Дэлхийн хамгийн өндөр настай тав дахь хүн 114 настай

Дэлхийн хамгийн өндөр настай тав дахь хүн 114 настай

Дэлхийн хамгийн өндөр настай тав дахь хүн 114 настай

Хьюстон хотын 114 настай эмэгтэй АНУ-ын хамгийн өндөр настай хүн болсон тухай дэлхийн өнцөг булан бүрт хүний ​​урт наслалтыг хянадаг "LongeviQuest" байгууллагаас мэдээлэв. "LongeviQuest"-ийн мэдээлснээр, хоёрдугаар сарын 22-нд Эди Секкарелли 116 насандаа нас барсны дараа Элизабет Фрэнсис хамгийн өндөр настай Америк хүн болж байна.

Фрэнсис дэлхийн хамгийн өндөр настай тав дахь хүн бөгөөд Геронтологийн судалгааны группээс баталсан 110 ба түүнээс дээш насны супер зуун настнуудын жагсаалтад багтжээ.

Хьюстоны 114 настай оршин суугч өмнө нь TODAY.com сайтад урт насласан тухайгаа "Энэ миний нууц биш. Энэ бол сайн Эзний сайн ерөөл юм. Би энд байгаадаа бурханд талархаж байна" гэжээ.  Фрэнсис 1909 оны долоодугаар сарын 25-нд Уильям Тафт ерөнхийлөгчийн  тангараг өргөснөөс хэдхэн сарын дараа,  эмэгтэйчүүд АНУ-д санал өгөх эрхтэй болохоос 11 жилийн өмнө төрсөн. Тэрбээр  дэлхийн нэг, хоёрдугаар дайн, 1918 оны томуу, Ковид тахал өвчнийг үеийг туулсан. Фрэнсис 94 настай охинтойгоо амьдардаг ба гэр бүл нь ихэвчлэн 90-ээс дээш насалдаг байжээ. Түүний гол нууц нь амьдралын зөв хэвшил ба нэг ч удаа согтууруулах ундаа, тамхи хэрэглэж байгаагүй. Мөн өдөр бүр алхдаг байжээ.

Эх сурвалж: NBC News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-01 12.74.53.135

Яс сайтай негир байна даа

Avatar

Нэргүй 2024-03-01 213.87.129.48

~~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-01 103.57.94.46

Манайд ийм өндөр настай хүмүүс бий шүү дээ ! Сошиалд дандаа хэрүүл хийж байхын оронд энэ мэтийг тойрч сони н хөөрхөн контентууд хийж байгаач ! Хүн ам өндөр насалн аа гэдэг чинь нийгмийн хөгжлийн бас нэг чухал үзүүлэлт юмшүү дээ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж