Энэтхэгийн баяны хуриманд Зукерберг, Билл Гейтс, Рианна нар оролцоно

Энэтхэгийн баяны хуриманд Зукерберг, Билл Гейтс, Рианна нар оролцоно

Энэтхэгийн баяны хуриманд Зукерберг, Билл Гейтс, Рианна нар оролцоно

Энэтхэгийн баруун хэсэгт орших жижигхэн хотод урьд хожид байгаагүй сүр дуулиантай хурим болж байна. Хурим Баасан гаригаас эхлээд гурван өдөр үргэлжилнэ. Тэрбумтан, бизнес эрхлэгч Мукеш Амбани хүүгийнхээ хуримыг нижгэр тэмдэглэхээр бэлдсэн бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс алдартнууд хүрэлцэн ирж байгаа гэдгээрээ онцлог.

1200 орчим зочин ирнэ. Үүнд, Билл Гейтс, Марк Зукерберг, Иванка Трамп, Энэтхэгийн тэрбумтнууд, Болливудын одод багтах юм. Түүнчлэн Катарын ерөнхий сайд, Канадын ерөнхий сайд асан, Бутаны хаан, хатан тэргүүтэй дипломат зочид ч багтаж байна.  Дуучин Рианна, илбэчин Дэвид Блэйн болон Болливудын алдартай дуучид ирсэн зочдод тоглолтоо сонирхуулна.

Хурим Гужарат муж дахь Жамнагар хотод болно. Энэ нь 600 мянган хүн амтай хот юм. Гэр бүлийн бизнесийн эзэнт гүрний газрын тос боловсруулах гол үйлдвэр болох "Reliance Industries" тус хотод оршдог.

Хур баян гэр бүл Лхагва гаригт хуримын ёслолыг угтан ойролцоох тосгодод оршин суух 51 мянган хүнийг хооллож ундалжээ.

Сүйт залууг Анант Амбани гэх ба 28 настай. Тэр удаан хугацаанд үерхсэн найз бүсгүй Радика Мерчанттайгаа гэрлэж байна. Радика Мерчант нь "Encore Healthcare" компанийн гүйцэтгэх захирлын охин юм.

Анант Амбанигийн эрхлэн ажиллуулдаг амьтдыг асран хамгаалах төв бий. "Вантара" нэртэй уг төв нь 3000 га талбайг хамрах бөгөөд гэмтсэн, хүчирхийлэлд өртсөн, ховордсон амьтдыг асран хамгаалж, байрлуулдаг. Хуримын зочид уг төвөөр зочилно. Ингэхдээ ширэнгэн ойн сэдэвтэй хувцас өмсч очно.

Хуримын зочид гурван өдрийн турш өөр өөр хувцас өмсөх юм. Тэдэнд зориулж үсчин, гоо сайханчдын бүхэл бүтэн арми байрлажээ.

Сүйт залуугийн аав Мукеш Амбани нь Форбес сэтгүүлийн нэрлэсэн баячуудын жагсаалтад байдаг. "Reliance Industries" компанийн жилийн орлогыг 100 тэрбум ам.доллар давдаг гэж тооцоолжээ.

Эх сурвалж: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-02 213.87.153.77

)))))) Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

ZOCHIN 2024-03-02 92.88.170.138

Edgeer munguu yaj urexee medexgui baigaa bayachuud xeden saya yaduu izuduu rgedddee oron bair xool xuns bolon emnelgiin tuslamj uzuulex xeregtei shuu dee

Avatar

Нэргүй 2024-03-02 12.74.53.135

Энэний оронд үгээгүй ядуучуудаадаа буян болохгүй дээ.

Avatar

Зочин 2024-03-02 66.181.183.183

Нэг муу ядуу уранхай цоорхой хиртэй хар футболк эрээний өмд өмссөн хуужаа хүүхний зураг тавьжээ. Хуримын мэдээг гутааж байна.

Avatar

Уншигч 2024-03-02 202.9.46.198

Чамайг бодвол дэлхийн дөрөв дэх баяны эхнэр, юм үзэж нүд тайлсан хүн шүү

Avatar

зочин 2024-03-02 66.181.160.53

Пэээ ….Монголоос арав дахин их ашиг алдаг гар байхнээ …Бид ч мөнч өчүүхэн юм аа …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж