Төв, Дундговь, Дорноговь аймгийн сумдын удирдлагад автомашин гардууллаа

Төв, Дундговь, Дорноговь аймгийн сумдын удирдлагад автомашин гардууллаа

Төв, Дундговь, Дорноговь аймгийн сумдын удирдлагад автомашин гардууллаа

Засгийн газрын хуралдаанаас өнгөрч буй долоо хоногт хаваржилт хүндэрсэн зарим сумдад туулах туулах чадвар сайтай автомашиныг зах зээлээс шууд нийлүүлэх шийдвэр гаргаж, 15 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлэсэн.

Тэгвэл өнөөдөр  /2024.03.02/ Төв, Дундговь, Дорноговь аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдын удирдлагад эхний ээлжинд туулах чадвар сайтай автомашинуудыг гардуулан өглөө.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:

-Цас зудын нөхцөл байдалтай холбогдуулж Засгийн газар, Улсын онцгой комиссоос шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

Хэмнэлтийн хуулийн хүрээнд сумдын Засаг даргын Тамгын газарт парк шинэчлэл хийгдээгүйгээс, зарим сумд төрийн үйлчилгээ үзүүлэх автомашингүй болсон байна. Иймээс Засгийн газраас 15 тэрбум төгрөгийг шийдвэрлэж, сумдын Засаг даргын Тамгын газрыг унаажуулахаар шийдвэрлэсэн. Нийт 100 автомашин хүргэх эхний ажил ийн эхэлж байна.

Мөн 9 тэрбум төгрөгөөр сумдын хүн эмнэлгийг автомашинтай болгохоор шийдвэрлэсэн.  Зах зээлд бэлэн худалдаалагдаж байсан туулах чадвар сайтай автомашиныг худалдан авч, сумдад хүргэх ажил өнөөдөр ийнхүү эхэлж байна. Ирэх 7 хоногт 60 сумын эмнэлгийг автомашинаар хангана.

MSM групп Засгийн газарт хөнгөлөлттэй үнээр автомашин нийлүүлж, бүх машинд нэмэлтээр халаагч суурилуулж, өвлийн дугуйг сольж өглөө. Ford, Nissan, Suzuki брэндийн автомашин борлуулагч нарт талархаж буйгаа илэрхийлье гэв.

Шадар сайд С.АМАРСАЙХАН:

-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 266 суманд зудтай байна. Зудын нөлөөлөлд автсан 117.000 малчин өрх байгаа бол 3.3 сая орчим мал хорогдсон. Цаашид зуд үргэлжлэхээр байгаа. Энэ хүнд цаг үед малчдад эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээг шуурхай хүргэхэд шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Аймаг, сумдын удирдлагуудын зүгээс автомашинтай холбоотой асуудлаар хамгийн их санал ирдэг. Хэрэглээ даадаггүй, хэврэг УАЗ, Фургон зэрэг автомашинууд нийлүүлэгддэг. Жил хүрэхгүй хугацаанд яваад, тараад унадаг гэдэг.

Аймаг, сумдад бүхий л салбарт аюулгүй ажиллагааг хангахтай холбоотой стандартыг мөрдүүлж, автомашин, барилга, дэд бүтэц, сургууль, эмнэлэг зэрэг бүх салбарт стандарт шаардлага хангасан үйлчилгээг иргэд ч авдаг төр нь хүргэдэг байх юм. Ингэснээр аюулгүй байдлын эрсдэл багасаж, аюул, осол, гамшигт үзэгдлийг даван туулах чадавх нэмэгддэг гэлээ.

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иогэн 2024-03-02 103.212.119.137

Иймэрхүү ажлуудаар татвар төлөгчдийн мөнгөөр сонгуулийн зардлаа цэвэрхэн босгочихож байгаа юм биш үү

Avatar

Нэргүй 2024-03-02 139.5.217.34

Jimny-ээр юу хийх юм бэ?? Дарга нарын хувийн унаа л болоод дуусна даа??!!

Avatar

Нэргүй 2024-03-02 202.9.46.166

Амарбаясгалан өөрөө өгч байгаа юм шиг шоудана, цас зуданд яМар нэмэртэй юм бол, эд нарыг зайлуулнаа

Avatar

Zochin 2024-03-02 66.181.182.78

цасанд шалгарсан машин пургон,уаз 469 мөнгө угааж бгаа юмуу бас л шалгуулна даа

Avatar

Нэргүй 2024-03-02 66.181.180.207

Уул нь зөв зүйтэй ажил ялангуяа сумын эмнэлгүүд хэсгийн төлөөлөгчдөд найдвартай унаа маш хэрэгтэй байдаг . Гамтайхан хэрэглэх л хэрэгтэй Энэ сайхан ажлын хойноос бас л хэсэг хүнд ял оноосон юм битгий л болоосой МОНГОЛЫН ТӨР ЗҮТЭГСЭН ХҮНДЭЭ ХАЛТАЙ гэдэг үг ортой болоод байна шүү

Avatar

DR. ADITYA 2024-03-02 102.88.70.49

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долл

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Олон талаас нь судалж байж шийдвэр гаргавал амьдралд нийцэх нь илүү байдаг юм 2024-03-02 66.181.177.245

УАЗ, Фургон нэг жил болоод тараад унана гэж байхгүй.Гол ус гарах, даваа гүвээ давах, хэр баргын чулуутай, довтой замыг туулаад гарна. Эд анги нь энгийн, орос машины сэлбэг нь хоорондоо таардаг учир хөдөөний жолооч нар амархан засварлачихна.Давуу тал нь энэ. Дутагдал нь хатуу явдалтай, шатахуун илүү иднэ. Энэ шинэ машинууд энэ талаараа давуу. Энэ шинэ машины аль нэг эд анги эвдэрвэл сэлбэг нь олдохгүй сул зогсох магадлалтай.Гамтай л эдлэх хэрэгтэй.Сумын ЗДТГ-ын төсөв хэд билээ.

Avatar

zochin 2024-03-02 76.130.42.82

Boljiinee.sain bna.Nen ih heregtseetei unaa.Amjilt husei.

Avatar

Нэргүй 2024-03-02 213.87.153.77

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-02 66.181.181.48

Маш хатуу өвлийг туулж байна, Хавар хүнд байх нь орон нутагт сайн унаа яаралтай хэрэгтэй байгаа. Сайхан автомашинууд байна. Алтан шар зам нь өлзийтэй байж, ард иргэддээ ээлтэй байг.

Avatar

Нэргүй 2024-03-02 66.181.179.130

Сумын хэдэн архичид айл хэсэх унаатай болж, хойтон дуусаа….Хайран мөнгө…

Avatar

Нэргүй 2024-03-02 202.126.91.11

76, 77 yavna sh dee

Avatar

Нэргүй 2024-03-02 139.5.216.42

Энэ явахгүй машинууд байна. Фургон нь хамаагүй дээр шүү.

Avatar

Нэргүй 2024-03-02 166.194.136.53

Оросын хэлхээтэй төмөр одоо хэрэггүй ээ….

Avatar

хүннү 2024-03-02 202.9.47.21

Малчидаараа явдаггүй засаг дарга, захиргааны ажилд машин өгөөд яадаг юм? Эмнэлэгт нь өгөө ч!!! Ер нь цаашид энэ олон сумыг цөөлөе. Засаг захиргааны хуваарьт өөрчлөлт оруулж зарим сумыг аймгийн төвд нь нэгтгэж татан буулгах хэрэгтэй. Жишээ нь: БӨ- Бугат, ХО-Буянт, ТӨ-Сэргэлэн, ДО-Баянтүмэн ДА-Хонгор сумыг төвтэй нь нэгтгэх нь зөв. Цаашид 333 сум биш 220 сумтай болгох ёстой юм биш үү?

Avatar

Нэргүй 2024-03-02 166.194.136.53

Нэг мөр зориг гаргаад засаг захиргааны том реформ хийх хэрэгтэй …

Avatar

Нэргүй 2024-03-02 202.9.46.44

Гологдоод зарагдахгүй байсан хэдэн Жимни- г нь борлуулж өгсний шагналд хэдийг хармаалж байгаа вэ.

Avatar

Нэргүй 2024-03-02 202.9.46.215

Татвар төлөгчдийн мөнгөнөөс л өгч байгаа шдээ

Avatar

Нэргүй 2024-03-02 202.126.88.83

Таарсан 2 илжиг шүү энэ хоёр, дундаас ичихгүй баахан мөнгө цавчсан байх даа.

Avatar

Нэргүй 2024-03-02 59.153.115.56

76 аваад өгөхгүйдээ …наадуул чинь жаахан хэрэглээд будаа

Avatar

Нэргүй 2024-03-02 202.126.91.11

Дундаас нь арай үншй байхаа

Avatar

Зочин 2024-03-02 202.126.91.78

энэ амарсайхан удирдлагуудад ямарч хэрэггүй хүмүүст өгч байхаар эмнэлэгт нь өгөөсэй дээ

Avatar

Zochi 2024-03-02 66.181.178.32

Ард түмний мөнгөөр эд тоглож байнаа яасан муухай хүмүшс вэ

Avatar

zochin 2024-03-02 76.130.42.82

Uuruu yasan muuhai hun be.tus bolh yumiig ugch baihad.Tus hereg bolno shd..

Avatar

Нэргүй 2024-03-02 66.181.179.61

брилж, моннис бизнесийг сайн хийжээ

Avatar

зочин 2024-03-02 103.212.118.44

цас цэвэрлэх машин ,цасны мотоциклууд л хэрэгтэй байх

Avatar

Www 2024-03-02 139.5.218.195

Nuguu kheden teneg darga nar unaad arķhidaad yavna.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж