Италийн батлан хамгаалахын "Leonardo SpA" группын гүйцэтгэх захирал Роберто Синголани хиймэл оюун ухаанаас илүүтэй хүмүүсийн тэнэглэлд санаа зовж байгаагаа хэлжээ. Тэрбээр Баасан гаригт "CNBC"-ийн "Squawk Box Europe" нэвтрүүлэгт оролцсон. Технологийн зүгээс учирч болох аюул бус хиймэл оюун ухааныг хэрэглэгч хүмүүсийн тэнэглэл түүний санааг зовоож байна.
"Үнэнийг хэлэхэд, 2000 жилийн дараа ч дайн дэгдээсээр байгаа хүн төрөлхтөний хяналтгүй нөхцөл байдал л миний санааг зовоож байна. Хиймэл оюун ухаан бол хэрэгсэл. Энэ бол хүний бүтээсэн зүйл. Үүнийг хүний бүтээсэн компьютерээр удирддаг. Би хиймэл оюун ухаанаас илүүтэйгээр хүний тэнэглэлээс айж, санаа зовж байна. Шинжлэх ухааны үндэслэлтэй учир технологи бол төвийг сахисан зүйл. Асуудал нь технологид биш хэрэглэгчдэд байна" гэж Роберто Синголани хэлжээ.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Швейцарийн Давос хотноо өнгөрсөн сард болсон Дэлхийн эдийн засгийн форумын үеэр "Хиймэл оюун ухааны хурдацтай хөгжил нь хүсээгүй ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй" гэдгийг анхааруулсан юм.
Хиймэл оюун ухааныг ашиглан хүн төрөлхтөн өвчний оношийг эрт мэдэх, цаг уурын өөрчлөлтийг загварчлах, кибер халдлагатай тэмцэх боломжтой. Гэсэн хэдий ч хиймэл оюун ухааны өсөлт дэлхийн ажлын байрны 40 орчим хувьд нөлөөлж болзошгүй гэдгийг нэгдүгээр сард Олон улсын валютын сан тайлагнажээ.
Эх сурвалж: CNBC
Холбоотой мэдээ