Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүрийн хавар зохион зохион байгуулж ирсэн “Хөх сувд-2024” мөсний баяр өнөөдөр /2024.03.02/ Хөвсгөл аймгийн Хатгал Тосгонд Хайчийн аманд зохион байгуулагдана.
Хоёр өдөр үргэлжлэх энэхүү мөсний баярын хүрээнд “Хөх баавгай” урлагийн тоглолт болохын зэрэгцээ мөсөн дээрх олс таталт, тахтай морины чарганы уралдаан, олон ястны хоолны үзүүлбэр, мөсөн дээрх сумо бөхийн тэмцээн, бөөгийн галын тахилга, мөсөн шагайн тэмцээн зэрэг олон арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм.
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 2000 оноос эхлэн зохион байгуулагдаж ирсэн энэхүү арга хэмжээ нь жил бүр хүрээгээ тэлсээр тогтмол зохион байгуулагддаг болсон юм.
Хоймор нутгийн Хорьдол Сарьдагийг дархан цаазат газар, Хөвсгөл нуур, Улаан тайга, Даян дээрхийг улсын тусгай хамгаалалттай газарт бүртгэсэн байдаг бөгөөд энэхүү онгон дагшин байгалийг үзэж сонирхох дотоод, гадаадын жуулчдын тоо жилээс жилд өсч байгаа юм. Хөвсгөл аймгийн хэмжээнд нийт 94 жуулчны бааз, 132 гэр буудал, 8 зочид буудал, 15 дэн буудал үйл ажиллагаа явуулж буй. Нэг ээлжиндээ 7000 орчим жуулчин хүлээн авах боломжтой. Монголд ирж буй нийт жуулчдын 20 орчим хувь нь Хөвсгөл аймгийг зорин очдог гэсэн судалгаа ч мөн бий.
DR. ADITYA 2024-03-02 102.88.70.49
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-03-02 213.87.153.77
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-03-02 202.9.40.131
Бидний татварын мөнгө байгаа болохоор МАНгас шуналууд цавчихаар дайрч бн даа.
Нэргүй 2024-03-02 66.181.178.216
xaxa zudand suirch bj bayar hiigeed shaasan
Нэргүй 2024-03-02 66.181.180.241
ариун цэнгэг нуурыг минь битгий бузарлаад бай хулгайч нараа
Ц 2024-03-02 103.57.93.31
баяр хийх сөхөө байна уу
Нэргүй 2024-03-02 202.9.46.180
Одоо энийгээ боливол таарна