Путин барууны орнуудыг цөмийн дайнаас сэрэмжлүүлэв

Хуучирсан мэдээ: 2024.03.01-нд нийтлэгдсэн

Путин барууны орнуудыг цөмийн дайнаас сэрэмжлүүлэв

Путин барууны орнуудыг цөмийн дайнаас сэрэмжлүүлэв

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин барууны орнуудыг Украины асуудалд хэт оролцохгүй байхыг уриалав. Эс бөгөөс  илүү том цөмийн мөргөлдөөн үүсэх эрсдэлтэйг анхаарууллаа. Тэрбээр Пүрэв гаригт Москвад жил бүр ард түмэндээ хандаж үг хэлдэг ёсоороо  "Бидэнд тэдний нутаг дэвсгэр дээр байгаа байг онох зэвсэг бас бий. Тэд юу хийж байгаагаа ойлгох хэрэгтэй. Дэлхийг айлгах гэж байгаа нь цөмийн зэвсэгтэй зөрчилдөх эрсдэлтэй. Энэ нь соёл иргэншлийг сүйрүүлнэ гэсэн үг юм. Тэд үүнийг ойлгохгүй байна уу?" гэжээ. Путины сэрэмжлүүлэг нь Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны энэ долоо хоногийн эхээр барууны цэргийг Украин руу илгээх  талаар хийсэн мэдэгдэлтэй холбоотой бололтой.

Путин хууль тогтоогчид болон Оросын элит бүлгийн гишүүдэд хандан үг хэлэхдээ цэргийн ажиллагаанд эв нэгдэлтэй байх нь чухал гэдгийг дахин онцолсон. Тэрбээр  "Манай иргэд, бидний эв нэгдэл, эх орныхоо төлөө үнэнч байх, хувь заяаны төлөөх хариуцлага зэрэг чанарууд цэргийн тусгай ажиллагааны эхэн үед тодорхой байдаг. Ихэнх оросууд үүнийг дэмжиж байна. Одоо байгаа бүх хүмүүст баярлалаа. Эх орныхоо эрх ашгийн төлөө тэмцэж буйд" гэжээ. Швед улс НАТО-д шинээр элссэний хариуд Путин Орос цэргийн хүчин чадлаа бэхжүүлэх хэрэгтэй гэж мэдэгдэв.

Эх сурвалж: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
23
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж