Метронд шаардагдах цахилгааны эх үүсвэрийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас нийлүүлнэ

Метронд шаардагдах цахилгааны эх үүсвэрийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас нийлүүлнэ

Метронд шаардагдах цахилгааны эх үүсвэрийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас нийлүүлнэ

Улаанбаатар хотод байгуулах гэж буй метроны шугам нь Толгойтоос Амгалан хүртэл 17.7 км урт байх бөгөөд үүнээс 6.6 км нь газар доогуур хийгдэх юм. Метро нь газар доорх инженерийн байгууламж тул цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэр шаардлагатай.

Метронд шаардагдах цахилгааны эх үүсвэрийг ирэх аравдугаар сард ашиглалтад орох Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас нийлүүлэхээр төр, хувийн хэвшлийн харилцан хэлэлцээр хийжээ. Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн оргил ачаалал 2020 онд 1309 мBт хүрсэн бөгөөд үүний 60 хувийг Улаанбаатар хотын ачаалал эзэлжээ.

Жайка олон улсын байгууллагын урьдчилсан судалгаагаар метро жилд 50-60 мВт цахилгаан эрчим хүч ашиглана гэж тооцолсон байдаг. Тодруулбал, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станц нийт 300 мВт-ын хүчин чадалтай. Тус цахилгаан станцын эхний блок бүхий 150 мВт хүчин чадалтай станц энэ оны аравдугаар сард ашиглалтад орох бол хоёрдугаар ээлжийг 4-5 жилийн дараа ашиглалтад оруулахаар төвлөж буй. Бөөрөлжүүтийн цахилгаан станц бүрэн ашиглалтад орсноор одоогийн “ТЭЦ 3”-ын үйлдвэрлэж буй эрчим хүчний хэмжээнээс нэг дахин илүү хүчин чадлыг төвийн эрчим хүчинд нийлүүлнэ.

Mетроны цахилгаан эх үүсвэрийн талаар НИТХ-ын ээлжит бус XVII хуралдааны II хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг хэрхэн бий болгож болох вэ гэдгийг Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжлийн форумаар танилцуулна. Эрчим хүчний эх үүсвэрээ шийдэхгүйгээр метроны төслийг эхлүүлнэ гэж байхгүй. Мэдээж бид эрчим хүч, дулаан зэрэг бүх асуудлаа тооцсон. Энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулж байна. Гуравдугаар сарын сүүлээр УИХ-д өргөн барина. Тус хуулийн төслийг үндэслэж дээрх асуудлуудаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийднэ” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-01 43.242.243.102

тоог 1 ээр үржүүлэхэд уг тоо өөрөө л гарна ингээд хэлэхээр монголчууд буруу ярьж зөв ойлгоно гээд солиороод эхэлнэ дээ их хуоал дээр бас тэгэж ярьдаг тэнд чинь нилээн мэдлэгтэй Хулгайч нар суудаг биздээ

Avatar

Нэргүй 2024-03-01 213.87.129.48

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

зочин 2024-03-01 202.131.254.60

Манай хотын даргын мэдлэгийн хэмжээ нь энэ хөөрхий. Арай гэж хувийн сургууль төгсөж СХД-т амьдарч байхад нь Оюук Бэрхээс ирээд түүнээс хойш хүн танихаа байсан даа. Яг өөрийхөө мэдлэгээр явах юм бол малчин ч хийж чадахгүй амьтан гэж нэг хүн хэлээд л байгаа даа.

Avatar

Нэргүй 2024-03-01 66.181.180.207

малчин хийнэ гэж яадаг юм бэ? Тийм их мэдлэг шаарддаг үйл юм уу? Мөчлөг нь таарвал болчихдог л гэх юм билээш дээ

Avatar

Нэргүй 2024-03-01 66.181.190.103

Бордюрын бизнёсоо хийсэн дээр байхөө. классик сонгодог бизнес

Avatar

Зочин 2024-03-01 59.153.114.78

За тэгвэл метрогоор 5 мянгаар явах нь дээ. Баясгалан мэтийн хулгайчууд цахилгаанаа хэд дахин нугалж шахах биз дээ. Эсвэл шантаажлана. Уур нь хүрьэл цахилгаанаа тасалж оросуудаас дор аашилна. Энэ манай дамчидын шалгарсан арга шүү дээ. Гурил нефть цмкнтийг хар. Үхсэн ацных үндэсний үйлдвэрлэгчид. Бүгд дамчидт

Avatar

Нэргүй 2024-03-01 180.1.31.179

Нэг дахин их гэдэг нь 1х1=1 гэсэн үг юм. Дээр дооргүй утгын алдаа гаргацгаах юм

Avatar

зочин 2024-03-01 66.181.160.53

Алдаа бишээ.. Мэдлэг нь л энэ… Хувийн сургуулийг нэг иймэрхүү л мэдлэгтэйгээр төгснөө …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж