"Бэлтэс мөрөн" ХХК-ийн хэргийг дахин хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2024.03.01-нд нийтлэгдсэн

"Бэлтэс мөрөн" ХХК-ийн хэргийг дахин хэлэлцэнэ

"Бэлтэс мөрөн" ХХК-ийн хэргийг дахин хэлэлцэнэ

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас бичсэн эсэргүүцлийн дагуу “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийг Хөвсгөл аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурлаар /2023.11.22/ хянан хэлэлцэж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх шүүгчийн захирамжийг энэ хэргийн шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрч, Дээд шүүхэд гомдол гаргасныг 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр хэлэлцжээ.

Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Тиймээс Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцэж шийдвэрлэхээр болсон байна.

Эргэн сануулбал, Хөвсгөл аймагт 2021 оны дөрөвдүгээр сараас “Нэмэх даатгал” гэх тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүнийг олон нийтэд санал болгож, иргэдээс өндөр хүүтэйгээр их хэмжээний мөнгө татан төвлөрүүлж буцааж хуваарилж байсан “Бэлтэс мөрөн” ХХК-ийн үйл ажиллагаа эхэлсэн байдаг. Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны явцад 13 мянга гаруй иргэнээс мөнгө татан төвлөрүүлж, 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж