Н.Номтойбаяраас МАН-д барьсан сюрприз

Хуучирсан мэдээ: 2024.03.02-нд нийтлэгдсэн

Н.Номтойбаяраас МАН-д барьсан сюрприз

Н.Номтойбаяраас МАН-д барьсан сюрприз

“Төр засгийн хөгжил аж ахуйн ажил эрхэлдэг ард иргэдээ ЗИЛ-131 дээр гацаачихаад байна” гэх хатуу үг чулуудан, эрх баригч хүчнийг шүүмжилж, шуугиулсан Үндэсний эвслийн тэргүүн, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр өчигдөр /2024.03.01/ Ардын хувсгалын анхны долоогийн нэг Солийн Данзаны хөшөөнд төрөл төрөгсдийнх нь хамтаар хүндэтгэл үзүүлж, Ардын намынханд сюрприз барьжээ.

Жил бүрийн гуравдугаар сарын 1-ний өдрийг Эх орончдын өдөр болгон тэмдэглэж байх шийдвэрийг УИХ-аас 2004 онд гаргасан юм. Тэр цагаас хойш өнөөгийн эрх баригч хүчин МАН үүсгэн байгуулагдсан өдөр хэмээн үзэж, Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн, Чингис хааны хөшөөнд хүндтгэл үзүүлдэг болсон. Гэвч өнөө жил УИХ-ын сонгуультай тул МАН-ынхан энэ өдрийг Тусгаар тогтнолын ордондоо аядуухан тэмдэглэж, өнгөрөөв. Ёс болгон ахмадуудаа цуглуулж, МУИС, ШУТИС-ийн улс төр судлаач багш нараар лекц уншуулж, хэсэг бусгаараа нийлж хундаг өргөн, УИХ-ын сонгуульд амжилттай оролцохыг бие биедээ хүссэнээр энэхүү өдрийн арга хэмжээ нь өндөрлөжээ.

Харин нэгэн цагт МАН-ын гишүүн гэгдэж, Засгийн газрын гишүүнээр нь ажиллаж явсан Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр Эх орончдын өдрөөр Архангай аймгийн Хотонт суманд зочлон,  Ерөнхий сайдын орлогч, Сангийн яамны сайд, Бүх цэргийн жанжин зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан С.Данзаны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн нь зөвхөн МАН-ынхны анхаарлыг татаад зогсохгүй бусад улс төрийн хүчнийхний ярианы гол сэдэв болж эхлэв.

Учир нь энэ удаагийн УИХ-ын сонгуульд МАН-д шавар хаах, тактикийг нь хамгийн сайн мэдэх гуравдагч хүчин Үндэсний эвсэл болж, тодрох уу гэдэг асуудал яригдаж байна.

Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаярын дээлийн захыг Ерөнхий сайд асан С.Баяр мушгиж байна гэх шуум ч сонсогдох болсон. Эл асуудалд хэн, хэн нь тодорхой тайлбар хийгээгүй байгаа.

Ерөнхий сайд С.Баярын хувьд МАН-ын хэд, хэдэн удаагийн УИХ-ын сонгуулийг удирдаж, хамгийн эгзэгтэй цаг үед ялалтад хүргэж байсан лидер. Хэрвээ тэр Н.Номтойбаярын намд дэмжлэг үзүүлж эхэлсэн нь баттай бол энэ сонгууль нэлээн сонирхолтой болно гэсэн үг.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
77
ЗөвЗөв
32
ТэнэглэлТэнэглэл
11
ХахаХаха
7
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж