Орхон аймаг нөөцийн өвс, тэжээл малчдад үнэ төлбөргүй олгож байна 

Орхон аймаг нөөцийн өвс, тэжээл малчдад үнэ төлбөргүй олгож байна 

Орхон аймаг нөөцийн өвс, тэжээл малчдад үнэ төлбөргүй олгож байна 

Орхон аймгийн хэмжээнд энэ жил малчдын мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг 97.3 хувьтай хангаж,  9700 тонн хадлан бэлтгэсэн.  Өнөөдрийн байдлаар малчид бэлтгэсэн өвс, тэжээлийнхээ 90 орчим хувийг хэрэглээд байна.

Цаг агаар хүйтэрч мал бэлчээрлэх боломжгүй, байнгын тэжээлд орох малын тоо нэмэгдсэн тул орон нутгийн зүгээс нөөцийн өвс тэжээлээ малчдад үнэ төлбөргүй олгож эхэллээ.  

Эхний ээлжинд аймгийн нөөцөд бэлтгэсэн  50 тонн өвс, 61.1 тонн тэжээл, Жаргалант сумын  нөөцөд бэлтгэсэн 70 тонн өвс, 10 тонн тэжээлийг Жаргалант сумын 552 малчин  өрхөд үнэ төлбөргүй олгох ажил энэ долоо хоногт эхэлсэн бөгөөд дахин өвс тэжээлийн нөөц бэлтгэх зорилгоор аймгийн онцгой комиссын зардлаас 235 сая төгрөгийг шийдвэрлэсэн байна.  

Энэ өвөл аймгийн хэмжээнд 39 удаагийн цас орсон бөгөөд хунгар газраа 20-25 см, тал газраа 10-15 см цас тогтжээ. Аймгийн хэмжээнд 2200 гаруй толгой малын хорогдолтой байгаа бөгөөд бог мал багаасаа хорогдож эхэлжээ.  

Зудыг үнэлэх шалгуур үзүүлэлтээр Орхон аймаг  “цагаанаар зудархуу”  нөхцөл байдалтай дүгнэгдсэн.  Тус аймагт 994 малчин өрхийн 175320 толгой мал өвөлжиж, хаваржиж байна.

 

Орхон аймгийн ЗДТГ Мэдээллийн төв 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-03-01 66.181.176.196

Татвар төлөгчдийн мөнгийг татвар огт төлдөггүй малчдад үнэгүй тараах ариун явдал мөн үү?

Avatar

Нэргүй 2024-03-01 213.87.129.48

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж