Парисын олимп нээлтээ хийхэд зургаа хүрэхгүй сар үлдсэн энэ үед өгөгдөл дээр суурилсан судалгаа хийдэг "Gracenote" компанийн зүгээс ирэх олимпийн виртуал медалийн хүснэгтийг танилцуулж, улс орнууд хэчнээн медаль авахыг таамаглажээ. Тэд өнгөрсөн Токиогийн олимпод ч зориулан ийм төрлийн таамгийг танилцуулж байв.
Энэ таамаг, судалгаа нь сар бүр шинэчлэгдэх гэнэ.
Өмнөх Токиогийн олимпоор "Gracenote"-ийн зүгээс Монгол Улсыг олимп эхлэхээс өмнө нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэнэ гэж таамагласан. Тодруулбал, жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд Ц.Цогтбаатар мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд М.Уранцэцэгийг хүрэл медаль тус тус хүртэнэ гэж үзсэн. Харин олимп эхэлсний дараах байдлаар Монголыг хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэнэ гэж амжилтыг нь ахиулсан. Энэ удаад М.Уранцэцэгийн медалийн өнгийг хувиргаж мөнгө, боксын Э.Цэндбаатарыг хүрэл, жүдогийн Ё.Басхүүг хүрэл тус тус хүртэнэ гэж таамаглаж байв.
Үнэн хэрэгтээ Монгол Улс Токиогийн олимпоос нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. Медалийн тоо нь таарсан ч зарим медалийн эзэд өөрчлөгдөв. Тухайлбал, зургадугаар байрт орно гэсэн Саид Моллаей мөнгөн медаль хүртэж, тооцоонд байгаагүй чөлөөт бөхийн Б.Болортуяа хүрэл медаль авсан. Харин таамагт байсан М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар хоёр хүрэл медаль хүртсэн түүхтэй.
МОНГОЛ УЛС ПАРИСЫН ОЛИМПООС НЭГ МӨНГӨ, ДӨРВӨН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭНЭ
"Gracenote" компанийн судалгаагаар Монгол Улс ирэх зуны олимпоос нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэх аж. Судалгаанд харуулснаар Монголын бокс, жүдо, чөлөөт бөхийн есөн тамирчин медалийн төлөө дайралт хийх төлөвтэй байна. Харин дараах тамирчдыг медаль авна гэж таамаглажээ.
- Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг – Д.Отгонжаргал мөнгөн медаль
- Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг – Б.Болортуяа хүрэл медаль
- Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг – Э.Дэлгэрмаа хүрэл медаль
- Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг – Ё.Басхүү хүрэл медаль
- Боксын эрэгтэйчүүдийн 63.5 кг – Б.Чинзориг хүрэл медаль
Мөн чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 125 кг-д М.Лхагвагэрэл, эрэгтэйчүүдийн 65 кг-д Т.Тулга, жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -73 кг-д Ц.Цогтбаатар, жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48 кг-д Б.Баасанхүү нарыг медалийн төлөө хүчтэй өрсөлдөнө гэж таамаглажээ. Харин медалийн тоо, чанараараа 50 дугаар байрт Киргизстан, Аргентин, Египет, Австри, Болгар, Катар тэргүүтэй улсуудын дээр жагсана гэж тооцсон аж. Дахин сануулахад энэ судалгаа, таамаг сар бүр тамирчдын амжилт, бэлтгэлжилт, бэртэл гэмтэл зэргээс шалтгаалан өөрчлөгдөнө гэдгийг сануулъя. Энэ бол цэвэр өгөгдлийн шинжлэх ухаан дээр суурилсан тооцоолол.
Монгол Улс Лондонгийн олимпоос таван медаль хүртэж, түүхэн амжилтаа үзүүлсэн. Тэгвэл энэ амжилтаа Парист давтана гэх таамгийг "Gracenote"-ийн зүгээс дэвшүүлж байна.
Бид өмнөх нийтлэлээрээ Парисын олимоос улс орнууд хэчнээн медаль хүртэх таамгийг хүргэсэн билээ. Та энд дарж уншаарай.
Hahha 2024-03-01 211.36.135.146
Duraaraa yanhanuud be
Нэргүй 2024-03-01 66.181.190.142
Бокс оролцохгүй болсон хөөрхий.
З 2024-03-01 66.181.190.149
Хиймэл оюун ухаан яг л гаргадхг юм даа. За бараг л үнэн байх шүү. Басхүү ч медаль авч таарнаа. Тэгээд чөлөөтийнхөн л байх даа.
Taamag 2024-03-01 202.126.90.97
Sorry judo medaligvi boss medali awkuu.choloot 2 medali awna.oor xarax yum bxgvi mongolchuudaa
Нэргүй 2024-03-01 213.87.129.48
Харуулах боломжгүй.
зочин 2024-03-01 66.181.166.196
Энэ жил алт, мөнгө бол хэцүү, ер нь бол мөрөөдөл, ганц нэг хүрэл бол байж болно, жүдо маш их муудсан, чөлөөт бол угаасаа байхгүй, аз байвал бокс, буудлага, байтаас ганц нэг хүн медальд хүрч магадгүй
Зочин 2024-03-01 66.181.189.224
Чөлөөтийнхөн 2-3 медалтай ирнэ дээ жүдогоос Гончигоо Баасанхүү хоёр юманд хүрэхгүй бол хоосон ирбгээх байх
Zochin 2024-03-01 43.242.242.65
Shuud ingej taamaglaj boldiimu ain, ed nart n buun daramt irnee odoo… nuguuduul n shuud sugarna aygui bol… alt avah hun baihgui yu? ners n oroogui ch tuhain udur yondooroh hun baihiig uguisgehgui shde shal utgagui yum
Нэргүй 2024-03-01 103.161.242.149
хувь хүний тооцоогоор найман медаль авах болов уу. Нэг алт биш юмаа гэхэд хоёр мөнгө заавал авах учиртай. Гэлээ яалаа ч олимпынхондоо амжилт дахин амжилт хүсье…
Нэргүй 2024-03-01 43.242.242.59
Амны билэгээс ашдын билиг гэдэг. Таамагаар бол сайн л байна. Миний тооцсоноор бол жудод 2-3 хүн лав медаль хүртэнэ. мөн байт харваа медаль авах байх. Тулга финалд өрсөлдөнө. гээд бодоход 4-6 медаль авах бололтой. Тамирчдаа дэмжиж тэдэнд сэтгэлийн дэм өгье. харин тамирчид маань бэлтгэл тооцоогоо сайн хийж хичээгээрэй. хөгжөөн дэмжигчдээ хагартал баярлуулаарай. Уухай, уухай
Taamag 2024-03-01 202.126.90.97
xol zorj bna.judo medali awkuu shvv.ene bol batalgaatai.Box bxgvi.bas batalgaatai.cholootiin oxidod l naidlaga bna.eregteigees Tulga.gexdee tulga tsogtbaatart yalagdsan
Иргэн 2024-03-01 103.140.10.210
Алт ш****н байвал яах уу
Нэргүй 2024-03-01 203.17.23.177
ХЯТАДУУДЫН БУЯНД АЗААР 2 АЛТ АВСАН. ТЭРНЭЭС ХОЙШ ТҮЙ Ч БАЙХГҮЙ.
Нэргүй 2024-03-01 66.181.178.188
Чам шиг э****з шээс тэгж л хэлнэ
ИХ МОНГОЛЫН УСАН ГҮЗЭЭТ 2024-03-01 202.21.107.42
ЧИ СОГТУУ ҮХЭР АРХИА БАГА УУ……….ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ Л ХАРИУЛААД ….Л