"Freedom House" байгууллагаас "Дэлхийн эрх чөлөө 2024" тайланг нийтэлжээ. Тус байгууллагаас жил бүр гаргадаг тайланд дэлхийн улс орнуудын эрх чөлөөний индексийг зарладаг. Тэгвэл энэ жил Хойд Солонгос улс 100-аас ердөө гурван оноо авч, дэлхийн хамгийн дарангуйлагч засаглалтай орнуудын нэгээр дахин үнэлэгдэв.
Хойд Солонгосын араас Туркменистан хоёр оноогоор орсон бол Сири, Өмнөд Судан улсууд нэг, нэг оноогоор сүүл мушгижээ.
Харин Өмнөд Солонгос уг индекст 83 оноо авч, “эрх чөлөөтэй” орны ангилалд багтав.
"Freedom House" байгууллага Умардад улс төрийн дарамт шахалт ихэсч, хүний эрхийг зөрчих, энгийн иргэдэд хяналт тавих явдал газар авсаар байна гэж мэдэгджээ. Тус байгууллага 1973 онд анхны тайлангаа нийтэлж байв. Үүнээс хойш Хойд Солонгос улс хамгийн эрх чөлөөгүй орнуудын тоонд байнга жагссаар ирсэн.
Уг тайланг гаргахдаа НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалаас гаргаж авсан индекст үндэслэн улс орон бүрт 1-ээс 100 хүртэлх оноо өгч, дараа нь "эрх чөлөөтэй", "хэсэгчилсэн эрх чөлөөтэй", "эрх чөлөөгүй" гэсэн гурван ангилалд ангилдаг.
Монгол Улсын хувьд энэ жил 100-аас 84 оноо авч, "эрх чөлөөтэй" орны тоонд багтав. Ингэхдээ улс төрийн эрх чөлөөгөөр 40-өөс 36 оноо, иргэний эрх чөлөөгөөр 60-аас 48 оноо авчээ.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ