Улстөрчдийг намнах дараагийн сонсгол “газрын панз”

Улстөрчдийг намнах дараагийн сонсгол “газрын панз”

Улстөрчдийг намнах дараагийн сонсгол “газрын панз”

Нийгмийг гайхшруулж, олныг бухимдуулж буй их хэмжээний мөнгөтэй холбоотой хэргүүдийг  нийтээрээ нээлттэй шүүдэг жишиг тогтсон. Нэг талаар хуулийг хэрэгжүүлж буй ч нөгөө талаар өрсөлдөгчдөө намнах арга, тактик болж хувирсан. Нэрийг нь тодотгож хэлбэл андахгүй хүн байхгүй авилга, албан тушаалтай хамааралтай хоёр том хэргийн сонсгол Төрийн ордноо шууд дамжуулсан. Улс даяар түүнийг нь нээлттэй үзсэн, бухимдсан, шүүмжилсэн.

Тодотговол, “Нүүрсний сонсгол”, “Хөгжлийн банк”-нд холбогдох сонсгол, шүүх хурал өнгөрсөн 2023 оны онцлох үйл явдал байлаа. Тэгвэл энэ удаад МАН газрыг мафийг гайтуулахаар болжээ..

СОНГУУЛИЙН ӨМНӨ ПАНЗ ҮСЭРГЭГЧДИЙГ ЗАРЛАЖ, САНУУЛГА ӨГНӨ

Эрх баригчид сонсголоор дамжуулж газрын панз үсэргэсэн хүмүүсийг дуудан, 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө сануулга өгөхөөр шийдээд байгаа талаар мэдээлсэн. Энэхүү асуудлыг нээлттэй хэлэлцэхээр болсон нь ч учиртай. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо “Дүнжингарав” худалдааны төвийн орчимд газ тээвэрлэж явсан автомашин осол гаргаснаас олон хүн амиа алдаж, 60 гаруй айлын орон сууц галд өртөж, 100 гаруй иргэн орох оронгүй болсны зэрэгцээ 34 автомашин шатсан. Энэхүү осол гарахад жолооч дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан уу, аюултай ачаа тээвэрлэх зөвшөөрөл авсан байсан уу? гэдгээс эхлээд олон асуудлыг хуулийн байгууллага нягтлан шалгах шаардлага үүссэн.

Гэхдээ “Дүнжингарав”-ын уулзварт болсон дэлбэрэлт Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярын тодотгосноор эцсийн дүндээ газрын наймаатай холбогдож буй учраас нээлттэй сонсгол зохион байгуулах шаардлагатай гэж үзсэн байдаг.

Сонсгол зохион байгуулахын тулд УИХ-аас тухайн асуудлыг шинжлэн судлах Түр хороог байгуулах учиртай.  Одоогоор УИХ-ын даргын зүгээс захирамж гаргаагүй. Гэхдээ УИХ-ын чуулганы хаврын хуралдаанаар газрын асуудлаар нээлттэй сонсгол хийх Түр хороо байгуулах шийдвэр гаргаж магадгүй байна.

Газрын асуудал хөндөгдөх бүрийд Улаанбаатар хотыг удирдаж байсан Засаг дарга нараас хэн нь нийслэлийн газрыг хамгийн ихээр олгосон бэ гэдэг асуудал хөндөгддөг.

Засгийн газар өнгөрсөн жил “Шилэн” ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотод олгогдсон газрын мэдээллийг ил болгосон. Тэрхүү мэдээллээр нийслэлийн хэмжээнд 1996 оноос хойш нийт 14484 аж ахуй нэгжид 564 мянган га газар олгогдсон байдаг.

  • Улаанбаатар хотын захирагч асан М.Энхболд 7347 удаагийн шийдвэрээр 163.398.777м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан Ц.Батбаяр 485 шийдвэрээр 3.405.971м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан М.Билэгт 516 шийдвэрээр 10.405.010м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан Г.Мөнхбаяр 1679 шийдвэрээр 38.008.129м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл 1888 шийдвэрээр 38.810.559м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан Су.Батболд 1381 шийдвэрээр 30.036.983м2 газар,
  • Улаанбаатар хотын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Батбаясгалан 174 шийдвэрээр 17.235.106м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан С.Амарсайхан 811 шийдвэрээр 8.948.507м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар 621 шийдвэрээр 687.779м2 газар тус, тус олгосон байгаа юм.

Иймээс дээрх газрууд нь Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд олгогдсон газар уу, эсвэл хууль дүрэм зөрчиж олгогдсон уу гэдгийг эрх баригчид эргэн нягтлах болж байна.

3,1 САЯ ХУУДАС МАТЕРИАЛТАЙ НҮҮРСНИЙ СОНСГОЛ


Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган өнгөрсөн нэгдүгээр сард хаалтаа хийхийн өмнө нүүрсний сонсголын тайлан дүгнэлтийг танилцуулж, гишүүдийн асуултыг хэлэлцсэн. Тодруулбал, төрийн болон төрийн өмчит зарим компанийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан тайлагнах бүхий хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын тайлан, санал дүгнэлтийн тогтоолын төслийг хэлэлцсэн билээ.

Тухайн үед Хянан шалгах түр хорооны дарга Б.ЭНХБАЯР:

-Үндсэн хуулийн 28.2 дахь хэсэг, УИХ-ын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, 34.2, 34.3 дахь хэсгийг тус тус үндэслэн УИХ-ын 2023 оны долдугаар сарын 6-ны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан хянан шалгах түр хороо манай орны стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын томоохон ордод үйл ажиллагаа явуулж байгаа "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Тавантолгой" компаниудад хуулиар тодорхойлсон бүрэн эрхийн хүрээнд хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ. Энэ удаагийн хяналт шалгалтын хүрээнд түр хороо нь "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Тавантолгой" ХК-ний нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт болон бусад бараа үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаатай холбоотой 3,1 сая гаруй хуудас баримт материалыг хамруулсан хяналт шалгалтыг 72 хоногийн хугацаанд хийж, нээлттэй сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулсан.

Сонсголын үр дүнд үндэслэж, хэд хэдэн санал дүгнэлтийг гаргасан гэж байв.

Дээрх дүгнэлт нь олны хүлээж байсан хариуцлагын хэмжээнд яригдаагүйг тухайн үед нийгмийн сүлжээгээр иргэд илэрхийлж байсан.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГЭЭР ЯЛ АВСАН ЭТГЭЭДҮҮД ГОМДОЛЛОВ


2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн явагдсан шүүх хуралдаанаар хэргүүдийн бодит байдлыг талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх асуудлыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад туулгуурлан тал бүрээс нь үнэн бодитойгоор хянан хэлэлцэж шүүх бүрэлдэхүүн хууль болоод эрх зүйн ухамсарыг удирдлага болгон өөрсдийн дотоод итгэл үнэмшлээд үнэлэлт дүгнэлт өгч өнгөрсөн зургадугаар сарын 26-нд шийдвэр гаргасан.

Тодруулбал, Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэгт 32 яллагдагчийг гэм буруутайд тооцсон бол 48 яллагдагчийг гэм буруугүйд тооцож шийдвэрлэсэн юм.

Мөн дөрвөн хуулийн этгээдийг гэм буруутайд тооцсон. Харин одоо давж заалдах шатны шүүх хурал болохоор хүлээгдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2024-03-01 103.57.95.88

ЭДНИЙГ УЛС ТӨРЧИД ГЭХГҮЙ ЭЭ ГАЗРЫН ЧЕНЖ ХУЛГАЙЧУУД

Avatar

Зочин 2024-03-01 202.21.108.23

засаг даргын газар олгох захирамжийн хавсралтанд өөрчлөлт оруулж нэмдэг байсан гэж газрынхан ярьдаг байсан

Avatar

Нэргүй 2024-03-01 66.181.186.201

Улсын өмч болсон газрыг зарж үндэслэлгүй хөрөнгөжсөн этгээдүүдийн хөрөнгийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй.

Avatar

Нэргүй 2024-03-01 213.87.129.48

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-03-01 202.179.27.61

Асуудлыг шийдвэрлэж арга хэмжээ авч чадахгүйгээс хойш яанадаа төр шиг юм чааваасдаа

Avatar

Зочин 2024-03-01 59.153.113.55

Энхбаяр намынхаа хөгшчүүлийн намнаж чадахгүй айх байхоо

Avatar

Зочин 2024-03-01 59.153.113.55

Энхбаяр намынхаа хөгшчүүлийн намнаж чадах боловуу харж л байя айгаад зугтах байхаа

Avatar

Нэргүй 2024-03-01 139.5.217.41

Хотын хууль хяналтын байгууллагын дарга нарыг шалгах хэрэгтэй

Avatar

S 2024-03-01 103.212.117.69

80955877

Avatar

S 2024-03-01 103.212.117.69

DYYDLGN MERGJLN809T5877

Avatar

Нэргүй 2024-03-01 202.126.91.119

Газрын наймааны загалмайлсан эцэг гэж нэрлэмээр хүн бол 1992-1996 онуудад Нийслэлийн засаг даргаар ажиллаж байсан Ц.Баасанжавыг яагаад шалгахгүй байга юм бэ?

Avatar

Zochin 2024-03-01 24.15.5.204

n****.gej.9.hunees.8.n.MAH.bnashuudee.AN.MAH.
adilhan.geed.baisan.shal.ondool.um.bnasjdee.
8-1.haritsaatai.ain

Avatar

СЭТГЭХҮЙ 2024-03-01 203.98.76.4

Монголд Улс төр нь Цэвэр, Шударга болоод болоод Хөгжөөд Амьдрал дээшилж сайхан болно гэх баталгаа бий юу ??? Юу хийхээсээ бус ХҮН НЬ ӨӨРӨӨ ХЭН БАЙХААСАА ХАМААРДАГ ОРЧЛОН-д ХҮН нь өөрөө Өөрчлөгдөхгүй бол яана вэ? НҮҮДЭЛЧИН Уламжлал, Сэтгэхүйн Сөрөг талууд нь зуунаас зуунд Цусанд нь шингээстэй л байх боловуу…..НҮҮДЭЛЧИН Сэтгэхүйтэй Хүмүүс КОММУНИЗМ, АРДЧИЛАЛ Алийг ч байгуулж чадаагүй…..Юу Хот Суурин байгуулах цаашаа юм бишүү

Avatar

S 2024-03-01 103.212.117.69

AX NRT SEKSEER ANYSDN80955877

Avatar

Нэргүй 2024-03-01 59.153.115.56

намнах биш нуусан хулгайг нь ил болгожийнэшдээ

Avatar

Хуучны хурандаа асан 2024-03-01 103.57.94.46

Газрыг хээл хахуулиар олгодог асуудал Энэбишээс эхтэй ! Тэр үхсэн, үйл хэргийг нь Миеэ үргэлжлүүлэн мандуулаад хөгжил цэцэглэлтийн оройд нь хүргээд, өөрөө дэлхийн баячуулын энд хүрсэн ! Эцэстээ годройтсон, одоо булшин даа орох нь ээ, бүх хэрэг нь аль хэдий тодорхой мөрдөгдө өд цагдаагийн газар эмх цэгцтэйгээр хадгалагдаж байгаа !

Avatar

Нэргүй 2024-03-01 103.212.119.233

УБ. ГАМИШИГ БОЛГСОН ГАВЛАД ГАНЦАД ХОРИ

Avatar

Зочин 2024-03-01 202.21.108.73

улстөрч нэртэй хулгайчид хуулийн хариуцлага тооц .Улстөрч гэвэл юуг ч хулгайлж байдаг май бүлэглэлийг таслан зогсоо. Өөрийнхөө цаг үеэ өнгөрөөж байвал юу ч хийсэн хууль бус юм хийсэн бол хариуцлага тооц

Avatar

ЗОЧИН 2024-03-01 122.201.23.83

Энхболдын үед өгсөн газрууд ямар их байгаа бол доо,Ер нь бүгд шүү

Avatar

Нэргүй 2024-03-01 202.9.46.132

1 ширхэг өрөөсөн оймс зарж үзэлгүй баяжсан нөхдүүд бол хотын даргаар ажиллаж байсан нөхдүүд мөн….. тэднийг сайн шалгаж бүх хөрөнгийг нь хураа….. тэд УБ-г цементийн ширэнгэ болгосон тул түргэн, галын машин орох байтугай явган хүн орох орц, гарцгүй болсон новшнууд шүү!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2024-03-01 43.242.242.59

Зөв л асуудлыг хөндөж байна. Бат-үүл холбогдох болохоор энэ сайтын эзэн Элбэгдорж нь хөлсний бичиээч эмэгтэйдээ хэлж байгаад гарчигаа "улс төрчдийг намнах" нэртэй болгожээ. Гэмгүй Э.Бат-Үүлийг намнах гэж байна гэсэн ойлголтыг бусдад төрүүлэх зорилготой юм. Мөнгө төгрөггүй сэтгүүлч нэртэй ядуу улсууд мөнгө л өгч байвал юу ч бичихэд бэлэн. Тэдэнд сэтгүүлчийн ёс зүй гэдэг юм байхгүй. Газрын наймаа дэндсэн нь үнэн, эсэргүүцээд нэмэргүй

Avatar

Оу 2024-03-01 202.126.89.17

Улс төрчид гэхээсээ Луйварчид гэвэл зөв биш? Эсвэл улс төрчид, луйварчид хоёр нэг ойлголт юм уу?

Avatar

Нэргүй 2024-03-01 66.181.177.190

Gahai enhbold

Avatar

Зочин 2024-03-01 202.9.46.44

ergelt.mn сайтад бичигдсэн хотын газраас хулгайлж хотхон барьж зардаг М.Билэгтийн хулгай луйвар аймаар юм аа.

Avatar

Zochin 2024-03-01 198.244.191.228

jujig

Avatar

Зочин 2024-03-01 103.10.23.189

Дараагийн хулгайг нь хүлээгээд байж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж