Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл улстөрчдийн дунд улаан хэрүүлийн сэдэв болсон. Хуулийн төслийг УИХ-д өргөн барих сургаар л “хужаагийн цус нөж” ярьсан хүмүүс идэвхжиж, олонхын бүлэг нь ч, засаг дотроо ч хоёр хуваагдчихсан. Ардчилсан намын зүгээс уг хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ аль эрт мэдэгдсэн. “Энэ парламентаар биш дараагийн парламентаар, 74-үүлээ биш 126-уулаа хэлэлцэж баталъя” гэдэг байр сууриа Л.Гантөмөр дарга илэрхийлчихсэн. Харин ХҮН намын дарга Т.Доржхандын байр суурь тодорхой, тэрбээр Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатартай нэг талд зогсож байгаа. Тэгвэл Ардын нам дотроо Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ нар эрс эсэргүүцэж, “Монголд гадаадын хөрөнгө оруулалт хэрэггүй” шахуу юм ярих болсон. Б.Бат-Эрдэнэ аваргад биеийн бяраас өөр юу байх билээ, харин Ц.Даваасүрэнг нэгэн цагт дарга нь явсан С.Баяр нь “Ц.Даваасүрэнг 2008 онд нэр дэвшихийг зөвшөөрч, намын даргын хувьд би алдсан. Улсаа хөгжүүлэх ярианд нь итгэсэн. Одоо байнга гэмшдэг. Зальжин ярианаас цаашгүй энэ этгээд УИХ-д 16 жил сууж, улсын хөгжлийг хойш татаж ирснийг бүгд харлаа. Одоо болсон” гээд дүгнэчихсэн.
Монголд гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа нь хуулийн муугаас болоогүй. Газрыг зуун жилээр эзэмшүүлэх заалтанд шунасан юм бол гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос юу гэж л дүрвэх билээ. Ганц “Рио Тинто”-гоос өөр гуравдагч орны хөрөнгө оруулалт Монголд хаана байна вэ.
Гэхдээ гадаадын хөрөнгө оруулагчдаас Монголоос яагаад дүрвэснийг нь, Монголд яагаад орж ирэхгүй байгааг нь асуувал тэс өөр зовлон тоочно. Бодлого боловсруулагчдын “орон, гаран” шийдвэр, хувийн хэвшлээ байнга барьж аваад зоддог байдал чинь гадаадын хөрөнгө оруулагчдыг айлгаж, ичээдэг шүү л гэх байх. Хувийн хэвшлээ дээрэмддэг, өмч хөрөнгийг нь өчиггүй булаадаг улсад хэн хөрөнгө оруулах вэ дээ. Дүүрчихсэн тэнэг биш бол тэгж хөрөнгөө алдах хүн байхгүй. Сүүлийн жилүүдэд Монголд гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэх нь бүү хэл дотоодын хөрөнгө оруулагчид нь дүрвэх дээрээ тулсан. Хүний хувийн эзэмшлийг газрыг нь булаагаад, барьсан байшинг нь нураагаад байхаар хэн мөнгөө бариад ирэх юм.
Дотоодын хөрөнгө оруулагчдаа дээрэмдэж байгаа юм чинь гадаадын хөрөнгө оруулагчдыг ч өлхөн дээрэмдэх юм байна л гэж харж, дүгнэж суугаа шүү дээ. Ямар нүдгүй, чихгүй хүмүүс биш Монголд юу болж байгааг гүүглдээд уншчихна, харчихна.
“Надад дийлдэхгүй байна, миний үгэнд орохгүй байна” гэж хувийн хэвшлийнхнийг дарамталдаг дарга нар олон болсон байна. Гэхдээ байна аа, хуульд нийцсэн, нийцээгүй, хулгай хийсэн, хийгээгүй гэдэг л асуудал яригдана. Эрх зүйт төр байгуулж байгаа ухаантай юм бол шүү дээ.
Нэг хэсэг уул, уурхайнхнаа тоносон. Одоо барилгынхан. Араас үйлчилгээнийхэн, тэгээд иргэдийнхээ орон сууц, мал хуйг нь дээрэмддэг болох уу. Ийм айдас болон асуулт иргэдийн дунд бий болсон. Ер нь тэгээд төр өөрөө өмчөө зарахаа зарж, хувьчлахаа хувьчилчихаад дараа нь "хууль бус хөрөнгө" гэж цоллоод хурааж аваад байвал төрийн бодлого, шийдвэр яаж хэрэгжих юм бэ. Дараа нь дахиад хэн нэгэн энэ үеийн эрх баригчдын бодлогыг алдаа, дутагдалтай байсан гэж буруутгавал яана.
Эрх баригчид наанаа төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлнэ, хөрөнгө оруулалт татна гэж гоё, гоё ярина. Гэвч ярьснаасаа өөрийг хийнэ. Үнэндээ хөрөнгө оруулалт хэнээс, юунаас болж зугатдаг вэ гэвэл гадаад, дотоодгүй төрийн дээрмээс гэж хариулах биз. Монголын төр гудамжны дээрэмчин шиг байвал гудамжны дээрмүүд ихсэнэ. Хөрөнгө оруулалт татахын тулд эхлээд бодлого чинь тодорхой байна. Гадаадын хөрөнгө оруулагчид бурхан, дотоодын хөрөнгө оруулагчид нь чөтгөр биш биз дээ… Хөрөнгө оруулалтад хүний, өөрийн ялгаа байхгүй!
Гадаад, дотоод гэлтгүй хөрөнгө оруулагч цөөрвөл татвар төлөгчид цөөрнө гэсэн үг. Тэгвэл хэний мөнгөөр малчдын зээлийн хүүг тэглэж, хэнийг мөнгөөр цалин тэтгэвэр тавих вэ. Эсвэл нэг мөсөн бүгдийг төрд аваад эргээд коммунизм байгуулах юм уу?
Б.БАТ
Нэргүй 2024-03-01 66.181.180.218
ЯГ ЮУГАА ДЭЭРЭМДҮҮЛЧИХСЭН ЮМ ДЭЭ. СҮРЖИГНЭХЭЭ Л БОЛЧИХ. ЗҮГЭЭР СУУГАА ХҮНИЙГ ЗУЛГААДАГГҮЙ ЮМ Л ДАА. ӨӨРСДИЙГӨӨ АРИУН ЯВДАЛТАНЫ ДҮРД БИТГИЙ ТОГЛУУЛЖ ҮЗ ДЭЭ
зочин 2024-03-01 103.57.93.200
Яаг нарийн яривал соц кап хоёртоо ерөөс гол нь биш ээ. Зөв буруу хоёроо ялгаад сурчихад л бүх юм болчихно гэтэл дээрэмчид нь үндэсний баатар болж жүжээд байдаг галзуу нийгмийг байгуулчихсанд л хамаг учир нь байгаам шүү дээ. Үүний цорын ганц шалтгаан нь Монголчуудын нийтлэг алдаа буюу цусанд нь байдаг зан бол үхэр нэрэндээ таарсан нүүдэлчин соёл иргэншлийн сул тал болох хэнэггүй нийгмийн идэвхигүй иргэнлэг бус нийгэмшээгүй ахуйгаас үүдэлтэй байдаг шүү. Үүнд уул нь ерөндөг байгаамшдэ
XT ? 2024-03-01 132.194.33.148
1;
-tebduj ylcuin -##--@- PMS; 2024-03-01 132.194.33.148
xsgyiCJ yndaa delgyyrt xyrtel,
Нэргүй 2024-03-01 98.37.80.18
MAN iin gaig AN ih uureh um daa MAN iig demjdej nohodiig ter 70 80 aad on ruu n yvuulah umsan
Зочин 2024-03-01 59.153.114.108
Занданшатар гээд коммунист Тагнуулын ерөнхий газрыг дагуулж очоод л нэг уурхайг дээрэмдэхэд гадны хөрөнгө оруулагчид цочиж гарах нь гараад явсан даа
Зочин 2024-03-01 66.181.188.143
Социализм, Орос хоёр л. Хятадын мал бааз-бөөсөндөө баригдсан, 300000 хүнтэй хэдэн Монголыг устахаас аварч Дэлхийн хөгжилд ойртуулсан. Одоогийн аюул нь хувийн хэвшлийг магтаж, араар нь улсын баялгийн дээрэмчид ноёрхож байгаа юм
Нэргүй 2024-03-01 202.126.90.35
МОНГОЛЧУУД бид 3.6 саяуулаа Монголоос Зайлаад АНУ, АВСТРАЛИ, Японд Очлоо ч тэр лаг улсууд хэдхэн жилийн дотор ДАМПУУРНА…
УТАА, ТҮГЖРЭЛ, АВИЛГАЛ, ЗАЛХУУРАЛ, ХУЛГАЙ, ХУДЛАА..гээд муу бүхний охь манлай болно гээд боддоо…🤩
Нэргүй 2024-03-01 202.126.91.102
Цэвэр цусны коммунист орон байх нь хамаагүй дээр. э****з Ардчилал явцгүй байна даа
Нэргүй 2024-03-01 202.126.91.102
Одоо бол шулуухан Коммунизм нь дээр бна. Хурлийз Ардчилал таарахгүй бна.
Нэргүй 2024-03-01 213.87.129.48
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-03-01 142.114.6.54
Xувийн xэвшлүүд гэxлээр Социализмийн бүтээн байгуулалтийг дээрэмдчихсэн нь яаx аргагүй үнэн. Xэн ч маргаxгүй. Тэгэxээр Социализм нь дээр байxаа даа.
Нэргүй 2024-03-01 142.114.6.54
Дунд нь яваx аюултай. Нэгийг нь барьсан улс xөгжөөд байна. Аль нь ч муу биш. Манай түүx нотлоно. Соц Кап 2-ийн нэгийг сонгоx болжээ !!!
Нэргүй 2024-03-01 139.5.216.43
ХУВИЙН ХЭВШИЛ ТӨРӨӨ ДЭЭРЭМДЭЭД БАЙГАА ШҮҮ ЮУ ҮНЭН ЭНЭ ҮНЭН. ТӨР МАШ ИХ МӨНГӨ ГАРГАЖ АВТОБУС АВСАН ХУВИЙН ХЭВШЛИЙН ХХК-УУД АВААД ИДЭЭД ХАЯСАН БНАА
Нэргүй 2024-03-01 66.181.180.218
Төр яг юугийн нь дээрэмдчих вэ. Тодорхой чалчаач
Гана 2024-03-01 202.126.91.83
БАТ ЭРГҮҮ ДАГЗАА АЦНЫ ЧИНЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ӨМНӨГОВЬ ДОРНОД АЙМАГТ ОРУУЛСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЯМАР БАЙНА НЕФТЭЭ ЗЭСЭЭ ҮНЭГҮЙ ӨГЖ БАЙЖ ЮУ ЯРИАД БАЙНАА х*******н б**с ДОЛООГЧОО
Нэргүй 2024-03-01 59.153.112.235
ug ni bol undsen huulindaa buh umchiig adilhan hamgaalna geed zaachihsan sh dee,sots. setgelgeegeesee salah haach baisan yam
Нэргүй 2024-03-01 59.153.112.235
Uher mongolchuudiin setgelgee uurchlugduh haa ch baisan yam ahiad lav 50 jil bolj baij mongol hugjliin tuhai yarina sh dee ugui bol hezee bid muhuh ve geed malaa dagaad, mahaa ideed, muhluu huleegeed hevteed baij dee,archaagui udirdagchid aa gej
Зочин 2024-03-01 59.153.114.78
Мөн шангр ла, е март, r.м гээд хөвөрч өгнө дөө.
Иргэн 2024-03-01 59.153.113.117
Хувийн хөрөнгийг дээрэмдсэн нотолгоогоо гаргаад ирээч??? Эрдэнэтийн 49% гэж л битгий тэнэгтээрэй Батаа. Байхгүй бол худлаа сенсаацлах хэрэггүй.
Зочин 2024-03-01 59.153.114.78
Монгол өмнө оруулсан хөрөнгө оруулалтын талаар нээлттэй сонсгол хийе. Ямар үр дүн өгсөн юм бэ гэж.
Гадаадыэ хөрөнгө оруулалтанд бас манайд ашиггүй зүйл гэж бдаг пм ш тээ. Ж- нь мобиком. Нийт төгрөгөөр орсон орлогынхоо 80 хувийг монголд валют болгоод монголоос гадагшаагаа шилжүүлж бна. Тэд 1996 онд 10 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн. Түүнээс хойш дахиж дорвитой валют оруулж ирсэнгүй. Харин 2000 оноос хойш нийтдээ 10 орчим тэрбум долларыг монголоос худалдаж авч гадагшаагаа шилжүүлжээ.
Зочин 2024-03-01 202.55.188.42
Элэнцгийн чинь хувийн хэвшил. Улсын өмч үйлдвэр аж ахуйг тонон дээрэмдэж баяжсан луйварчингууд шүү дээ. Одоо гадны хөрөнгө оруулалт нэртэй 2-догч Палестин болгож сөнөөх гээ юү ? Коммунист нийгэм байгуулж энэ ялзарсан шуналын туламнуудыг бүгдийнх нь арьсыг хуулах хэрэгтэй.
иргэн 2024-03-01 202.21.104.2
Манайхны, тэр дундаа улстөрчдийн эдийн ззасгийн мэдлэг үнэхээр 0000! Газар ашиглах, эзэмших, өмчлөх гэдгээ э/з утгаар нь ерөөсөө харж чаддаггүй. Ямарч бизнес, хөрөнгө оруулалтыг эхлүүлэхэд ГАЗАР л хэрэгтэй. Тэр тусмаа урт хугацааны ХО татья гэвэл газрын гэрээ чухал. Уг нь төр шүү юм нь газраа бодлогоор зохицуулж болно. УУ, Аж үйлдвэр, МАА, барилга.. аль салбартаа түлхүү ХО татмаар байгаа юм ялгачаач! Огт газар өгөхгүй гэвэл хэн ХО хийх юм бэ? Гол нь газраа дамлаад, луйвардаад бншдэ таануус!!
ZOCHIN 2024-03-01 101.189.22.137
EHLEED UNEN BAI…AVILGALD UGSUN BOL TER HUNEE ILCHIL…HUULIIN L DOR BAI. HEN BH N BISH….HUN BAI… SHUNAL BOL GARTC BISH…
Заас 2024-03-01 202.9.46.108
Шунал авилгал хороолол нь үнэншдээн