Хаврын чуулганы "халуун" сэдэв: Хөрөнгө оруулалтын хууль

Хаврын чуулганы "халуун" сэдэв: Хөрөнгө оруулалтын хууль

Хаврын чуулганы "халуун" сэдэв: Хөрөнгө оруулалтын хууль

Г.Занданшатарын парламентын сүүлчийн чуулганы нээлт гуравдугаар сарын 15-нд болно. Товчхондоо, УИХ-ын чуулганы нээлттэй зэрэгцээд улс төрийн хаврын "синдром" эхэлдэг. Энэ жилийн хувьд сонгуулийн шоу утгаа алдаж, улстөрчдийн солиорол дээд цэгтээ хүрэх биз.  Улс орноо урагшлуулахгүй ч манай улстөрчид ард иргэдээ уйдаахгүй хөгжөөдөг хойно доо. Бүтэн дөрвөн жил ичээндээ байсан улс төрийн намууд идэвхжиж, УИХ-ын сонгуульд горилогчдын хөлд намуудын байр дарагдах нь гарцаагүй.

Хаврын чуулганаар хэлэлцэхээр товлосон, эдийн засаг, нийгэмд хүлээлт дагуулсан олон хуулийн төсөл бий. Өнгөрсөн намрын чуулганаар хэлэлцэхээр товлосон ч зарим нь улс төрөө даалгүй хойшлогдсон, зарим нь улс төрөөсөө айгаад оруулж ирээгүй хойшлуулсан хуулиуд хүлээлгийн танхимд тоостой хэвтэж буй нь үнэн.

Намрын чуулганы хаалттай хамгийн их улстөржүүлсэн, хамгийн их хэрүүл тарьсан хуулийн төсөл бол Хөрөнгө оруулалтын тухай хууль байх нь гарцаагүй. УИХ-ын дарга Г.Занданшатар энэ хаврын чуулганаар хэлэлцэхээ илэрхийлчихсэн. Тиймээс уг хуулийн төслийг боловсруулсан болон түүнийг эсэргүүцдэг улстөрчдийн дунд бараг дажин гарах дээрээ тулах нь дамжиггүй. Учир нь, Ерөнхийлөгч асан Х.Баттулга  Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг эсэргүүцэж байгаа талаараа УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзалт хийснээр Монгол Улсын Шадар сайд, Эдийн Засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатартай “хонь чонь” болсон. Угийн харилцаа, хандлага нь тааруухан тэдний харилцаа 2023 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Засгийн газраас өргөн барьсан "Хөрөнгө оруулалтын тухай" хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан нь дайран дээр давсан нэмж орхисон. Ч.Хүрэлбаатар сайд гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлж, ашиглуулах талаар Хөрөнгө оруулалтын тухай ххуулийн төсөлд нэг ч үг өгүүлбэр байхгүй. Харин ч 2013 онд баталсан хуульд “газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах" гэсэн заалтаас “ЭЗЭМШҮҮЛЭХ” гэдэг үгийг хасч засч, залруулах оролдлого хийж байгаа талаараа “амаа хаттал” яриад ч тусыг эс олсон.

УИХ-ын дарга,  Ерөнхийлөгч асан Х.Баттулга хоёрын уулзалтын дараа намрын чуулганы отгон өдөр “ард түмэн эсэргүүцэж байгаа учраас тус хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хойшлууллаа” хэмээн алх цохьсон.

Гадаадын хөрөнгө оруулалт Монгол Улсад ус, агаар мэт хэрэгтэй учраас тэднийг эх орондоо татах бодлого баримтлан ажиллаж, өмнө нь гаргасан алдаагаа давтахгүйг хичээж, хууль эрх зүйн орчноо сайжруулахад анхаарч байгаа хэмээн ам ангайх бүрдээ ярьж байсан УИХ, Засгийн газрын гишүүд тус хуулийг батлуулахын төлөө хуруугаа ч, хошуугаа ч хөдөлгөсөнгүй, уг хуулийн төсөл хойшилсон.

Гэтэл газрыг 100 жилээр гадаадын иргэнд ашиглуулж, эзэмшүүлэх заалтыг засахаар оруулж ирсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэхийг хориглосон УИХ-ын дарга Г.Занданшатар  хэдхэн хоногийн өмнө “Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах тухай 2013 онд батлагдсан хуулийг хүчингүй болгох саналыг цахим өргөдлийн системд буланд байршуулж, долоо хоногийн хугацаанд 100157 иргэн дэмжиж, гарын үсэг зурсан. Тиймээс Газрыг 100 жилээр гадаадын иргэнд эзэмшүүлж, ашиглуулахгүй байх хуулийн төслийг санаачилж, Засгийн газарт санал авахаар хүргүүлсэн. Хаврын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл байдлыг хангаад байна” гэж  мэдэгдсэн нь олон хүнийг мэл гайхаж, цэл хөхөрхөд хүргэв. Улс орон, ард иргэд, тусгаар тогтнолтой холбоотой газартай холбоотой хуулийн гавьяаг нь тэд булаацалдсан юм биш биз.

Засгийн газар, УИХ-д хуулийн төслийн үзэл, баримтлал үнэт зүйлээ дутуу ойлгуулсан байж болох. Гэтэл өнгөрсөн бүхий л хугацаанд нэг намд мөр зэргэцэн зүтгэж, тохой нийлүүлэн суусан нас намба, туршлага түүх нь ойролцоо УИХ-ын дарга, Эдийн засаг, хөгжлийн сайд хоёр хоорондоо ойлголцохгүй Зэрэг нэмэхийн өмнө киноны “Боролдой, Долдойн” үлгэр болж байгаа нь хачирхалтай. Ямартай ч УИХ-ын намрын чуулганы хаалтын дуулиан байсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл  УИХ-ын хаврын чуулганы “халуухан” нээлт болохыг үгүйсгэхгүй.

Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу энэ удаагийн парламентын хуучин бүхний төгсгөл, шинэ бүхний эхлэлийг тавих учиртай. Мөн УИХ-ын парламентын гишүүдийн тоо 76 байх үеийн хамгийн сүүлийн парламент хэмээн түүхэн үлдэх юм.

Төгсөх хонх дуу нь ойртож байгаа тэдний хувьд улс орон, нийгэм, эдийн засгийн хувьд олон чухал нөлөөтэй хуулиудыг эцэслэн батлах эрхэм үүрэг ч бас бий. Тухайлбал, намрын чуулганаар хэлэлцэх хүлээлттэй байсан хаврын чуулган хүртэл хойшилсон гэх үү хойшлуулсан гэх үү Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуулийн төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл гэх мэт олон чухал хуулиуд хүлээлтийн горимд шилжсэн.

Тухайлбал, уул уурхайгаас хамаарал бүхий эдийн засгийн чадамжтай Монгол Улсын хувьд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгаараа одоо байгаа хууль эрх зүйн орчны алдаа дутагдалыг засч, ахиц дэвшил гаргаж чадах эсэх нь олны анхаарлыг татаж байна. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг иргэн, ААН бүрд цаашлаад эрдэмтэн, судлаачид, гадаадын хөрөнгө оруулагчид, олон нийт уг хуулийн төсөлд ихээхэн анхаарал тавьж байгаа юм.

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар улс эх орон, иргэддээ "ашигтай" байх хувилбарыг хэлэлцэн баталж чадвал ойрын жилүүдэд уул уурхай, ашигт малтмалын салбарт реформ хийгдэх юм.

Түүнчлэн УИХ-ын хаврын чуулганаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн төсөл; Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл; Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл  гэх мэт ирэх сонгуулийн үр дүнгээр байгуулагдах 126 гишүүнтэй парламентын үйл. ажиллагаа ямар байх, ямар дэг журамтай байх, УИХ-ын гишүүн хэдэн минутад багтааж хэлэлцэж буй хуулийн төсөл, асуудалтай холбоотой санал, хүсэлт хэлэх гэх мэт  нарийн асуудлуудыг хэлэлцэж батлах юм.

Сонгууль ойртсон энэ үед чуулганы хуралдаандаа сууж, хууль хэлэлцэн батлахаас илүүтэй тойрогтоо очиж, танигдах хүсэл тэдэнд бий.  Шувуу бүхнээр үг дайж, шуудан бүрээр захиа илгээлээ гэдэг шиг сонгогчидынхоо асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээр шулуудсан ч байж мэднэ. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудал их, хийх ажил мундахгүй байхад  УИХ-ын парламентын гишүүний үндсэн үүргээ умартаж, чуулганы хуралдаа суухгүй тойрогтоо ажиллаж, санал горьдож яваа гишүүдээс ам асууж, ажилд нь оруулахыг шахаж, шаардах бүрэн эрх танд л бий.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-01 66.181.186.201

Ямар ч сайн хууль байгаад хууль нь хэрэгждэггүй оронд гадаад байтугай дотоодын бизнес ч хөгжихөд хэцүү. Сайн хуулийг баталж болно. Гол нь хууль хэрэгждэг механизм болох шүүх цагдаа прокуроо цэвэрлэж шинэчлэл хий.

Avatar

Нэргүй 2024-03-01 213.87.129.48

>> Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-01 59.153.115.35

Гадаадын хөрөнгө оруулалтыг Монголд хөгжүүлэхийн эсрэг байдаг хөрш улсын тавиулууд маш хүчтэй эсэргүүцээд эхэлчихлээ!!! Түүнийг давж гарч чадах эсэх нь их эргэлзээтэй байна даа??!!

Avatar

Зочин 2024-03-01 202.55.188.126

х***а ХҮРЭЛБААТАР ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХУУЛЬ ГЭДЭГ МАЛГАЙН ДОР ГАДНЫХАНД ГАЗАР НУТГАА, ТҮҮНИЙ БАЯЛГАА 100-ЖИЛЭЭР ҮНЭГҮЙ АШИГЛУУЛАХ, ҮЙ ОЛОН ГАДНЫ ЦАГААЧИД БОЛОХ ХЯТАДУУДЫГ МОНГОЛД НУТАГШУУЛАХ ДАЛД САНАА АГУУЛСАН ХУУЛЬ БАТЛУУЛАХ ГЭЖ ЗҮТГЭЖ БСАН. ОДОО Ч ЗАСАГ ТӨРД БГАА "ӨМНӨ ЗҮГ"-ИЙН МАФИЙН БҮЛЭГЛЭЛ, ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ НАРААРАА ДАМЖУУЛАН ДЭЭРХ ХУУЛИА БАТЛУУЛАХЫГ ЗҮТГҮҮЛСЭЭР Л БНА. МОНГОЛЧУУД АА, СЭРЭМЖТЭЙ БАЙЦГААЯ!

Avatar

Нэргүй 2024-03-01 202.131.225.242

Гадаадын Хөрөнгө Оруулалтын хамгийн чухал зүйл бол ХУУЛЬ ДҮРЭМ ЖУРАМ. Хаврын салхи шиг байнга өөрчлөгдөөд байдаг дүрэм журам. 2) АВИЛГАЛ үе шаттай хахууль авна – АВЧИХААД юмаа хийж өгөхгүй. Залилан гэж бүтэхгүй олон журмууд

Avatar

Нэргүй 2024-03-01 66.181.186.149

Энэ Хөрөнгө оруулалтын тухай хуулийн талаар манай Ерөнхий сайд маань ер нь юу гэж бодож явдаг хүн юм бол доо … үзэл бодлыг нь нэг сонсчих юмсан … Их хуралд Хүрэлбаатар гэж сайд нь толгой мэдээд оруулчихсан юм бол уу …?!

Avatar

Зочин 2024-03-01 202.55.188.126

ЭНЭ ДАНЖААД ХҮРАЛБААТРЫН БАЛАГ ГЭЖ МӨД ДУУСАХГҮЙ ШИНЖТЭЙ. ОДОО ӨӨРИЙН ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ НАРААРАА ДАМЖУУЛАН ГАНЦ САЯ ТӨГРӨГӨӨ САЛТААНДАА ХАВЧУУЛСАН ҮЙ ТҮМЭН ХУЖААГ 100-ЖИЛЭЭР ОРУУЛЖ ИРЭХ ХУУЛИА ДАХИН ЗҮТГҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ БАЙХ ШИГ ЭЭ! ЭЗЭМШҮҮЛЭХ Ч БАЙ АШИГЛУУЛАХ Ч БАЙ ТЭР ҮЙ ТҮМЭН ЯДУУ ХЯТАДУУД ГАНЦ САЯ ТӨГРӨГӨӨ ГАНЗАГДААД 100-Н ЖИЛЭЭР МОНГОЛД МАШ ДАВУУ ЭРХТЭЙГЭЭР, ДУРТАЙ ГАЗРАА НУТАГШИН СУУРЬШИХААР ИРЭХ ХУУЛИЙГ БАТЛУУЛАХ НЬ ДАНЖААД ХҮРЭЛБААТРЫН ХАМГИЙН ГОЛ ЗОРИЛГО, ДААЛГАВАР НЬ БОЛОЛТОЙ!

Avatar

зочин 2024-03-01 59.153.112.96

Гадны хүмүүсийн оруулж ирсэн хөрөнгийг нь Дорлигжав дүү тэргүүтэй хүмүүс дээрэмдэж авсныг хууль хяналтын байгууллага нь эхлээд шийдвэрлэсний дараа наад хуулиа хэлэлцэх хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж