“Хөх сувд-2024” мөсний баяр өнөөдөр эхэлнэ

“Хөх сувд-2024” мөсний баяр өнөөдөр эхэлнэ

“Хөх сувд-2024” мөсний баяр өнөөдөр эхэлнэ

Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүрийн хавар зохион зохион байгуулж ирсэн “Хөх сувд-2024” мөсний баяр өнөөдөр /2024.03.02/ Хөвсгөл аймгийн Хатгал Тосгонд Хайчийн аманд зохион байгуулагдана.

Хоёр өдөр үргэлжлэх энэхүү мөсний баярын хүрээнд “Хөх баавгай” урлагийн тоглолт болохын зэрэгцээ мөсөн дээрх олс таталт, тахтай морины чарганы уралдаан, олон ястны хоолны үзүүлбэр, мөсөн дээрх сумо бөхийн тэмцээн, бөөгийн галын тахилга, мөсөн шагайн тэмцээн зэрэг олон арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм.

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 2000 оноос эхлэн зохион байгуулагдаж ирсэн энэхүү арга хэмжээ нь жил бүр хүрээгээ тэлсээр тогтмол зохион байгуулагддаг болсон юм.

Хоймор нутгийн Хорьдол Сарьдагийг дархан цаазат газар, Хөвсгөл нуур, Улаан тайга, Даян дээрхийг улсын тусгай хамгаалалттай газарт бүртгэсэн байдаг бөгөөд энэхүү онгон дагшин байгалийг үзэж сонирхох дотоод, гадаадын жуулчдын тоо жилээс жилд өсч байгаа юм. Хөвсгөл аймгийн хэмжээнд нийт 94 жуулчны бааз, 132 гэр буудал, 8 зочид буудал, 15 дэн буудал үйл ажиллагаа явуулж буй. Нэг ээлжиндээ 7000 орчим жуулчин хүлээн авах боломжтой. Монголд ирж буй нийт жуулчдын 20 орчим хувь нь Хөвсгөл аймгийг зорин очдог гэсэн судалгаа ч мөн бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DR. ADITYA 2024-03-02 102.88.70.49

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно.Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долл

Avatar

Нэргүй 2024-03-02 213.87.153.77

))))) Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-02 202.9.40.131

Бидний татварын мөнгө байгаа болохоор МАНгас шуналууд цавчихаар дайрч бн даа.

Avatar

Нэргүй 2024-03-02 66.181.178.216

xaxa zudand suirch bj bayar hiigeed shaasan

Avatar

Нэргүй 2024-03-02 66.181.180.241

ариун цэнгэг нуурыг минь битгий бузарлаад бай хулгайч нараа

Avatar

Ц 2024-03-02 103.57.93.31

баяр хийх сөхөө байна уу

Avatar

Нэргүй 2024-03-02 202.9.46.180

Одоо энийгээ боливол таарна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж