"Метрог байгуулбал нийгэм, эдийн засгийг өөрчлөх өөрчлөлтийн чиг шугам болно"

"Метрог байгуулбал нийгэм, эдийн засгийг өөрчлөх өөрчлөлтийн чиг шугам болно"

"Метрог байгуулбал нийгэм, эдийн засгийг өөрчлөх өөрчлөлтийн чиг шугам болно"

Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд М.Энхсайханы Улаанбаатар хотод метро барих шаардлагатай, эсэх талаарх байр сууриа “Чухал зуун асуулт” нэвтрүүлгээр дамжуулан хүргэсэн. Үүнийг тоймлон хүргэе. Ташрамд, Нийслэлийн ЗДТГ-аас өчигдөр метро барихад зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг сонгон шалгаруулахаар тендер зарласан юм.


Улаанбаатар хотод метро байгуулах цаг болсон уу?

-Ер нь хотын эдийн засаг гэх бие даасан шинжлэх ухаанд анхаарлаа хандуулах цаг болсон. Дэлхийн эдийн засгийн бүрдүүлж буй ДНБ-ий 80 хувийг хотууд бүрдүүлж байгаа. Тиймээс улс орноо, эдийн засгаа хөгжүүлье гэвэл хотын эдийн засагт анхаарах ёстой. Хот дагаж хөгжил ирнэ. Тэр утгаараа метро байгуулах төсөл нь их дэмжмээр, сайхан санаачилга. Анхаарах, санаа зовох, бодох зүйл их бий. Үүнийг мэргэжлийн хүмүүс хийж байгаа болов уу гэж бодож байна.

Ер нь хотын хөгжилд анхааръя гэвэл зөвхөн метро байгуулаад зогсох бус, төрийн байгууллагын бүтцийг өөрчлөгдөх ёстой. Жишээлбэл, УИХ хотын хөгжлийг хариуцсан Байнгын хороотой болоход гэмгүй. Хотын дарга орон нутгийн сонгуулиар томилогддог ч Засгийн газрын гишүүн байх байнгын хуультай болчихвол бүүр сайн.

Хотын хөгжил, метро байгуулах талаар ярихын тулд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд, Хотын даргыг оруулсан байнгын ажиллагаатай зөвлөлтэй болчихвол зүгээр. Өөрөөр хэлбэл, хотын эдийн засаг нь улсын эдийн засгийн стратегийн гол чиглэл шүү дээ. Метрог амжилттай байгуулан, үр дүнд хүрвэл нийгэм, эдийн засгийг эрс өөрчлөх өөрчлөлтийн чиг шугам болно. Зөвхөн түгжрэлийн асуудлыг шийдэх бус хотын соёл бий болох, иргэдийн цаг завыг хэмнэх, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цаашлаад хөдөлмөрийн бүтээмжийг түшсэн хотжилт бий болгоход ач холбогдолтой. Метро байгуулсан улс орнуудын газрын зургийг харсан. Америк тив тэр чигтээ метрожсон байна. Европ тивд Люксембургийг эс тооцвол улс орнууд нь метротой болсон байна.

Африк тивийн улсууд дийлэнх нь, Ази тивд Монгол Улс метрогүй. Метро бол хөгжлийн үзүүлэлт, бэлгэ тэмдэг юм. Тэр утгаараа олон нийт дэмжинэ гэж бодож байна. Метро байгуулах цаг нь болсон, хэн нэгэн үүнийг эхлүүлэх ёстой. Тиймээс эхлүүлж байгаа явдалд сайшаалтай байна.

-Улаанбаатар хотод байгуулах гэж буй метроны шугамын нэлээд хэсэг нь баганан суурьтай, гуравны нэг нь тунелийн байгууламж дотор байна. Бидэнд байгаа урьдчилсан ТЭЗҮ-ийн дагуу гурван байршилд тус бүр 1.1 км газар доорх худалдаа үйлчилгээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулан метроны төслийг санхүүжүүлэх эх үүсвэр бий болгох боломжтой. Эрс тэс уур амьсгалтай манай улсын хувьд задгай зах, худалдааны төвүүдийг битүү орчинд оруулах боломж харагдаж байгаа юм. Хотын эдийн засагт метроны үзүүлэх нөлөө өндөр болохыг та дурдлаа. Цаашид метроны төслийг хэрэгжүүлэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлийн ямар боломжуудыг ашиглавал санхүүжилтийн тодорхой хэсгийг бүрдүүлж болох вэ?

-Олон улс оронд хотжилт эрчимтэй явагдаж байна8 zлангуяа Монгол Улсад. Гэхдээ манай улсын нэг онцлог нь уул уурхайг түшсэн хотжилт явагдаж байгаа. Тиймээс уул уурхайн орлогыг аль болох хотын эдийн засаг руу чиглүүлж чадвал үр дүн гарна. Баялгийн сан гэж байдаг шүү дээ. Энэ сангийн менежментийг яаж хийх тал дээр дэлхийн даяар маргаан байдаг.

Хөгжил сул орнуудыг хөгжүүлэх асуудлыг судалдаг эрдэмтэд баялгийн санг хотын хөгжилтэй уялдуулах хэрэгтэй гэж зөвлөдөг. Энэ нь өөрөө шударга юм. Учир нь уул уурхайн орлогыг тухайн үеийнхэн идэж уун амьдрах биш, ирээдүй хойч үе бас орлогоос нь хүртэх ёстой.

Тэр орлогыг мөнгө болгох биш, хадгаламжид хадгалах биш хотын хөгжилд зарцуулах ёстой гэж ярьдаг. Баялгийн санг метро зэргийн санхүүжилтэд хувь нэмэр болговол бүүр сайн. Хот нийслэлийн бонд гаргахаар ажиллаж байгаа. Бонд гаргаснаар нэг талаасаа өр тавьж байгаа юм шиг харагддаг нь үнэн. Өрийг төлөх чадвартай байх хэрэгтэй. Жишээлбэл, баялгийн сан хотын хөгжилд зарцуулагдана гэдэг мессэж нь хөрөнгө оруулагчид болон бонд авах гэсэн хүнд итгэл өгнө. Ингэснээр бонд өөрөө арилжаалагдах, гүйх, хотын хөгжилд зарцуулагдах, эргээд өсөх боломж гарч байгаа юм. “Urban economics” буюу хотын эдийн засгийн ухаанаар бол энэ жижиг жижиг, түгжрээд явж буй хувийн автомашинуудыг хувийн эрх ашиг гэж үздэг. Нийтийн тээврийг нийтийн эрх ашиг гэж үздэг. Нийтийн эрх ашгийг илүүд үзэж чаддаг газар хөгжил ирнэ гэсэн үг. Тэр ч утгаараа би метроны төслийг сайн талаас харж байна. Бүтээн байгуулалт нэг бус сонгуулийг дамнан өрнөнө.

Тиймээс шинээр гарч ирсэн улстөрийн хүчин өмнөх ажлыг үгүйсгэчих вий гэдэг бол ямар ч хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийн санаа зовох асуудал.

Иймд улстөрийн хүчнүүдийн нэгдмэл ойлголт, түүнийг баталгаажуулах төрийн бүтэц, тогтолцоо, хуулийн хүрээнд асуудлыг шийдээд явбал тогтвортой байх юм. Ялангуяа метроны төсөл бол мега төсөл мөн.

-Метро байгуулах нэрээр сонгуулийн мөнгө босгох нь, шоу хийх нь гээд шүүмжлэл мэдээж гарна. Хамгийн гол нь хотын эдийн засаг даах уу гэдэг л чухал…

-Намайг Ерөнхий сайд байх үеийн эдийн засаг, өнөөгийн эдийн засаг хоёрыг харьцуулшгүй. Миний үед нэг хүнд ногдох ДНБ 400-600 ам.доллар байсан шүү дээ. Өөрөөр хэлбэл, олон улсын стандартаар хэмжихэд бид нэн ядуу орны тоонд ордог байсан. Өнөөдөр нэг хүнд ногдох ДНБ 5800 долларт хүрсэн.

Бид дундаж орлогоос дээш гарсан түвшинд байна. Тухайн үед бол том том мега төсөл бодох чадал нийгмийнхээ, мэргэжилтнийхээ, сэтгэлгээнийхээ хүрээнд ч байгаагүй. Өнөөдөр бол тэр бүгд бий болчихсон.

Нэг мега төслийг эхлүүлж, нөгөө мега төслийг сэдэж хөгждөг яг энэ зам руу өнөөдөр орчихсон байна. Бие биедээ дэгээ тавих биш, зөв мега төслийг дэмжиж, гарч болзошгүй алдаанаас сэргийлж, нэгэндээ зөвлөж явмаар байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-01 202.126.91.6

Одоо л зөв санаанууд гарч эхэлж байна. Хэрэгжүүлэх нь чухалдаа. Сонгуулийн шоу л битгий байгаасай. Бас шинээр томилогдсон ЗГ, УИХ ын гишүүд үргэлжлүүлэн хийж дуусгаасай гэж хүсч байна.

Avatar

Сорооноо 2024-03-01 103.57.93.206

За Энхсайханд монголоо гэсэн сэтгэл байхгүйшдээ.Метро хэрэгтэй нь хэрэгтэй.Мётрог Нямбаатараас арай өөр ухаалаг шударга зохион байгуулах чадвартай оюунлаг хшн гардаж шийдвэр гаргаж удирдах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-03-01 66.181.177.175

метро г санхүүжүүлэх Тавантолгой ордыг 1 тэрбум доллор буюу хагас жилийн ашигаар нь 100 жилээр хятадын Шинхуа д өгөх гээд чичирээд бсн данжаад

Avatar

Зочин 2024-03-01 202.126.90.95

метро зэрэг бүтээн байгуулалтын ажлыг сонгуулийн дараа болсон нь дээр дээ.

Avatar

Нэргүй 2024-03-01 66.181.190.103

швед социализм юу болсон бэ. элчээр очоод судлаагүй амралт гэж үзчээд ирсэн үү. олигтой зүйл харагдсангүй юу. хэл нэвтрэлцээгүй юмуу. тийм зүйл байсангүй юу. скандинавын орнууд метротой юу. юу ч мэдэж чадаагүй болж таарч.

Avatar

Нэргүй 2024-03-01 66.181.190.103

үүлийн ярьж байгаагаар түгжрэл шийдэгдэх нь ээ гэсэн сургаар бүр л их машин оруулж ирдэг гэсэн дээ. бараг үнэн бх.

Avatar

Нэргүй 2024-03-01 213.87.129.48

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-03-01 103.9.90.100

эргүү дагз зайлаасай

Avatar

Нэргүй 2024-03-01 202.131.225.242

Үнэн бол сайхан л байна. Гэвч энэ чинь монгол улс төрчид нь монгол ард түмэн нь монгол билээ.Миний эх орон оркуудын өлгий билээ хэхэ. Тиймээс итгэх хэрэггүй.

Avatar

Narantuuliin deer zogsool hiigeerei dee 2024-03-01 122.201.20.194

Narantuul deer zogsool heregtei shvv

Avatar

Нэргүй 2024-03-01 66.181.190.103

нарны замаа асар их өргөжүүл. ногоон зүлэг мүлэг ёстой ярьшиг. хоёр талаар нь шороон зам болгомоор, эхний ээлжинд. нөгөө уламжил сайхан бордюрын бизнес цавчаа, замын идэлт.

Avatar

Зочин 2024-03-01 122.201.31.9

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа баригдсан метроны жишээ юу байна гээд хайж үзлээ. 2020 онд Пакистаны Лахор хотод 27 км урттай метро, 2023 онд Нигерийн Лагос хотод 13 км урттай метроны шугам нээсэн гэх мэт мэдээлэл гарч ирж байна. Эдгээр хотуудын хүн амын тоог харвал, Пакистаны Лахор хот 13 сая оршин суугчтай, Нигерийн Лагос хот 20 сая оршин суугчтай юм байна.

Avatar

Нэргүй 2024-03-01 66.181.190.103

утаанаас болож хүн цөөтэй байх болчоод. микроны үнэ ханшаар явах метро л гэсышд

Avatar

зочин 2024-03-01 66.181.183.106

2016 онд АН япсан бол Монгол өрөнд баригдаж дамуурал зарлаж метро байтугай юм болж газар нутаг барьцаанд орох байсан

Avatar

Нэргүй 2024-03-01 203.98.76.4

2016 оны сонгуулиар АН ялагдаж шалаар нэг болоогүйсэн бол 2017 он байг гэхэд 2020 онд Метротой болчих л байсан…АН л жил дараалан ялагдсаар Метро Үлгэр боллоо…. МАНыгаа бодвол АН нь арай БҮТЭЭМЖТЭЙ нам лдааа

Avatar

Нэргүй 2024-03-01 66.181.188.249

Номтойбаяраар тоглочих вий дээ????

Avatar

Нэргүй 2024-03-01 66.181.188.244

метро баригдахгүй …чадахгүй за

Avatar

Амэилт 2024-03-01 202.126.91.14

М.Энхсайхан бол том эдийн засагч, зөв сэтгэж зөв ярьж байна. Ийм мэдлэг сайтай, боловсрол өндөртэй, доктор хүнээр Ерөнхий сайдыг сонгомоор байгаа юм.

Avatar

Нэргүй 2024-03-01 103.57.94.46

Энэ нохой чинь л Эгийн голын УЦС-ыг устгасан хүүр шүү дээ ! Уул нь хэрэгтэй л эдийн засагч, манай зах зээлийн эдийн засгийн суурь бүтцийг зөв сайн хийсэн хүн. Гэтэл яг хувийн сонирхолдоо хөтлөгдөөд Эгийн УЦС-ыг будаа болгосон муу гамбир л даа !

Avatar

Нэргүй 2024-03-01 202.126.92.170

тагнуулыг устгасан

Avatar

иргэн 2024-03-01 202.21.104.2

Мэдээж метротой болохыг хүн бүхэн хүсч байгаа. Гэвч яаж?? Мөнгө санхүү, ИТА, гүйцэтгэх чадвар, зөв удирдлага бий билүү? Нийгмийн хэрэгцээн дээр тоглолт хийж идэж ууж, завшсаар байгаад бүүр залхаалаа. Яг хийх гэж байгаам шиг яриал2.. ТЭЗҮ, ТОR-оор мөнгө цавчиж, үлгэр ярьсаар хэдэн арван жил болж бн. ккк. Сонгууль дуусаал энэ сэдэв орхигдоно.ккк Хөгжлийн банк, олон сангууд нь мөнгөтэй байх үед барихгүй яасан юм бээ? Угаасаа сөхөрч байгаа ард түмэнд татварын аяаа нэмж үүрүүлээд Метротой болох уу

Avatar

Нэргүй 2024-03-01 59.153.115.35

Анхаарах нэг асуудал: Явцын дунд гүйцэтгэгч компани нь сөнгө дууссан г.м. шантаж хийж ажил зогсоодог "тэргүүн туршлага" Монголд их дэлгэрсэн!! Түүнээс сэргийлэх найдвартай баталгаа онц чухал!! Гүйцэтгэгчээр Японы Засгийн газрын баталгаатай япон компани байвал найдвартай!!!

Avatar

Нэргүй 2024-03-01 66.181.168.82

мэдэхгүй юм даа, дээхэн үед хүн ам нь хэдэн саяас дээш бол метро олон жилийн дараа зардлаа нөхдөг гэж ярьдаг байсан манай идэвхтэй метрогоор явдаг хүн ам нь нэг сая хүрээгүй хотын хувьд бөөэ мөнгө гаргаад барьсан ч дараа нь зардлаа нөхөх нь юу л бол мөн одоо байгаа цахилгааны эх үүсвэрээрээ метрогоо явуулаад өөрсдөө лаагаа бариад суух уу

Avatar

E 2024-03-01 139.5.216.238

энэ хүн зөв ярьдаг шүү дэмждэг шүү

Avatar

Нэргүй 2024-03-01 103.9.90.100

хэн ч л ярьдаг. энэ ч ярьдаг. бүтэн 30 жил ярьсан. хэн баян үлдэв, хэн ядуурч байна. бод бод бод

Avatar

Нэргүй 2024-03-01 68.100.239.120

Зөв ярьж бна даа…

Avatar

Нэргүй 2024-03-01 103.9.90.100

яриад яах юм. бүтэн 30 жил ярилаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж