Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр
Европын улсуудад хийж буй айлчлалынхаа хүрээнд Прага хотын хог
боловсруулах үйлдвэртэй танилцлаа. 200 сая долларын өртөгтэй энэхүү
хог боловсруулах үйлдвэр Прага хотын нийт хог хаягдлын дийлэнх хувийг
боловсруулдаг байна.Сүүлийн арваад жил Прага хотын захиргаатай гэрээ байгуулан ажилласан тус үйлдвэр өдгөө 40 мянга гаруй өрхийг дулаан, эрчим хүчээр хангадаг болтлоо өргөжээ. Анх 1995 онд ашиглалтад орохдоо 25 мянга орчим айлыг дулаан, эрчим хүчээр хангах чадалтай байсан ч гурван хоолой нэмж ашиглалтад оруулснаар ийнхүү өргөжүүлсэн байна.
Хог боловсруулах үйлдвэрийн 70 хувь нь хотын мэдэлд байдаг ч улсын болон нийслэлийн төсвөөсөө ямар нэгэн татаас авдаггүй хэвийн ажилладаг тухайгаа тус үйлдвэрийн менежер хотын даргыг зочлох үеэр танилцууллаа. Мөн дөрвөн том дамжлагаас бүрдсэн үйлдвэр хог хаягдлыг шатаах замаар боловсруулж уур гаргаж эрчим хүч үйлдвэрлэдэг технологийн горимын талаар инженер тайлбарласан. Харин хаягдал үнсийг булах замаар дахин боловсруулдаг байна. Үйлдвэр анхнаасаа дардан замаар яваагүй элдэв хавчлага шахалтад орж, барилгын ажил нэг хэсэг зогсч байжээ. Гэсэн ч тэр бүхнийг ардаа хийж одоо ашигтай ажиллах болсон уг үйлдвэр Прага хотын нийт хог хаягдлын 80 хувийг дангаараа боловсруулж, хотын захиргаатайгаа гэрээ хийж ажилладаг аж.
Энэ үеэр хотын дарга ашгаа хэрхэн тооцдог, хог хаягдал нийлүүлэх давтамж хэр богино байдаг талаар сонирхоход “Хог хаягдлын үйлдвэр 50 км-ын тойрог дотор ажилладаг. Ингэж байж гэмээнэ ашигтай ажиллана” хэмээн тайлбарлалаа. Харин Улаанбаатар хотын хог хаягдлыг бууруулах талаар 1995 оноос бодлого боловсруулж эхэлсэн ч өнөөг хүртэл үр дүнтэй ажил хийгдээгүй байна. кахирагч

Л.ХАЛИУ