УОК: Резидент эмч нарын зардалд 325 саяыг зарцуулна

УОК: Резидент эмч нарын зардалд 325 саяыг зарцуулна

УОК: Резидент эмч нарын зардалд 325 саяыг зарцуулна

Улсын онцгой комиссоос өнөөдөр /2024.03.01/ ээлжит мэдээллээ хийлээ.


УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү:
-Нийт 11 аймгийн 46 суманд ам бүл цөөтэй, хүн хүчний дэмжлэг шаардлагатай айлуудын мэдээллийг цуглуулан гаргаж, ажиллах шаардлагатай албан хаагчдыг томилсон. Одоогийн  байдлаар Зэвсэгт хүчний 214 алба хаагч 21 нэгж техниктэйгээр хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн Сүхбаатар, Дорнод, Төв аймгийн сумдад үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Аймаг, сумын Онцгой комисс өвөлжилт хүндэрсэн 12 аймгийн Гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангиас 2695 малчин өрхийг түлээ түлшээр хангаж, 3614 малчин өрхөд эрүүл мэндийн тусламж үзүүлж, 424 өрхөд хоол хүнсний тусламж хүргүүлсэн. Нийт 37.754 өрхөд 102 мянган боодол өвс, 48.392 малчин өрхөд 1500 тонн тэжээл хүргэсэн.
Давхардсан тоогоор 507 албан хаагч 111 техник хэрэгсэлтэйгээр энэ ажлыг зохион байгуулж байна. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 367 албан хаагч 137 техник хэрэгсэлтэйгээр аймаг сумдад үүрэг гүйцэтгэж байгаа.
Хаагдсан зам давааг нээх, айл өрхүүдэд хоол хүнс, малын тэжээл хүргэх зэрэг ажилд аймгуудын онцгой комисс дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Мөн 17 аймгийн 74 суманд хоёрдугаар сарын 29-ний өдрийн байдлаар 5356 өрхөд хүрч, 3000 орчим тонн тэжээлийг хүргэсэн байна. Хүндрэлтэй байгаа 15 аймагт зам гаргах шаардлагатай байгаа тооцоог гаргаж, албан хаагчдыг дайчлан 71751 км замыг гаргасан. Засгийн газраас хоёр дахь ээлж болгон Хөдөө аж ахуйн корпораци дээр хадгалж байгаа 10 мянган тонн тэжээлийн будааг орон нутагт хүргэх ажлыг зохион байгуулж байгаа. Өнөөдрийн байдлаар 10 аймаг гэрээ байгуулж, Баянхонгор, Хэнтий, Завхан, Төв гэсэн дөрвөн аймаг татан авалтыг эхлүүлсэн байна. Мөн 117 мянга орчим айл өрхөд хүнсний тусламж үзүүлэхээр болсон. Өнөөдрөөс эхний түгээлтийг ачаад гарсан байна. Малчдад туслах аяныг улс даяар зохион байгуулж, өнөөдрийн байдлаар 33 иргэн, 55 аж ахуйн нэгж байгууллагаас нийт 1.9 тэрбум төгрөгийн бэлэн мөнгө, 773 сая төгрөгийн үнэлгээ бүхий бараа материалыг хандивлаад байна. Эхний ээлжид УОК-т хандивласан бараа материалыг хоёр дахь ээлжийн хүнсний тусламжтай цуг орон нутаг руу хүргэж байна.
"ЭМЯ-НААС 7 БАГ ОРОН НУТАГТ АЖИЛЛАХААР БЭЛЭН БАЙДАЛД БАЙНА"
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга А.Өнөржаргал:
-Эрүүл мэндийн сайд С.Чинзориг 2024 оны хоёрдугаар сарын 26-нд тушаал гаргаж, орон нутгийн захиалгаар, улсын төсвийн санхүүжилтээр 2024-2025 оны хичээлийн жилд орон нутгаас суралцаж байгаа 318 резидент эмч нарыг орон нутгийн эмнэлгийн харьяалалд шилжүүлэхээр болсон. Хугацааны хувьд, гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 15-ны өдрүүдэд өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгуудад ажиллуулна.
Бид мэргэжил арга зүйн зөвлөгөө үзүүлж, үндсэн цалинг нь бүрэн олгож, замын зардал, албан томилолтын мөнгийг олгохоор болсон. Энэ ажилд нийт 325 сая төгрөгийг зарцуулна.
Орон нутгийнхан бэлтгэлээ хангаж, эмч нараа хуваарилан ажиллаж байна. Мөн Эрүүл мэндийн яамнаас долоон баг орон нутагт ажиллахаар бэлэн байдалд байна. Эмийн багцыг бэлдэж, орон нутагт ажиллах эмч нартаа өгнө. Олон улсын байгууллагад эмийн захиалга хүргүүлж, удахгүй ирнэ.
"ЭНЭ ЖИЛ ГАЗАР НУТГИЙН 70 ХУВЬ НЬ ЦАСАН БҮРХҮҮЛТЭЙ, ЦАСАН ДАХЬ УСНЫ НӨӨЦ 70.5 КМ.КУБ ХЭМЖЭЭТЭЙ БАЙНА"
Гадаргын усны судалгааны хэлтсийн ерөнхий инженер Э.Батбаяр:
-Өнөөдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн ёроолдоо хүртэл хөлдсөн, томоохон гол нууруудын өмнөх 10 хоногоосоо мөсний зузаан нь  5-10 см нэмэгдсэн. Гол нуурын мөсний зузаан харилцан адилгүй байдаг учраас мөсөн дээгүүр зорчихгүй байх, шаардлагатай тохиолдолд гарам ашиглахыг зөвлөж байна. Нийслэлийн Сэлбэ, Туул гол орчмоор шар усны үерийн оргил үе нь дөрөвдүгээр сарын 14-нд байдаг.
Өнгөрсөн 80 жилийн мэдээг харьцуулахад энэ өдөр тохиолдож байжээ. Энэ жилийн хувьд орсон цасны хэмжээ, температурын огцом хэмжээ шар усны аюулд шууд нөлөөлдөг.
Өнөөдрийн байдлаар нийт газар нутгийн 70 хувь нь цасан  бүрхүүлтэй, цасан дахь усны нөөц 70.5 км.куб хэмжээтэй бөгөөд өнгөрсөн жилийнхээс дөрөв дахин их байна. Гол мөрөн гуравдугаар сарын 20-ноос хайлж эхэлдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Dolgorsuren 2024-03-01 51.158.237.91

Монгол улсад эрүүл мэндийн салбарын мундаг хүмүүс маш их байна эдгээр хүмүүсээс зөвлөгөөгөө аваад явчихвал улсын хэмжээнд маш олон өвчин болон осол аваар хөлдөж үхэхээс сэргийлж зөв арга хэмжээнүүд эртхэн авч болохоор байна даа

Avatar

D.Aldarkhuu 2024-03-01 77.73.69.217

энэ өвлийн бэлтгэл хангалттай сайн болон манай монгол улсад эрүүл мэндийн салбарын хүмүүс нь төрийн хэмжээнд бодлого гарган шийддэг байсан бол одоо ингэж энэ өвлөөр ард түмэн зовохгүй байх байсандаа

Avatar

Solongo 2024-03-01 77.73.69.217

улсын хэмжээнд энэ зэргийн маш хэрэгтэй ажил өрнөж байгаад баяртай байна нэмээд хэлэхэд төр засагт байгаа ГИШҮҮДЭЭ !!! болохгүй бол эрүүл мэндийн салбарын хүмүүсээсээ суралц тэр хүмүүсээр бодлого гаргуул !!! өөрсдөө зайгаа тавьж өг

Avatar

Ariunbayar 2024-03-01 51.79.161.247

энэ өвөл өчнөөн олон хүн өвдөж хөлдөж зовж байхад маш зөв шийдэл байна гэхдээ Эрүүл мэндийн салбарын хүмүүс өөрсдөө төрд гараад улсын хэмжээнд хэрэгтэй шийдвэрүүдийг хиймээр байх юм аа бизнесийн салбарын хүмүүсээс эрүүл мэндийн тал дээр олигтой шийдвэр гарахгүй байх юм аа

Avatar

Delgerkhuu 2024-03-01 57.128.164.237

монгол улсад хаан хаанаа маш хэцүү байх юм аа төр засагт байгаа хүмүүс эрүүл мэндийн салбарын хүмүүсийнхээ үгийг сонсооч ээ эдгээр хүмүүсээрээ зөв бодлогын гаргуулаач ээ ард түмэн малтайгаа хөлдөж үхлээ шүү дээ одоо бол монгол улс дотроо бүхий л өвчний асуудлыг шийдэж арилгах бүхий л боломж байна шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-03-01 158.59.146.30

GEREET EMCH, RESIDENT EMCH NEREER AJILLUULJ AJILLUULCHIHAAD HUNII HUDULMURIIG MULJIJ. HUDULMURIIN HULSNII DOOD HEMJEEGEER TSALINJUULAAD, HUDULMURIIN MULJLUGB HIIHEED BOLI

Avatar

Нэргүй 2024-03-01 213.87.129.48

!!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж