Жил бүрийн гуравдугаар сарын 1-7-ны хооронд музейг үнэ төлбөргүй үзүүлдэг уламжлалтай. Энэхүү музейн нээлттэй өдрүүд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Соёлын сайдын баталсан музейг үнэ төлбөргүй үзүүлэх энэхүү шийдвэрт төрийн өмчийн 35 музей хамрагддаг юм.
Өнгөрсөн жил музейн нээлттэй өдрүүдээр улсын хэмжээнд нийт 174,512 хүн үйлчлүүлсний 30 хувь нь хүүхэд байсан аж.
Музейн нээлттэй өдөр эхэлсэн өчигдрийн байдлаар “Чингис хаан” музейд 2000 гаруй иргэн үйлчлүүлжээ. Тэдний 605 нь хүүхэд байсан бол 867 нь насанд хүрэгчид, 297 нь оюутан, 219 нь ахмад настан, үлдсэн 20 нь тусгай хэрэгцээт иргэн байжээ.
Г.ХОРОЛ
Нэргүй 2024-03-02 213.87.153.77
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-03-02 66.181.160.3
Хорол оо , хэл соёлоо бүү хорол – " музейг " биш музей үзэх ….