Танилц: Гуравдугаар сард болох барилдааны хуваарь

Танилц: Гуравдугаар сард болох барилдааны хуваарь

Танилц: Гуравдугаар сард болох барилдааны хуваарь
Монголын үндэсний бөхийн холбооноос энэ гуравдугаар сард болох барилдааны хуваарийг хүргэж байна.
  • Гуравдугаар сарын 01-нд 15:00 цагаас “Малчин түмэндээ тусалъя” хандивын үйл ажиллагаанд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан
  • 02-нд 13:00 цагаас Төв аймгийн Баян сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан
  • 03-нд 13:00 цагаас Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат, Монгол Улсын начин Дашдуламын Багахүүгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан
  • 09-нд 13:00 цагаас Дорноговь аймгийн Мандах сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Мандах сумын харьяат, Монгол Улсын начин Алтангэрэлийн Хатансайханы нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан
  • 10-нд 13:00 цагаас Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, улсын начин Лувсандоржийн Дашдаваагийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан
  • 14-нд 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан
  • 15-нд 11:00 цагаас Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат, аймгийн хурц, бадрангуй, хичээлт арслан Бат-Очирын Баттогтохын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан
  • 16-нд 13:00 цагаас “Үндэсний алтан цом 2024 – Бүх одод"-ын барилдаан
  • 17-нд 13:00 цагаас Монгол цэргийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан
  • 19-нд 13:00 цагаас Наурызын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан
  • 22-нд 11:00 цагаас Төв аймгийн Батсүмбэр сумын 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Бат-Очирын Пүрэвдоржийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан
  • 23-нд 15:00 цагаас Үндэсний үйлдвэрлэгч “Бест буйдан” ХХК-ийн 20 жилийн ойд зориулсан "БЕСТ ЦОМ"-ын төлөөх Өндөр чансаатай, шилдэг 64 бөхийн интертайнмент барилдаан
  • 24-нд 13:00 цагаас Булган аймгийн Орхон сумын харьяат "хөнхөр" хэмээх Магсарын Гомбодорж зааны нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан тус тус болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-03-01 202.9.46.53

Нэргүй х***а гамин чамд манай Хангай аварга огт хамаагүй

Avatar

Нэргүй 2024-03-01 203.91.115.42

Баахан цувдай нар одоо үед үздэг хүн байдаг юмуу сонин юм бэ

Avatar

Нэргүй 2024-03-01 103.57.94.46

Хангай аваргын сайхан бгаа форумыг салам дуусгахым бна доо ! Зун наадмаар яах л бол доо !

Avatar

Нэргүй 2024-03-01 213.87.129.48

Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж