Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо: “Залгаарай, сонсъё” аяныг эхлүүллээ

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо: “Залгаарай, сонсъё” аяныг эхлүүллээ

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо: “Залгаарай, сонсъё” аяныг эхлүүллээ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо /АЭХ/-ноос олон чухал ажлыг санаачилан хэрэгжүүлэхийг зорьж “Эмэгтэйчүүдийн долоо хоног” аяныг гуравдугаар сарын 1-8-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ аяны хүрээнд өнөөдрөөс “Залгаарай  Сонсъё” аяныг эхлүүлж байна.


"ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ СОНСЧ ЦААШИД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ, БОДЛОГО АРГА ХЭМЖЭЭНДЭЭ ТУСГАНА"

АРДЧИЛСАН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЖАРГАЛАН:

-Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Эмэгтэйчүүдийн долоо хоног”-ийг гуравдугаар сарын нэгний өдрөөс эхлэнзарлаж байна. Энэ хүрээнд олон ажил зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд Монгол Улсад тулгамдаж байгаа нийгмийн, гэр бүлийн, эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлын талаар хэлэлцэж, эмэгтэйчүүдээ сонсохыг зорьж байна. Өнөөдөр Монгол Улсын нийгмийн суудал маш хүнд байна. Цас зуданд нэрвэгдэж, малчид насаараа хараасан хөрөнгөнөөсөө хагацаж байна.

Нийслэл Улаанбаатар хотын иргэд амьсгалах агаар, амьдрах орчны сөрөг нөлөөнд өртөж, өдөр бүр амьдралын төлөө тэмцсээр байна. Энэ бүх асуудлын ачааны хүндийг эмэгтэйчүүд нуруун дээрээ үүрч байна.

Эмэгтэйчүүд өвчтэй хүүхдээ асраад эмнэлгийн дараалалд сууж байна, үнийн өсөлтийн улмаас өдрийн талхныхаа мөнгөнд санаа зовниж байна, эрүүл мэнд боловсрол гэх мэт төрийн үйлчилгээний хүртээмжгүй байдлын хамгийн том хохирогч болж байна. Эмэгтэйчүүд бид өрх гэрт болоод улс оронд тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэж цаашид авч хэрэгжүүлэх гарц гаргалгаагаа тодорхойлохын тулд энэхүү долоо хоногийг зориулах юм. Ардчилсан нам ямагт гэр бүл, хүүхэд, залуус, эмэгтэчүүдэд ээлтэй бодлого боловсруулж ирсэн. Тийм учраас эмэгтэйчүүдийн өмнө, гэр бүлийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг сонсох  нь нэн чухал байна. Иргэд, эмэгтэйчүүд та бүхэн Залгаарай сонсоё ажлын хүрээнд 75101206 дугаарт холбогдож санал, сэтгэгдлээ нээлттэй хуваалцахыг хүсье. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны удирдлагын багаараа уг дуудлагыг хүлээн авах бөгөөд эмэгтэйчүүдэд тулгамдсан асуудлыг цаашид авч хэрэгжүүлэх, бодлого арга хэмжээндээ тусгаж ажиллахыг зорьж байна. Түүнчлэн маргааш Монгол Улсын өнцөг бүрээс ирсэн АЭХ-ны гишүүд хуран чуулж хаврын чуулганаа хийх юм.

Бид хамтдаа гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүдэд ээлтэй нийгмийг цогцлоохын тулд бодлого шийдвэрээ уралдуулж байна. Та залгаарай бид сонсох болно.  Энэ дашрамд хэлэхэд 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын үндсэн тэмцлүүд гуравдугаар сарын эхний өдрүүдэд өрнөсөн түүхтэй.

Тухайлбал, 1990 оны гуравдугаар сары 07-ний өдөр анх өлсгөлөн зарласан бол гуравдугаар сарын 08-ны өдөр  уг тэмцэл хамгийн хурц хэлбэртээ шилжсэн. Улмаар гуравдугаар сарын 09-ний өдөр МАН-ын Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч Ардчилсан хувьсгал ялалт байгуулсан байдаг. АЭХ-ноос зохион байгуулж байгаа “Эмэгтэйчүүдийн долоо хоногийн хүрээнд энэ бүх түүхийг эргэн сануулж, бид ямар нийгмийн хүсч мөрөөдөж энэ бүхнийг эхлүүлсэн гэдгийг дахин нэг сануулах юм. Учир нь 34 жилийн өмнө байгуулахыг хүссэн нийгмийн дүр зураг, мөрөөдөл өдрөөс өдөрт бүдгэрч байна. Хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм алсарсаар байна. Энэ бүх мөрөөдлөө буцааж авахын тулд, эрх, эрх чөлөөгөө хамгаалахад эмэгтэйчүд та бүхний оролцоо хамгаас чухал байна. Өнгөрсөн хугацаанд эмэгтэйчүүд бид ачааны хүндийг эмэгтэйчүүд үүрсэн хэдий ч улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалттай биш байсаар байна. Хамтдаа оролъё, хамтдаа өөрчилье.

"ЭМЭГТЭЙЧҮҮДЭД БАЙГАА ГАЗРААСАА ӨӨРСДИЙН ДУУ ХООЛОЙГОО ХҮРГЭХ БОЛОМЖИЙГ НЭЭЖ ӨГЧ БАЙНА"

УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯА:

-Юуны өмнө Ардчилсан намын эмэгтэйчүүд, дэмжигчидээ сонсох нь туйлын чухал гэж үзсэн. Ардчилсан намын эмэгтэйчүүдийн байгууллага нийслэл, дүүрэг, хороо, сум, баг бүрд өөрийн салбар байгууллагатай том байгууллага. Энэ байгууллагат хамаарч байгаагаа бүх эмэгтэйчүүдийг нэг дор цуглуулахаас илүү байгаа байгаа газраасаа буюу  ажлын газраасаа, гал тогооноосоо, малынхаа бэлчээрээс гээд утсаар холбоо барих боломжит газраасаа дуу хоолойгоо хүргэх боломжийг нээж өгч байна.

Өөрөөр хэлбэл, АЭХ-ны дэргэд Call Center ажилуулж байна. Эмэгтэйчүүд улс орны хөгжлийн асуудлаар, цас зуд, утаа, түгжрэлтэй холбоотой тулгамдаж байгаа асуудлаар уг дуудлагын төвөөр дамжуулж хүргэх боломж ийнхүү нээгдэж байна.

Ардчилсан нам өөрийн мөрийн хөтөлбөртөө гишүүн бүрийнхээ саналыг тусгах аян зарласан. Тиймээс эмэгтэйчүүд ямар санал оруулах талаараа 75101206 утсаар холбогдож саналаа хэлээрэй. Тун удахгүй УИХ-ын сонгууль болох учраас эмэгтэйчүүдээс ирсэн санал дээр үндэслэж бодлого боловсруулна. Өнгөрсөн хугацаанд  МАН-аас тавьсан мөрийн хөтөлбөр танай аймаг, сум хороо, нийслэл, дүүрэгт ямар түвшинд хэрэгжив, хэрэгжээгүй асуудал  юу байгаа талаар мэдээллээсэй гэж хүсч байна.

"МОНГОЛ ОРНЫ ӨНЦӨГ БУЛАН БҮРТ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АСУУДЛЫГ БИД СОНСОНО"

АРДЧИЛСАН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ОЮУНЦЭЦЭГ:

-Олон улсын эрхийг хамгалах өдрийг тохиолдуулан эмэгтэйчүүдийн байгууллагууд, иргэний хөдөлгөөнүүд, төрийн бус байгууллагуудаас олон үйл ажиллагаа зохион байгуулсаар ирсэн. Энэ удаа АЭХ-ноос нийгсийн стресс, иргэдийн бухимдал, хөдөө орон нутагт тохиож байгаа цас зудтай холбоотой малчдын амьдрал ахуй доройтож байгаа энэ үед иргэд, олон нийт, эмэгтэйчүүдээ сонсох шийдвэр гаргаж “Залгаарай, сонсъё” аяныг өрнүүлж байна.

Монгол Улсын өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа ажил хөдөлмөр эрхэлж байгаа, ажил олдохгүй зүдэрч  байгаа хүн бүр асуудлуудаа нээлттэй хэлэлцэж төрийн бодлого шийдвэрт тусгахыг зорьж байна.

Тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг бодитоор шийдэх гарц гаргалгаа, бодлого шийдвэрийг эрх баригчид гаргаж чадахгүй байна. Тийм учраас Ардчилсан намын эмэгтэйчүүдийн холбооноос тэдний асуудлыг сонсож, мөрийн хөтөлбөртөө тусгаж, цаашид төрийн бодлого болгож хэрэгжүүлэхийн төлөө хичээж байна. Тиймээс энэхүү аянд нэгдэж, тулгамдаж байгаа асуудлынхаа талаар нээлттэй ярилцахыг уриалж байна.

"АРДЧИЛСАН НАМ ХҮН ТӨВТЭЙ БОДЛОГО ЯВУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА"

АРДЧИЛСАН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ҮҮРИЙНТУЯА:

– Эмэгтэйчүүдийн өмнө боловсрол, эрүүл мэнд, ажил эрхлэлт гээд олон асуудал тулгамдаж байна. Бид эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлаар долоо хоногийн турш хэлэлцэх юм. Ялангуяа цас зуд нүүрлэсэн энэ үед зөвхөн малын тоо толгой, хорогдол, өвс тэжээлийн асуудлыг хөндөх биш хүний өмнө тулгамдаж байгаа асуудлын талаар ярих ёстой.  Ардчилсан намын хувьд хүн төвтэй бодлого явуулах нь нэн тэргүүний зорилт. Монгол Улсын хөгжчил монгол хүний  хөгжлөөс шууд хамааралтай. Тийм учраас монгол орон даяар амьдарч байгаа эмэгтэйчүүд, охидууд, хүүхдүүдийн өмнө тулгамдаж байга асуудлаар бүсчилсэн салба хуралдаан зохион байгуулах үеэрээ хэлэлцэж ярилцана. Аян өрнөж байх долоо хоногийн хугацаанд өөрийн биеэр чуулган, хуралдаандаа оролцохоос гадна байгаа байгаа газраасаа утсаар холбогдож асуудлаа ярилцах, хамтдаа шийдэл гаргахыг уриалж байна.

"ЭМЭГТЭЙЧҮҮД ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ МЭДЛИЙН АСУУДЛААР ХАВРЫН ЧУУЛГАНААРАА ХЭЛЭЛЦЭНЭ"

 АРДЧИЛСАН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Х.НОМИНГЭРЭЛ:

– Эмэгтэйчүүдийн долоо хоногийн хамгийн чухал ажил бол Ардчилсан эмэгтэйчүүдийн хаврын чуулган юм. Уг чуулганаар орон нутгийн салбар зөвлөлийн бүх эмэгтэйчүүд Улаанбаатар хотод чуулж эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдэл гэх мэт чухал асуудлуудаар байр сууриа солилцох юм. Тухайлбал, эмэгтэйчүүдийн зохистой хөдөлмөр эрхлэлт, бизнес эрхлэлт, эмэгтэйчүүдийг ажилтай орлоготой, нийгэмд оролцоотой байхад чухал ач холбогдолтой асархуйн ажил үүрэг, нийгмийн үйлчилгээний асуудлыг хэлэлцэх замаар АЭХ-ноос намын мөрийн хөтөлбөрт тусгах үндсэн бодлого асуудлаа хэлэлцэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-01 66.181.186.201

Сонгуулийн дараа амьсгаагүй таг болох намд хандаад яах юм. Хүчирхэг нам байя гэвэл улс нийгмийн төлөө байнга тогтвортой ажил хэрэг явуулах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-03-01 202.21.107.21

нөгөө Z үеийнхэн үү якнууд..

Avatar

иргэн 2024-03-01 172.226.132.49

Үргэлж сонсох юм. Хэзээ хийх юм бол

Avatar

Зочин 2024-03-01 66.181.188.143

АН метро барина байхдаа. Барьлаач. луйвардах хэрэгсэл болгоно. Нямбаатарын метроны 330 тэрбумыг гурваас дээш нугалж идээд дахин дампууруулах байлаа. АН биднийг бодоод засаг авах гэж мөрөөдөөд байгаа юм биш. Луйвраа л бодож байгаэ

Avatar

АН.... 2024-03-01 202.126.90.35

2016 онд АН навс ялагдаагүй бол Өдийд бараг Метротой болчих бсан шүү ☝️ АН минь дээ Наашаа харж инээж цаашаа харж зодолдохоо болиод өөрт бгаа асар их Потенциаль, Мэргэн ардуудаа ашиглаачээ ⁉️ Наад захын жишээ гэхэд л Хятадууд АИХ-дд Ху Зинтао, Зянь Зяминээ Түшээд Өргөөд Оруулж ирээд суулгадаг шүүдээ…

Avatar

Эмээ 2024-03-01 202.21.107.27

Маш сайн байна. Дэмжиж байна. Золбих муур нохойноос ч дор амьжиргаагаа тооцохгүй хүүхэд төрүүлчихээд болвсрол эрүүл мэндэд нь анхаардаггүй, эцгиийг нь жийж орон байр эдийн засгаа снргээө аваад баардаж архиддаг ё суртахуунгүй эхчүүдийг хүмүүжүүлж авахгүй бол Монголын ирээдүй бүрхэг харагдах боллоо. Зарим эхчүүд бүр хүүдээ ямар өндөр боловсролтой, ажилч, хүнлэг, боловсон өсгөж байна. Тийм. Гар бүл эцэр эхчүүдийг сурталчил. АН ын С.Одонтууяаг бол мэднэ. Аав нь сайхан хүн байсан.

Avatar

Нэргүй 2024-03-01 66.181.186.201

ёс суртахуунгүй эмэгтэйчүүд гэдэгт нь энд байгаа хүүхнүүдийн тал нь багтах юм байна. хаха.

Avatar

Нэргүй 2024-03-01 59.153.114.99

Utasgvi ajil ilvv bvteemjtei.

Avatar

Нэргүй 2024-03-01 213.87.129.48

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-03-01 103.212.117.40

b**s ni daragddaguu shaaaasnnnnnnn hahah surug comment ustgaad shaaaassnnn hahaha toxicfemnistuudee zailtsgaaaa naad uls ornii balance aldagjhaad bna medrel giichiiinuudeeeeeee odoo bolno

Avatar

Нэргүй 2024-03-01 103.212.116.160

Ха ха сонгууль дөхөж тэнгэрийн амьтад газарт бууж пялдага царайлах гэж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж