"Малчдын өвлийн бэлтгэлийг албадан хийлгэх шаардлагатай"

"Малчдын өвлийн бэлтгэлийг албадан хийлгэх шаардлагатай"

“Ньюс” агентлаг өнгөрч буй долоо хоногт уригдсан зочдынхоо ярилцлагыг тоймлон хүргэж байна.


"Малчдын өвлийн бэлтгэлийг албадан хийлгэх нь зүйтэй"

Эдийн засагч Ч.Хашчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн 2023 онд төсөөлснөөс өөдрөг гарсан. Тэгвэл энэ жил эдийн засагт ямар хүлээлт ажиглагдаж байна. УИХ-ын сонгуулийн дараа эдийн засаг хүндэрч магадгүй гэсэн болгоомжлол ч бий?

-Ерөнхийдөө 2023 оны байдал үргэлжилсээр байна. Монголын макро эдийн засгийн үзүүлэлтүүд тогтмол байна. Гэсэн хэдий боловч хөдөө аж ахуйн байдал эрс муудсан, түлш шатахуун, цахилгааны хязгаарлалтын хүчин зүйлс хэвээр байна.

-Хөдөө аж ахуйн салбар өнгөрсөн онд уналттай гарсан. Харамсалтай нь, энэ жилийн зуд, турханаас болоод олон сая малаа алдлаа. Малын хорогдол цаашид ч үргэлжилнэ гэж УОК-оос мэдэгдсэн?

-Хөдөө аж ахуйн салбарын тухайд өнгөрсөн 2023 онд 8.9 хувийн уналттай гарсан. Энэ жилийн хувьд ч хүнд жил тохиож байгаа учраас уналтын хувь хэмжээ нь ижил түвшинд байх болов уу хэмээн таамаглаж байна.

 -Монголын эдийн засгийн нэг чухал салбар нь хөдөө аж ахуй. Гэхдээ хөдөө аж ахуйгаас эдийн засгийн өсөлтөд үзүүлэх хувь нэмэр муу байгаа. Үүнийг хэрхэн сайжруулах ёстой вэ?

-Хөдөө аж ахуйн салбар өөрөө маш том салбар. Хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан, жимс жимсгэнэ, хүнсний ногоо гэх мэт олон том салбар хамаардаг. Тийм учраас бүхэлд нь хөдөө аж ахуйг хамарсан бодлого хэрэгжүүлэхээс илүүтэй үйлдвэрлэлийн салбараар нь ангилж, дэмжих бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй байх.  Тухайлбал, газар тариалан эрхлэгчдийн эрсдлийг бууруулах, зардлыг багасгах зэрэг төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь чухал байдаг. Тариалангийн салбарын тухайд “Атрын аян-III” хэрэгжсэнээс хойш арван жилийн дотор Монгол Улс дотоодынхоо улаанбуудайн хэрэглээг 100 хувь хангадаг болсон. Дараагийн зорилт хүнсний ногооныхоо хэрэглээг 100 хувь хангах,  жимс жимсгэнэ, тахиа, гахайны махны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Мал аж ахуй гэдэг байгалийн эрсдэл өндөр учраас малын даатгалд олон айл өрхийг хамруулах, өвлийн бэлтгэлийг нь халуун, дулаан үед албадан хийлгэх маягаар зохион байгуулахгүй бол малчид бэлтгэлээ сайн хангахгүй байна. Тиймээс бараг захиргааны аргаар бэлдүүлэх, стандарт мөрдүүлэх нь зүйтэй байж болох юм. Дараа дараагийн жилүүдэд ч байгалийн эрс тэс уур амьсгал зонхилж, гамшиг зуд, ган гачиг гэх мэт байгалийн гамшиг үргэлжлэх нь тодорхой.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2705004/ линкээр орж унших боломжтой.

"Аппликейшнүүдийн цоорхойгоор иргэдийг хохироож байна"

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Тайвантай ярилцлаа.


-Иргэд цахим залиланд анхаарал болгоомжгүйгээс өртөж, хувийн мэдээллээ алдах тохиолдол их байна гэлээ. Голдуу ямар нөхцөлд иргэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж байна вэ?

-Өнгөрсөн 2023 оны арваннэгдүгээр сард кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийг өргөжүүлж газар болгосон. Сүүлийн үед кибер орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 98 орчим хувийг бусдын нэр дээр нээсэн арилжааны банкны данс ашиглаж үйлдэж хэргүүд эзэлж байгаа төдийгүй виртуал хөрөнгийн хэтэвч ашиглах, бусдын нэр дээр нээсэн үүрэн холбооны утасны дугаар ашиглах, олон нийтийн цахим сүлжээний хуурамч хаяг ашиглаж үйлдэж байна. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар байгуулагдсанаас хойш нийт 2,9 тэрбум төгрөгийн хохирол учирсан 943 дуудлага мэдээлэл хүлээн авсан. Нийт 1,7 тэрбум төгрөгийн банкны дансанд хязгаарлалт хийгээд байна.

Сүүлийн үед хохирч байгаа иргэдийн дийлэнх нь байр, машин худалдаж авах болон өвс, тэжээл худалдаж авахдаа цахим орчинд байрлуулсан хуурамч зард итгэн их хэмжээний мөнгө шилжүүлж, залилуулж байна.

Цагдаагийн байгууллагаас кибер гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжилж, анхаарал болгоомжтой байж, хувийн мэдээллээ бусдад өгөхгүй байх тал дээр иргэдэд тогтмол зөвлөмж мэдээллийг хүргэдэг. Гэвч энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос нааш иргэд тэр бүр анхаардаггүй. Ер нь бол иргэд хохирох хүртлээ энэ төрлийн гэмт хэрэгт ач холбогдол өгдөггүй. Харин нэг хохирвол маш сайн сэрэмжтэй болж, мэдлэг мэдээлэл нь тэр хэрээр нэмэгддэг.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2705193/ линкээр орж унших боломжтой.

"Эмийн нөлөөг бүрэн шинжлэх лаборатори манайд байхгүй"

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын чанар хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Сонинхүүгээс дараах тодруулгыг хийлээ.


-Импортоор орж байгаа эм, эмэн бүтээгдэхүүнд дотоодын лаборатори дахин шинжилгээ хийдэг үү?

-Манайх чиг үүргийнхээ хүрээнд эм, эмийн түүхий эд, эмнэлгийн жижиг хэрэгсэл, шахмал капсул, ариутгалын бодис, тарилгын шингэн зэргийг олон улсын аргачлалын дагуу шинжилдэг. Үүнтэй холбоотойгоор гаалиас орж ирж байгаа дээжүүд, импортын лицензээр орж ирж байгаа дээжүүдийг бүртгэлийн материалын арга аргачлалаар шинжилж гаргадаг. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар хууль хяналтын байгууллага, байцаагчийн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлэх хэсгээс болон тандалт судалгааны газраас гомдлын дээжүүдийг лабораторид шинжилдэг гэсэн үг.

Эмийн үнийн өсөлт болон чанар дээр эмийн лабораторийн зүгээс ямар хяналт тавьдаг вэ?

-Эмийн чанарын тухайд багаж, тоног, төхөөрөмжийг сайжруулах шаардлагатай. Яагаад гэвэл сүүлийн үеийн эм, бэлдмэлүүд улам нарийн, боловсронгуй, олон найрлагатай болж ирж байна. Тиймээс сүүлийн үеийн өндөр мэдрэг багаж, төхөөрөмжүүд зайлшгүй шаардлагатай байгаа.

Эмийн хангалт мөн муу байгаа. Стандарт бодисууд маш өндөр үнэтэй, ялангуяа урвалж бодисууд үнэтэйгээс бид гүйцэж авч чадахгүй байна.

295 дугаар журмын дагуу Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай зарим эм, бодисыг шинжлэхэд шаардлагатай урвалж, бодисыг тухайн шинжлүүлж байгаа байгууллагаас авч байгаа тохиолдлууд ч бий. Үнийн тухайд зохицуулалтын газар шийдвэрлэдэг. Манайх зөвхөн шинжилж сорилтын дүнг гаргаж, дүгнэлтийг цааш нь илгээдэг.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2705348/ линкээр орж унших боломжтой.

"Х-ТҮЦ" продакшныхан үл тоож, уучлал гуйгаагүйд эмзэглэж байна"

Хошин урлагийн "Х-ТҮЦ" продакшнтай үүссэн оюуны өмчийн маргааны талаар нзохиолч, нийтлэлч Ц.Доржготовын хүү Д.Буянгаас тодрууллаа.


-“Х-ТҮЦ” продакшныг оюуны өмчийн асуудлаар шүүхэд өгсөн гэсэн. Танай аавын ямар зохиолыг нь тэд зөвшөөрөлгүй ашигласан бэ?

-Бид цагаан сарын өмнөхөн "Х-ТҮЦ" продакшны бүтээлийг зурагтаар үзсэн. Хүү маань анх "Өвөөгийн бүтээлийг зурагтаар тоглож байна" гэхээр нь эхнээс нь ухраагаад үзэхэд аавын "Цагийн өнгө" гэдэг 1978 онд бичсэн туужийг утга агуулга, санаа, дүрүүдтэй нь авч, контент хийсэн байсан. Аавын бичсэн "Цагийн өнгө" туужид ээжтэйгээ амьдардаг тэнэгдүү Базарваань нэртэй залуугийн тухай гардаг. Тухайн социализмын үед цагдан сэргийлэх байгууллагад туслах олон нийтийн гишүүн гэж байсан юм билээ. Тэр залуу тийм ажил хийж, хөрш айлын эмэгтэйдээ сэтгэл алдардаг. Сэтгэлт эмэгтэйн нөхөр хулгай зэлгий хийдэг нөхөр байдаг тухай өгүүлдэг юм.

Гэтэл "Х-ТҮЦ" продакшны уран бүтээлчид огт аавын нэр, бүтээлийг дурдахгүйгээр гол дүр Базарваань гэдэг нэрээр тоглолт хийсэн. Эхлээд энэ жүжгээ тайзан дээр тоглож, дараа нь телевизийн контент болгосон байна лээ.

Аавын бичсэн олон зохиолыг ашигласан. Энэ бүхэн зөвхөн "Цагийн өнгө" зохиолоор хэмжигдэхгүй. Маргаан цаашаа үргэлжилнэ. Бид өөрсдөө оюуны өмчөө хамгаалах эрхтэй. Тэр утгаараа шүүх байгууллага болон Оюуны өмчийн газарт хандаад байна. Энэ нэг удаагийн тохиолдол биш.

-Олон удаа аавын чинь бүтээлийг "хулгайлсан" гэсэн үг үү?

-Гурван жилийн өмнө Аглуу /Гавьяат жүжигчин Л.Баттулга/ дээр маргаан үүсч байсан. Аавын минь 1990 оны дундуур бичсэн "Улаан хамбан дээлтэн ба дэлхий даахгүй баян" гэдэг өгүүллэгийн агуулга, утга санааг нь ямар ч зөвшөөрөлгүйгээр авч, тоглолт хийсэн. "Утгын чимэг" наадамд Ардын жүжигчин Г.Равдан ах уншиж, шагналт байр эзэлж байсан өгүүллэг юм. Тоглолт нь бас "Дэлхий даахгүй баян" нэртэй.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2705886/ линкээр орж унших боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-02 202.126.88.159

zuw2

Avatar

Х 2024-03-02 202.9.40.8

малчдын өвлийн бэлтгэлд хяналт тавих нь зөв шүү.одоо харахад хашаа хороо маш муутай бна.бараг л гадаа зогсож бгаал хөлдөж үхэж бна.нүд хаьтирмаар.нөгөө амьтны эрхийг хамгаалагчид нь харвал нэлээн асуудал болохоор бна шүү.тэгсэн мөртлөө малдаа маш их хайртай гэж яриал зогсож байгаам.

Avatar

Нэргүй 2024-03-02 202.126.91.49

hadlan beltgehed l uls tonog tuhuurumjuur tuslaad ugvul bolooshde oor uu ch hereggui

Avatar

Нэргүй 2024-03-02 66.181.186.201

Малчидыг халамжилдаг төрийн бодлого хэрээс хэтрээд байгаа л даа. Аливаа юм зохистой тэнцвэртэй байхад хөгжиж сайжирдаг.

Avatar

Нэргүй 2024-03-02 66.181.186.201

Зунжин наадамладагаа болимоор байна. Аймгийн ЗД нарыг ажил хийлгэдэг болгомоор байна.

Avatar

Нэргүй 2024-03-02 213.87.153.77

))))))))) Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-03-02 103.212.117.176

мал аж ахуйд шинэчлэл хийхээс өөр аргагүй болжээ, үүний тулд хамгийн эхлээд малчидын толгойтой л ажиллах хэрэгтэй л болж байх шиг, төрөөс тэжээгддэг тэр олон эрдэмтэн мэргэд, ХААИС тэргүүтнүүд гарц гаргалгааг нь олоод, арга замыг заагаад өгвөл малчид тэнэг улс биш, тэр арга зүйг нь монголчлоод ч болтугай учраа олоод явчихана, гол нь энэ бүхнийг ажил болгох толгой л хэрэгтэй байна даа

Avatar

Зочин 2024-03-02 76.220.74.140

Юу гэмээр юм бэ дээ. Мэдээж өвлийн бэлтгэлийг сайн базаах нь чухал. Гэхдээ маш өндөр зузаан цас орохоор тэгээд л гамшиг шүү дээ. Эсвэл малыг муутгахгүй удаан байлгах тэжээлийн орц норм шинээр нээмээр юм уу

Avatar

Иргэн 2024-03-02 139.5.216.38

Манай жижигхэн эдийн засагт , тэр том онол хэрэглэх боломжгүй, сэргэлэн ухаантай, хурдан сэтгэдэг өөрийнхөө боломж бололцоог ойлгодог хүн хэрэгтэй. Нэг нэгийгээ дэс дараалан шулдаг лангууний луйварчидыг хязгаарлах хэрэгтэй. Үйлдвэрлэл хөгжих бололцоо өгөхгүй байна. Жишээлбэл , бензин борлуулагчид газрын тосны үйлдвэр байгуулахад асар их саад болж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж