Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар өнгөрсөн Пүрэв гаригт /2024.02.29/ мэргэжлийн боксын ес дэх тулаанаа Гвиней улсад төрсөн Канад иргэншилтэй тулаанч Мохамед Сумаоротой хийж, ялалт байгуулсан.
Тэгвэл түүний дараагийн тулаан энэ сарын сүүлээр товлогдсон ба тэрбээр өнөөдрөөс эхлэн бэлтгэлдээ оржээ.
Сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Ази тивийн аварга, “Жакарта-2018” Азийн наадмын алтан медальт, гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар АНУ-ын Нью-Йорк хотод мэргэжлийн боксын ес дэх тулаанаа хийж, ялалтын цувралаа ес болгосон нь олны анхаарлыг ихэд татаж буй.
Тэрбээр мэргэжлийн боксын ес дэх тулаанаа тулаанч Мохамед Сумаоротой хийхдээ нийт найман үеийг дуустал тулалдсан бөгөөд шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр Э.Цэндбаатар ялалтаа авсан.
Э.Цэндбаатар мэргэжлийн бокст өмнө нь найман ялалт байгуулсан юм. Үүнийхээ дөрвийг нь хүнд цохилтоор өндөрлүүлсэн бол түүний өрсөлдөгч мэргэжлийн бокст 14 ялалт байгуулж, хоёр ялагдал хүлээсэн Гвиней улсад төрсөн Канад улсын иргэншилтэй Мохамед Суамора байсан юм. Харин тэрбээр энэ сарын сүүлээр хийх 10 дахь тулаандаа дахин ялалт байгуулахыг эсэхийг спорт сонирхогчид ихэд хүлээж байгаа аж.
зочин 2024-03-02 103.215.14.2
жинхэнэ хөлс хүч хөдөлмөрөөрөө Монголын нэрийг гаргаж байгаа тамирчин байна. Хүний хөдөлмөрийг шударгаар үнэлэх хэрэгтэй бараг дуугий нь жүжгийг нь сонсож үзээгүй хүн төрийн шагнал аваад ч баЙХ ШИГ Ер нь хөлс хүчээ хөдөлмөрөөрөө шударгаар авсан төрийн шагнал үнэ цэнэтэй сайхан байх
Нэргүй 2024-03-02 202.9.40.54
Сайн байна. Монгол эр хүний чансааг дэлхийд таниулж байгаа нь сайн хүү юм. Дуртай зүйлээ хийгээд явж бай. Хэзээ болохгүй болно тэр үедээ л болино биз. Дүүд амжилт хүсье
Зочин 2024-03-02 202.126.90.27
миний дүү 10 дахаа ялаад боль муу новшнуудын гар болж яахын боль
DR. ADITYA 2024-03-02 102.88.70.49
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-03-02 213.87.153.77
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-03-02 103.57.94.46
Монголдоо нэг ирээд нөгаа "хүнд жингийн" хоёрыг нам шаагаарай !!!
boovni 2024-03-02 216.38.195.74
#
Нэргүй 2024-03-02 66.181.182.79
Өчигдөр уусан архи чинь гараагүй бол битгий галзуу хүний өдрийн тэмдэглэл бичиж бай! Нэг юм аа хэд ч давтдаг ч юм