Хьюстон хотын 114 настай эмэгтэй АНУ-ын хамгийн өндөр настай хүн болсон тухай дэлхийн өнцөг булан бүрт хүний урт наслалтыг хянадаг "LongeviQuest" байгууллагаас мэдээлэв. "LongeviQuest"-ийн мэдээлснээр, хоёрдугаар сарын 22-нд Эди Секкарелли 116 насандаа нас барсны дараа Элизабет Фрэнсис хамгийн өндөр настай Америк хүн болж байна.
Фрэнсис дэлхийн хамгийн өндөр настай тав дахь хүн бөгөөд Геронтологийн судалгааны группээс баталсан 110 ба түүнээс дээш насны супер зуун настнуудын жагсаалтад багтжээ.
Хьюстоны 114 настай оршин суугч өмнө нь TODAY.com сайтад урт насласан тухайгаа "Энэ миний нууц биш. Энэ бол сайн Эзний сайн ерөөл юм. Би энд байгаадаа бурханд талархаж байна" гэжээ. Фрэнсис 1909 оны долоодугаар сарын 25-нд Уильям Тафт ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хэдхэн сарын дараа, эмэгтэйчүүд АНУ-д санал өгөх эрхтэй болохоос 11 жилийн өмнө төрсөн. Тэрбээр дэлхийн нэг, хоёрдугаар дайн, 1918 оны томуу, Ковид тахал өвчнийг үеийг туулсан. Фрэнсис 94 настай охинтойгоо амьдардаг ба гэр бүл нь ихэвчлэн 90-ээс дээш насалдаг байжээ. Түүний гол нууц нь амьдралын зөв хэвшил ба нэг ч удаа согтууруулах ундаа, тамхи хэрэглэж байгаагүй. Мөн өдөр бүр алхдаг байжээ.
Эх сурвалж: NBC News
Нэргүй 2024-03-01 12.74.53.135
Яс сайтай негир байна даа
Нэргүй 2024-03-01 213.87.129.48
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-03-01 103.57.94.46
Манайд ийм өндөр настай хүмүүс бий шүү дээ ! Сошиалд дандаа хэрүүл хийж байхын оронд энэ мэтийг тойрч сони н хөөрхөн контентууд хийж байгаач ! Хүн ам өндөр насалн аа гэдэг чинь нийгмийн хөгжлийн бас нэг чухал үзүүлэлт юмшүү дээ !