодорлоо

НЭМЭЛТ: 

‘’Малын дотор мах ашиглан хүүхдийн хоолны шинэлэг жор, технологи боловсруулах’’ ур чадварын уралдааны сүүлийн шатны шалгаруулалтын дүн гарлаа. Үүнд:

  • Тэргүүн байр: БЗД-ийн 22-р цэцэрлэгийн тогооч Ю.Орхонтуул
  • /Өргөмжлөл, 1.5 сая төгрөг/
  • Дэд байр: БНД-ийн Боловсрол цогцолбор сургуулийн хоол зүйч Б.Нарантуяа
  • /Өргөмжлөл, 1.2 сая төгрөг/
  • Гутгаар байр: БГД-ийн 97-р цэцэрлэгийн тогооч Б.Батжаргал
  • /Өргөмжлөл, 900 мянган төгрөг/
  • Тусгай байр: БГД-ийн Сэтгэмж цогцолбор сургуулийн тогооч М.Сарантуяа
  • /Өргөмжлөл 600 мянган төгрөг/ хүртлээ.

Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хэрэгжүүлж буй ‘’Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн дэмжих нь’’ төслийн хүрээнд Боловсрол шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны технологийн их сургуулийн Үйлдвэрлэл технологийн сургуультай  хамтран нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хоол зүйч, тогооч нарын дунд энэхүү ур чадварын тэмцээнийг зохион байгуулсан юм.

Тогооч нар ур чадвараараа өрсөлдөж байна

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль дээр өнөөдөр /2024.03.02/ хоол шим тэжээлийн мэргэжилтнүүд ур чадвараараа өрсөлдөж байна. Тэд малын дотор мах, дайвар бүтээгдэхүүнээр хүүхдэд зориулсан шинэлэг хоолны жор, технологи боловсруулах ур чадварын уралдаан"-д оролцож байгаа нь энэ юм. Энэхүү ур чадварын уралдаанд нийт 123 тогооч бүтээлээ ирүүлснээс 24 тогооч хоёрдугаар шатанд тунан, ийн өрсөлдөж буй аж. Удахгүй шилдэг хоолны цэс тодрох юм байна.

Хүүхдэд шим тэжээлтэй хоол хүнс өгөх нь хамгийн чухал байгаа. Шим тэжээл сайтай хоол иддэггүйгээс хүүхэд өвчлөмтгий мөн бие бялдрын хөгжил муу байгаа. Иймээс Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хүүхдэд өгөх хоолыг шим тэжээлтэй болгох зорилго тавьсан юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-02 202.70.34.115

ТУЯАЦЭЦЭГ БАГШДАА МЭНД ДЭВШҮҮЛЬЕ

Avatar

Нэргүй 2024-03-02 213.87.153.77

!!! Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж