Кремлийг шүүмжлэгч Алексей Навальныйн эцсийн гэрэл зураг

Кремлийг шүүмжлэгч Алексей Навальныйн эцсийн гэрэл зураг

Кремлийг шүүмжлэгч Алексей Навальныйн эцсийн гэрэл зураг
Relatives and friends pay their last respects at the coffin of Russian opposition leader Alexei Navalny in the Church of the Icon of the Mother of God Soothe My Sorrows, in Moscow, Russia, Friday, March 1, 2024. (AP Photo)

ОХУ-ын сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйг 2024 оны гуравдугаар сарын 1-ний Баасан гаригт Москва хотноо оршууллаа. Түүний оршуулах ёслолд ОХУ дахь Франц, АНУ-ын Элчин сайдууд болон бусад дипломатууд хүрэлцэн иржээ.

Шарилыг зөөж ирэх үед гашуудан цугласан олон нэрийг нь дуудан хашгирч, алга ташицгаасан байна. Мөн зарим хүн оршуулгын цувааг дагаж явахыг оролдон, хамгаалалтын саадыг давж гарчээ.

Навальныйн цогцсыг авсанд хэвтүүлж, бүх биеийг нь улаан сарнайгаар бүржээ.

Сүмээс 2.5 км зайд орших Борисовскийн оршуулгын газарт Навальныйг оршоосон юм. Борисовскийн оршуулгын газарт түүний авсыг булшны нүх рүү доошлуулах агшинд Фрэнк Синатрагийн "My Way" дуу эгшиглэжээ.

Оршуулгын газарт очсон хүмүүс аюулгүй байдлын шалгалтад хамрагджээ. Сүмийн эргэн тойронд ч цэрэг хувцастай хамгаалалтын ажилтнууд гаргасан байв. Энэ үеэр дор хаяж нэг хүн баривчилсан гэдгийг Навальныйн багийнхан болон "OVD-Info" хүний эрхийн байгууллага мэдэгджээ. Мөн оршуулгад оролцохоор гэрээсээ гарахыг завдсан 22 хүнийг саатуулсан.

Оршуулах ёслолд хүрэлцэн ирсэн хүмүүст Навальныйн багийнхан талархал илэрхийлэв. "Сүмд болон оршуулгын газарт хүрэлцэн ирсэн хүн бүхэнд баярлалаа. Алексейг дэмжиж, түүний талаар бичсэн бүхэн маш чухал, ирээдүйд улам л чухал болно. Тиймээс үүнийгээ бүү зогсоогоорой. Илүү хүнд цаг мөчүүд, илүү их тэмцэл өмнө хүлээж байна. Аль ч утгаараа бид бууж өгч болохгүй. Энэ талаар ярьсаар, санан дурссаар байх ёстой" гэж Навальныйн хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш хэллээ.

Түүнчлэн Навальныйн үхэл бол Путины дэглэмийн задралын эхлэлийн цэг гэдгийг түүний ойрын холбоотон Мариа Певчих хэлсэн байна.

Навальныйн эхнэр Юлия Навальная 26 жилийн аз жаргалтай амьдралынхаа төлөө нөхөртөө талархал илэрхийллээ. Гэхдээ тэр оршуулгын ёслолд оролцоогүй юм. Харин Навальныйн эцэг эх хоёр оролцсон.

"Лёша. 26 жил дэндүү аз жаргалтай амьдруулсанд баярлалаа. Сүүлийн гурван жилийн аз жаргалын төлөө ч ялгаагүй баярлаж байна. Хайрласанд чинь, үргэлж намайг дэмжсэнд чинь, шоронгоос хүртэл намайг инээлгэдэг байсанд чинь, намайг үргэлж бодож явдаг байсанд чинь баярлалаа. Чамгүйгээр яаж амьдрахаа мэдэхгүй юм. Гэхдээ тэнгэрт байгаа чамайг баярлуулж, бахархуулахын тулд би хичээнэ. Чадах үгүйгээ мэдэхгүй юм. Гэхдээ хичээнэ ээ" гэж тэр хэлжээ.

Оросын төрийн мэдлийн хэвлэл мэдээллүүд Навальныйн үхлийн талаар хальт дурсаад өнгөрсөн шигээ оршуулах ёслолыг ч бас онцгойлон дурдсангүй. Дэлхий даяар хэвлэлүүд Навальныйн оршуулах ёслолыг бичиж, дамжуулсан ч "Россия 24" телевиз энэ талаар мэдээлсэнгүй. "Тасс" агентлаг л гэхэд "Зөвшөөрөлгүйгээр цуглах нь хууль зөрчсөн үйлдэл" гэх Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын анхааруулгыг зөвхөн мэдээлжээ. Гэтэл энэ нь "Тасс"-ын цахим хуудасны хамгийн их уншигдсан хоёр дахь нийтлэл болжээ.

Дэлхийн удирдагчид Навальныйн төлөө гашуудаж, цахим орчинд эмгэнэлээ илэрхийлэв. Тухайлбал, Европын холбооны Гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррелл, Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Камерон, ОХУ дахь Польшийн Элчин сайд Кражевски нар эмгэнэл илэрхийлжээ.

"CNN" агентлаг Алексей Навальныйн оршуулах ёслолын талаарх мэдээллийг дамжуулж, сүүлчийн гэрэл зургийг нь нийтлэхдээ ийн өгүүлжээ: "Бид Навальнйыг амьд ахуйд нь хамгийн сүүлд харахад тэр инээмсэглээд, хошигнож байсан. Харин түүний хамгийн сүүлийн гэрэл зураг авсан дотор байна. Нэгэн цагт улс төр, бие бялдрын хувьд эрч хүчтэй, гал цогтой байсан хүмүүн өдгөө амар амгаланг олжээ."

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

58 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-02 203.23.199.183

ноёнтой өстэй хүн толгойгүй

Avatar

ЗОЧИН 2024-03-02 60.41.246.196

ОРШУУЛГАНД ОРОЛЦОГЧИД""ДАЙН ХЭРЭГГҮЙ,ПУТИНГҮЙ ОРОС,ПУТИН-а******н,ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ОРОС,БИД МАРТАХГҮЙ" ГЭЖ ХАШГИРЦГААЖ БЖЭЭ.БАРУУНЫ УДИРДАГЧИД,ЕВРОПАРЛАМЕНТ МЭДЭГДЭЛДЭЭ"НАВАЛЬНИЙН ҮХЭЛД ПУТИН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ,ТЭР ТҮҮНИЙГ АЛСАН"ГЭЖЭЭ.ЗАРИМ НЬ"ПУТИН БОЛ ДАЙНЫ ГЭМТ ХЭРЭГТЭН,ҮЙ ОЛНООР АЛАН ХЯДАГЧ,ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТҮҮХЭН ДЭХЬ ХАМГИЙН ХАРГИС ЦУСТ ДАРАНГУЙЛАГЧИЙН ЖАГСААЛТАНД ОРНО" ГЭЖЭЭ.ЭРХ БАРИГЧИД ОРШУУЛГЫГ ОЛНЫ ОРОЛЦООГҮЙ,НУУЦХАН ХИЙЛГЭХИЙГ ХИЧЭЭСЭН Ч БҮТЭЭГҮЙ АЖ.ОРШУУЛГЫГ ГАДНЫ ТВ-үүд ДЭЛХИЙД ЦАЦЖЭЭ

Avatar

DR. ADITYA 2024-03-02 102.88.70.49

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долл

Avatar

Нэргүй 2024-03-02 66.181.182.16

помним не незабудем!?

Avatar

Нэргүй 2024-03-02 66.181.176.137

Залилангийн хэргээр ял авсан шүү дээ.

Avatar

зочин 2024-03-02 66.181.160.53

Зальт этгээд юм бол оршуулга дээр нь ямар их ОРОСУУД ирж байнаа !!!!…Ирсэнүүд нь тэнэгүүд гэх гээд байна уу ?.Тэгвэл Орос орон тэнэгүүдээр дүүрсэн улс байхнуу

Avatar

Нэргүй 2024-03-02 66.181.182.16

эхнийх байх…

Avatar

Нэргүй 2024-03-02 66.181.176.137

Файзер 5 тун шаалгачихсан юм чинь үхэж л таараа шүү дээ. Үхлийн шалтгаан нь тромбоз.

Avatar

Нэргүй 2024-03-02 202.21.108.59

Навальныйн адил олон мянган монголчууд МАХН ын үед буудуулсан

Avatar

Нэргүй 2024-03-02 66.181.176.137

Залилангийн хэргээр ял авсан шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-03-02 202.21.108.58

Матаасууд л сайхан амьдарч бсан бх
Харин үр хүүхдүүд нь сайн яваа гэж сонсоогүй шүү

Avatar

Нэргүй 2024-03-02 202.21.108.59

Путлер цуст а******н гээд бна үнэн үү

Avatar

Нэргүй 2024-03-02 185.220.100.248

Оросууд ч өнгөрчээ дуугарсан болгоныг нь алсаар байгаад сэхээтнүүд нь гараад явчлаа. Одоо ингээд конец фильм

Avatar

Нэргүй 2024-03-02 66.181.176.137

Залилангийн хэргээр ял авсан шүү дээ.

Avatar

Зочин 2024-03-02 192.82.92.42

Сонгуулийн емне энэ ухэл Путинд ашиггуй, ЗХУ-ыг гаднаас задалсан одоо ОХУ цул байх нь чухал.

Avatar

Нэргүй 2024-03-02 213.87.153.77

))))))) Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-02 66.181.176.137

Файзер 5 тун шаалгачихсан юм чинь үхэж л таараа шүү дээ. Үхлийн шалтгаан нь тромбоз.

Avatar

Нэргүй 2024-03-02 202.126.90.32

Оросын ард түмэн олигтойхон дэмжихгүй байснаас бол эцэст нь хувийн амьдрал амь насаараа хохирлоо.
Манайд ч гэсэн ийм цөстэй хүн гараад ирэхэд та нар олигтойхон дэмжихгүй байсаар байгаад эцэст нь ингэж хохироод л дууснадээ

Avatar

Нэргүй 2024-03-02 66.181.176.137

Юуных нь цөс байх вэ дээ? Мөнгө шүү дээ. Москва дахь AHУc ахын ЭСЯ-ны дансыг хоосолчихсон гээд бодохгүй юу.

Avatar

Зураач Лондон 2024-03-02 90.208.245.113

Гүнээ эмгэнэж байна6 Оросууд одоо сэрж магадгүй ! Энэ сонгуулийг нь харъя !

Avatar

Нэргүй 2024-03-02 66.181.176.137

Үхсэн хойно нь л худлаа жүжиглэх юм даа.

Avatar

Тэр АНУ ЕХ Герман хамгаална гэж хэтэрхий итгэсэн 2024-03-02 66.181.178.31

Хайран хийж бүтээх залуу нас тэр АНУ ЕХ Герман хамгаална гэж алдаа гаргажээ.Маргааш нөгөөдөр сар жилээр цааш амьдралт үргэлжилнэ хүмүүс ч амархан мартана зөвхөн тэр хохирно.Их гүрний улс төрийн золис болсон харамсалтай.АНУ ОХУ эрх ашигийн төлөө дайн болж байна дайны зарчимаар тэр эх орны эсрэг байж таарахгүй .

Avatar

Нэргүй 2024-03-02 66.181.176.137

Залилангийн хэргээр ял авсан шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-03-02 66.181.191.169

хэн засаг барьж байна тр л хүчтэй байдаг түүх давтагдаж байна

Avatar

Зочин 2024-03-02 66.181.160.53

Оршуулганд нь хэдэн зуун мянган хүмүүс ирж салах ёс хийж байна ..Эргэн тойронд нь бөөн цагдаа , АМОН , россгвардь….Харагдсан болгоноо бороохойдход бэлэн .Ёстой харанхуй цагдаагийн улс болсон байнаа….

Avatar

Нэргүй 2024-03-02 66.181.176.137

Уйл уйл. Сайн уйл. Бүр хоёр нүдээ хавдтал уйл. 😂😂😂

Avatar

Нэргүй 2024-03-02 66.181.178.11

Энэ бол Зоригтой жинхэнэ Орос хөвгүүн байлаа, ,тэр аймхай хулчгар. Монголчуудаас шал өөр хүн, шүүмжилж байгаа тэнэгүүд нилээн байгаа учраас ингэж бичмээр санагдлаа! мэдээж тэр эх нх орондоо ирэхдээ Путины хорсол занал байгааг мэдсэн ч тэмцлээ хэлэх үгээ чөлөөтэй илэрхийлж байгаад бурхан руу явлаа., Орос эх баригчид ямар харгис байгааг дэлхий нийтээр харлаа түүнийг цогцосыг шалтаг зааж 14 хонож байж өөрсдийн хээ алсан ул мөрийг устгаж байж ар гэрийнхэнд олон улсын шаардлагын дагуу өглөө.!

Avatar

Нэргүй 2024-03-02 66.181.176.137

Орос биш ээ. Хохол шүү дээ. 😂😂😂

Avatar

y; 2024-03-02 216.38.195.74

daind

Avatar

Нэргүй 2024-03-02 202.126.91.54

Орос зомбирсон оркуудын хүн болж төрөлөө олохын төлөө амиа өргөсөн,,,,манай эрин үеийн ДАНКО байлаа,,,,”””””прощай,,,,немытая россия,,,,страна рабов страна господ,,,””””М,Ю,Лермонтов,,,,,,

Avatar

Нэргүй 2024-03-02 66.181.176.137

Уйл уйл. Сайн уйл. Бүр хоёр нүдээ хавдтал уйл. 😂😂😂

Avatar

Нэргүй 2024-03-02 103.161.242.149

ум ма ни бад ми хум…

Avatar

Нэргүй 2024-03-02 66.181.161.135

Сүнс нь амгаланг олох болтугай!

Avatar

Нэргүй 2024-03-02 124.158.66.160

Барууныг шүүмжлэгч жулиан Ассанжийг барууныхан ёстой нэг яргалж өгч байна.

Avatar

Нэргүй 2024-03-02 202.126.91.54

Чи хажууд нь хараад зогсож байв уу,,,,оркоо,,,

Avatar

Нэргүй 2024-03-02 66.181.190.103

аль альныг шоронд сүрьетүүлсэн юмаа.

Avatar

Зочин 2024-03-02 66.181.160.53

Асанж яалтачгүй л төрийн нууцыг хулгайлсан юм билээ..Ямар ,,нууц,, байсан нь 2дугаар асуудал юм байна лээ ..Төрийн нууцыг хууль бус аргаар олж авсан , тараасан гэдгээр нь л ял өгөх гээд байгаа

Avatar

Нэргүй 2024-03-02 202.126.91.54

Украинд дайтаж,,, хорих ялаа өршөөлгөн,,,суллагдсан орос ялтан,,,, якутад,,, орос улсын тэргүүний багш эмэгтэйг алаад,,ул мөрөө баллах гэж гэртэй нь шатаасан байх юм,,,,

Avatar

J.Erka 2024-03-02 124.158.119.18

Навальный бол сөрөг хүчинд тооцогдож болох бүх хүмүүстэй нэг тал байсан ч Орос орныг эрх ашиг сонирхолоос урваагүй хүн шиг санагддаг. Ямар ч улс төрч өөрийн ололт, амжилт, алдаа оноотой л байдаг. Төрийн эрхэнд гарах хүсэл мөрөөдөл амбицтай, бодлоготой улс төрчийн чин хүсэл нь биелэсэнгүй, түүний алдаан дээр төр нь дөрөөлсөн үү яасан болохыг цаг хугацаа харуулна … Дэлхийн түүхээс харвал хувьсгалчид нэг бол мандан бадрах, нэг бол түүхийн золиос болдог замтай юм уу даа …

Avatar

Зочин 2024-03-02 59.153.113.55

Монголд яагаад ийм хүн төрдөггүй болоо бүх эрчүүд хулчгар шуналтай ширэн нүүртэй ичих булчирхайгүй хулгайч болж төрдөг болж

Avatar

Нэргүй 2024-03-02 73.59.119.57

Төрчихсөн шүү дээ. Хүзүүгүй Элбэгдорж, х***а баярцогт гээд зөндөө гарууд байна дөө

Avatar

Нэргүй 2024-03-02 66.181.188.210

Хүнийг гарал үслээр нь доромжлохыг расизм, нацизм гэдэг юм. Бодвол чи "нацистуудтай байлдаж бгаа" гэсэн Путиныг дэмждэг байлгүй.

Avatar

Нэргүй 2024-03-02 66.181.161.143

Haha goyo hellee

Avatar

Нэргүй 2024-03-02 124.158.66.160

монголхүү одбаяр элийрэгч уянга гээд гомонууд байгаашд шуумараа?

Avatar

Нэргүй 2024-03-02 202.21.107.17

ОРОС ЭХ ОРНООСОО УРВАГЧ НАВАЛЬНЙ ҮХЭХЭД МОНГОЛЧУУД БИДЭНД ЯМАРЧ ПАДГҮЙ НЭГ ДАЙСАН ҮХЭХЭД МОНГОЛЧУУД БАЯРТАЙ БАЙНА ..ККК

Avatar

Нэргүй 2024-03-02 66.181.188.210

чи монголчуудыг хэзээ төлөөлдөг болчихсон юм бэ?

Avatar

ЗОЧИН 2024-03-02 60.41.246.196

ОРШУУЛГАНД ОРОЛЦОГЧИД""ДАЙН ХЭРЭГГҮЙ,ПУТИНГҮЙ ОРОС,ПУТИН-АЛАН ХЯДАГЧ,ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ОРОС,БИД МАРТАХГҮЙ" ГЭЖ ХАШГИРЦГААЖ БЖЭЭ.БАРУУНЫ УДИРДАГЧИД,ЕВРОПАРЛАМЕНТ МЭДЭГДЭЛДЭЭ"НАВАЛЬНИЙН ҮХЭЛД ПУТИН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ,ТЭР ТҮҮНИЙГ АЛСАН"ГЭЖЭЭ.ЗАРИМ НЬ"ПУТИН БОЛ ДАЙНЫ ГЭМТ ХЭРЭГТЭН,ҮЙ ОЛНООР АЛАН ХЯДАГЧ,ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТҮҮХЭН ДЭХЬ ХАМГИЙН ХАРГИС ЦУСТ ДАРАНГУЙЛАГЧИЙН ЖАГСААЛТАНД ОРНО" ГЭЖЭЭ.ЭРХ БАРИГЧИД ОРШУУЛГЫГ ОЛНЫ ОРОЛЦООГҮЙ,НУУЦХАН ХИЙЛГЭХИЙГ ХИЧЭЭСЭН Ч БҮТЭЭГҮЙ АЖ.ОРШУУЛГЫГ ГАДНЫ ТВ-үүд ДЭЛХИЙД ЦАЦЖЭЭ

Avatar

Иргэн 2024-03-02 139.5.216.38

Навальный бол эх орноосоо уравсан, англи, америкийн тагнуул. Түүний хувь заяа муугаар төгөслөө. Яг сонгууль явагдах гэж байхад, Путин түүнийг устгасан гэдэг бол худал. Путин тийм тэнэг хүн биш. Харин түүний талынхан асуудлыг хурцатгахын тулд зориуд хийсэн байж магадгүй.

Avatar

Нэргүй 2024-03-02 103.57.94.46

Иргэн гэдэг чинь ер нь хятадаас монголд орж ирээд мана й иргэншил авсан дотор газрын хүнийг хэлдэг нэр ш дээ !

Avatar

Нэргүй 2024-03-02 66.181.188.210

чи тагнуул гэдгийг яаж мэдэж бн? ха ха. муу Путины тролль.

Avatar

Эмээ 2024-03-02 202.21.107.59

Монголд эмэгтэйчүүд эхнэрүүд ийм болохгүй гэх баталгаа байна уу. Нөхрийнхөө нэр мөнгө 2 ыг нь ашигладаг хүний мөсгүй байж өолохгшй

Avatar

иргэн 2024-03-02 66.181.182.131

ямарч үед Эх орноосоо Урвагчидад ийм л Тавилантай төгсөнө,

Avatar

Нэргүй 2024-03-02 66.181.181.157

Оросод урвасан еерсдийгее орос гэж бодсон онигорууд хуцалдаад л…

Avatar

зочин 2024-03-02 66.181.160.53

Гүүээ яахав.. Путинд яргалуулж амиа алдсан гэдэг утгаар нь бол харамсаж л байна ..Гэхдээ энэ хүн Путины оронд байсан бол ямар ааш гаргах байсан болоо ?..За ямарч байсан Чей Крым гэдэг асуултанд түс тас хариулт хэлээгүй л хүн дээ

Avatar

Нэргүй 2024-03-02 66.181.188.210

энэ хүн Путины оронд бсн бол яах бсн бэ гэдгийг одоо ярих утгагүй болсон. Цэргүүдээ Украин явж байлдаж алуулж бгаа нь Навальный биш, Путин

Avatar

Нэргүй 2024-03-02 66.181.180.241

Алексей Навальнын ээж Людмила Навальная талийгаачийн эхнэр буюу бэрдээ хандаж….. Юлия Абросимова та миний хүүтэй сүүлийн 18 сарын хугацаанд нэг уулзаагүйгээр барахгүй түүнийг хоригдсон цагаас хойш л бусад эрчүүлтэй олны нүднээ ил цагаан ичгүүр сонжуургүй явагдах болсон .Мөн хүүг минь дөнгөж амьсгал хураангуут тэр дорхноо маш хурднаар барууны оронд очиж түүний нэрийг барьж мэдэгдэл гэгчийг хийхдээ гаднаа гашуудлын өнгө үзүүлэхийг ххичээвчдотор сэтгэлдээ баяр хөөрөө нууж ядан инээд алдаж байхыг

Avatar

Нэргүй 2024-03-02 66.181.188.210

муу оросын тролль. ккк. жаахан үнэмшилтэй юм бичээчээ.

Avatar

Нэргүй 2024-03-02 59.153.112.235

Erguu mal neg iim l yam yarna uur medeh yam baihgui naad medeelel chini hudal medeelel gedgiig delhii niiteeree batlaad huleen zuvshuursun muu erguu zombi mini

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж