“Гэрийн амт” номын танилцуулга 

ШИНЭ НОМ

“Гэрийн амт” номын танилцуулга 

“Гэрийн амт” номын танилцуулга 

Бид энэ удаагийн "ШИНЭ НОМ" буландаа эзэгтэй нарт болон хоол хийх дуртай, хийдэг бүх хүнд зориулсан, хоолны тайлбар, жор, орц, заавар зэргийг багтаасан "Гэрийн амт" номыг танилцуулж байна.  Хоол хийх дуртай эсвэл хоол хийж сурахыг хүссэн хүн бүрт зориулав. Жоруудаа алхам алхмаар нь яаж хийх талаар маш ойлгомжтой зааж өгсөн учраас анхлан хоол хийж суралцаж байгаа болон хоолныхаа жорын санг нэмэгдүүлэх зорилготой хүн бүрт зориулав. 


“ГЭРИЙН АМТ” ном нь 110 шинээр зохиож, туршсан хоолны жор багтаасан жорын ном юм. Номондоо хоолны тайлбар, жорын орц, дэлгэрэнгүй тайлбар, заавар болон хоолны зургийг багтаасан. Мөн номоос та хэрхэн гэртээ шим тэжээлтэй олон төрлийн хүнс, ногоо, жимсгэнүүдийг хоолондоо хэрэглэх талаар болон хоол хийхэд гал тогоонд тань ямар орц найрлагууд бэлэн байвал зохистой талаар дэлгэрэнгүй мэдээллийг олж авах болно. "Гэрийн амт" номын зохиогч Ганбаатар Билгүүн нь эрхзүйч мэргэжилтэй, дунд сургуулийн сурагч байхдаа янз бүрийн хоолны жорыг олж аваад түүнийгээ турших дуртай хүүхэд байжээ. 

Гэрийн хоол гэдэг хүн бүрийн өөрт шаардлагатай шим тэжээлээ өдөр тутам авдаг эрүүл амьдралын үндэс, эрч хүчний эх булаг билээ. Тийм ч учраас хүний биед хамгийн их ач тустай, шим тэжээл өндөр байх шаардлагатай

  • Орчин үед бидний хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, сонголт үлэмж арвижсанаар монголчуудын уламжлалт гэрийн хоол өнгө үзэмж, төрөл, шим тэжээлийн хувьд маш баялаг болох чиглэлд хувьсан өөрчлөгдөж байна 
  • Мөн орчин үед бид гадуур хоол идэх эсвэл хоол захиалж идэх нь элбэг болсон билээ. Гэвч эдгээр хоолонд ямар орц орсон, ямар тос хэрэглэсэн, хэр их хэмжээгээр давс болон элсэн чихэр, цаашлаад амт орлуулагч хийснийг бид бүгд хянаж чадахгүй нь харамсалтай. 

Энэ л үйл явцад бага ч болов өөрийн зүгээс хувь нэмэр оруулах үүднээс уг номоороо дамжуулан олон төрлийн нарийн ногоо, мах, орц найрлага бүхий хийхэд хялбар бас сонирхолтой, эрүүл мэндэд тустай, өөр өөрийн гэсэн өвөрмөц сайхан амттай хоолны жоруудыг та бүхэндээ хүргэхийг зорьсон юм. Та номд маань багтсан жорын дагуу хоол хийснээр өрх гэртээ аз жаргал нэмж, гэр бүлийнхэн, ойр дотнын найз нөхдөдөө мартагдашгүй амтыг мэдрүүлж, сэтгэл зүрхийг нь баясгаж чадна гэдэгт би итгэлтэй байна. 

“ГЭРИЙН АМТ” номоос та: 

  1. Цоо шинэ, өөрийн зохиосон, туршиж сайжруулсан 110 хоолны жор;
  1. Жоруудын зураг, тайлбар, орц, тодорхой заавар;
  1. Төрөл бүрийн хоол,

Үүнд,

  • Өглөөний цай  
  • Зууш, зутан, салат 
  • Aжлын өдрүүдэд хийж болох хурдан болох хоол  
  • Амралтын болон баярын өдрүүдэд зориулсан жорууд  
  • Махгүй цагаан хоолнууд  

Амттан болон талх хийх заавар, 

  • Хэрхэн шим тэжээлтэй олон төрлийн хүнс, ногоо, жимсгэнүүдийг хоолондоо хэрэглэх талаар; болон
  • Хоол хийхэд гал тогоонд тань ямар орц найрлагууд бэлэн байх талаар дэлгэрэнгүй мэдээллийг олж авах болно.

Уншигч танд энэхүү номоороо дамжуулан өөрийн өргөө гэртээ хэрхэн ӨДӨР БҮР гар доорх материалаар ЭРҮҮЛ бөгөөд АМТТАЙ хоол хийх энгийн жоруудыг танилцуулахыг зорьсон билээ. Мөн гэр бүлдээ өөрийн гараар, ямар бүтээгдэхүүн орцууд хэрэглэж байгаагаа хянаж, жинхэнэ өөрийн ГЭРИЙН АМТ-ыг бий болгоосой хэмээн хүсч энэхүү номын зохиогц онцолжээ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-01 213.87.129.48

))))))) Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж