Дэлхий даяар нэг тэрбум гаруй хүн таргалалттай

Дэлхий даяар нэг тэрбум гаруй хүн таргалалттай

Дэлхий даяар нэг тэрбум гаруй хүн таргалалттай

Дэлхий даяар нэг тэрбум хүн хэт таргалалттай амьдарч байна гэж "The Lancet show” мэдээллээ.  Тодруулбал, 2022 оны мэдээллээр 880 сая орчим насанд хүрэгчид, 159 сая хүүхэд багтаж байна. Дэлхийн 190 орчим орноос Их Британи эрэгтэйчүүдийн хувьд 55-д, эмэгтэйчүүдийн хувьд 87-д жагсдаг. Монголын 18 наснаас дээш эмэгтэйчүүдийн 26,5 хувь, эрэгтэйчүүдийн 20,9 хувь нь таргалалттай ба дэлхийн 101-т жагсдаг. Олон улсын эрдэмтдийн баг таргалалттай тэмцэх арга барилд томоохон өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай байгааг онцоллоо. Таргалалт нь зүрхний өвчин, хоёрдугаар зэргийн  чихрийн шижин, зарим хорт хавдар зэрэг эрүүл мэндийн олон ноцтой өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг.
Дэлхийн таргалалтын түвшинг эрэмбэлсэн судлаачдын 1990-2022 оныг хамарсан тайланд хүүхэд, өсвөр үеийнхний дундах таргалалтын түвшин дөрөв дахин нэмэгдсэн байна. Үүний зэрэгцээ насанд хүрэгчдийн хувьд  эмэгтэйчүүдийн таргалалт хоёр дахин, эрэгтэйчүүд бараг гурав дахин нэмэгджээ.
Үүний зэрэгцээ жингийн дутагдалд орсон насанд хүрэгчдийн эзлэх хувь 50 хувиар буурсан ч судлаачид энэ нь ялангуяа ядуу ард иргэдийн дунд тулгамдсан асуудал хэвээр байгааг онцолж байна.

 

Эх сурвалж:BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-01 158.59.146.30

ALDARMAA BAGSH

Avatar

Нэргүй 2024-03-01 23.154.177.5

Хойд солонгост ганцхан хүн тарган байдаг тэр хэн бэ? таагаарай

Avatar

Нэргүй 2024-03-01 202.72.245.220

чи

Avatar

Нэргүй 2024-03-01 213.87.129.48

Харуулах боломжгүй.

Avatar

1 тэрбум нь өлсгөлөнд нэрвэгдэж байна 2024-03-01 124.110.28.167

1 тэрбум хүн таргалалттай. гэтэл 2 тэрбум хүн өлсгөлөнд нэрвэгдэж байдаг. хүн гээч амьтан ийм л утгагүй дорд амьтан аж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж