БНСУ: Эмч нарын ажил хаялттай холбоотой 1 хүн нас барав

БНСУ: Эмч нарын ажил хаялттай холбоотой 1 хүн нас барав

БНСУ: Эмч нарын ажил хаялттай холбоотой 1 хүн нас барав

Өмнөд Солонгосын засгийн газар ажил хаясан олон мянган эмч нарыг пүрэв гариг гэхэд ажилдаа орохгүй бол хуулийн хатуу арга хэмжээ авч, эмчлэх эрхийг нь цуцлана хэмээн мэдэгдлээ.

Өнгөрсөн долоо хоногт тус улсын бага эмч нар эрүүл мэндийн салбарт хүч нэмэх засгийн газрын бодлогыг эсэргүүцэн ажил хаяснаар амь нас нь эрсдэлд орсон олон мянган хүн аюулд ороод байна.

Нийт резидэнт, дадлагажигч эмч нарын дөрөвний гурав хувь  буюу 10 мянга орчим нь ажил хаяснаар Өмнөд Солонгосын эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж, төлөвлөгөөт хагалгаанууд зогсох болоод байна. Уг үйл явдал 2020 оноос эхлэлтэй ба жилд хэд хэдэн удаа эмч нар ажил хаялт зарлах болжээ. Өмнөд Солонгос нь өндөр хөгжилтэй орнуудын дунд эмч, өвчтөний харьцаа хамгийн хол зөрүүтэй ба хөгшин хүн амын статиск тоо жил бүр нэмэгдэж байдаг.

Эмч нарын тоог нэмэхгүй бол ирэх арван жилд эрүүл мэндийн боловсон хүчин хомсдолд орох боломжтойг засгийн газраас удаа дараа анхааруулсан юм.

Сөүл дэхь Гэгээн Мэригийн эмнэлэг энэ долоо хоногт бараг л хоосон байжээ. Эмч, өвчтөнүүдийн хөлд дарагддаг байсан коридор хоосорч ирээдүйд эмнэлгийн салбар хэрхэн харагдахыг дүрсэлсэн мэт. Өдгөө 25 настай эмч Рю Ок Хада болон түүний хамтрагчид өнгөрсөн долоо хоногт ажилдаа яваагүй талаараа хэвлэлд ярилцлага өгсөн. Тэрбээр " Анх удаа үүрийн дөрвөн цагт босохгүй байх хачин байна" гэж хошигноод " Бага эмч нар долоо хоногт 100 цаг ажилдаг. Үүнээс 40 цагт нь цурам ч хийлгүй ажилсан. Ингэж хичээж ажилласан ч бага цалин авдаг атал эмч нарын тоог нэмэх нь галзуурал. Эмч нарын ажиллах орчинг сайжруулаагүй байж эрүүл мэндийн салбарт хүч нэмбэл ажил олдоц муудаж, өрсөлдөөн үүсгэнэ. Бүх эмч нар үүнийг хүсэхгүй" гэжээ. Хэдийгээр Өмнөд Солонгост эмч нар харьцангүй өндөр цалин авдаг ч ажилсан цагаа тооцвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрдэггүй гэж үзэж байна. Эмч нарын тоог нэмсэн ч бүтцийн асуудлыг засгийн газар янзалж чадахгүй тул ажиллах цаг, бага цалинг өөрчилж чадахгүй гэлээ. Тус улсын дийлэнх эмнэлэг хувьчлагдсан байдаг ч иргэдийн хувьд боломжийн үнэтэй. Яаралтай тусламж, мэс засал, нарийн мэргэжлийн үзлэг эмчилгээ хямд үнэтэй бол чухал бус гоо сайхны мэс засал хэтэрхий үнэтэй гэж эмч нар үздэг. Тиймээс тус улсын эмч нар томоохон хотуудад илүү их ашиг олохыг илүүд үзэж, хөдөө орон нутагт нарийн мэргэжлийн эмч хомсдох болов.

Рю Ок Хадагын хэлснээр дадлагажигч болон бага эмч нарыг их сургуулийн эмнэлгүүд хямд ажиллах хүчний төлөө мөлждөг гэв. Зарим том эмнэлгүүд нийт ажилчдынхаа 40 гаруй хувийг бага эмч нараар бүрдүүлэг. Ажил хаяснаар сүүлийн долоо хоногт зарим эмнэлгүүдийн хагалгааны хүчин чадал хоёр дахин буурсан байна. Ажил хаялтын гол хохирогчид нь төлөвлөгөөт эсвэл яаралтай мэс засалд орох шаардлагатай иргэд юм. Өнгөрсөн долоо хоногт зүрхний шигдээс болсон эмэгтэй долоон эмнэлэгт хандсан боловч аль ч эмнэлэг ор, эмчлэх хүчингүйгээс хүлээн авалгүй  нас баржээ. Тэрбээр дуудлага өгснөөс 67 минутын дараа улсын их сургуулийн эмнэлэгт хүргэгдсэн ч түргэн тусламжийн машинд эцсийн амьсгалаа хураасан. Тус явдал эмч нарын ажил хаялттай холбоотой анхны үхэл болов.

Эмч нарын тэвчээр барагдсанаар бусад эрүүл мэндийн ажилтнууд нэмэлт ажил хийх болов. Ихэнхдээ нарийн мэргэжлийн үзлэг, эмчилгээн эмч нар хийдэг байсан ч сувилагч нар аргагүйн эрхэнд орлох болжээ.

Инчон хотын сувилагч Чой "BBC” агентлагт өгсөн ярилцлагадаа ажлын цаг нь хоёр цагаар нэмэгдэж, хоёр хүний ажлыг хийх болсон гэв. Тэрбээр "Өвчтнүүд түгшүүртэй байна. Энэ бүх зүйл эцэс төгсгөлгүй үргэлжилж байгаад ыи бухимдаж байна. Эмч нар ажил хаялтаа зогсоож, өөр арга замаар гомдолоо тайлахыг хүсч байна" гэлээ. Засгийн газрын саналын дагуу ирэх онд анагаахын оюутнуудын тоог 3000-5000 болгон нэмэгдүүлнэ. Ажил хаясан эмч нар олон эмч бэлтгэх нь тусламж үйлчилгээг бууруулж, чанаргүй лиценз ихэснэ гэж үзэв.

Сөүлийн Северанс эмнэлэгт 74 настай Ли бүдүүн гэдэсний хорт хавдрын эмчилгээ хийлгэдэг. Тэрбээр өөрийн хотоос цаг гаруй явж эмчилгээндээ ордог байжээ. Учир нь хоиоос бусад газар эмч байхгүй бөгөөд " Эмч нар хувиа хичээж байна. Тэд бидэн шиг өвчтөнүүдийг өөрийн хүсэлээ гүйцэлдүүлэхийн тулд барьцаалж байна" гэлээ. Түүн шиг өвчтөнүүд эмчилгээгээ хийлгэхийн тулд нэмэлт мөнгө төлөхөд бэлэн гэдгээ илэрхийлсээр байна. Гэвч Ерөнхийлөгч Юн Сок Ёлын засгийн газар эрүүл мэндийн үйлчилгээний хөлсийг нэмэх сонирхолгүй байгаа бололтой. Эрүүл мэндийн яам эмч нарын ажил хаях өргөдлийг хүлээн авахаасаа татгалзаж, өдрийн эцэс гэхэд ажилдаа буцаж орохгүй бол эрүүл мэндийн хууль зөрчсөн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэнэ гэж сүрдүүлж байна. Эрүүл мэндийн дэд сайд Пак Мин Су хэлэхдээ, хугацаа алдсан хүмүүсийн лицензийг дор хаяж гурван сарын хугацаагаар түдгэлзүүлнэ. Засгийн газар Даваа гаригаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлнэ гэж мэдэгдлээ.

Шийтгүүлэх сүрдүүлэг  нь эмч нарыг ажилдаа буцаахад хангалттай гэж найдаж байгаа бөгөөд ажил хаясан 9,000 эмчийн 300 орчим нь аль хэдийн ажилдаа ирсэн гэж мэдэгдэв. Солонгосын Анагаах Ухааны Холбооноос ахлах эмч нар резидэнт эмч нартай нэгдэх санал хүсэлтийг Даваа гаригт явуулах юм. Хэрэв бага эмч нарын багахан хувь нь баривчлагдах аваас ахлах эмч нар зүгээр суухгүй нь тодорхой. Ихэнх ажил хаясан эмч нар засгийн газар баривчилгаа явуулбал энэ салбараас бүр мөсөн гарна гэлээ.

Эх сурвалж: BBC, Nikkei

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эмч 2024-03-01 202.126.91.68

эмч нарыг чанартай улсын сургууль бэлдэх ёстой.гэтэл манайд үндэсний дээд сургууль нь этүгэн .их засаг гээд сургалтын бааз байхгүй сайн эмч нар бхгүй цагын багш багшилж бна ш тэ.яаж сайн эмч гарах вэ?дүүргийн эмч нар 6жил сураад оношоо зөв тавьж чадахгүй цаашаа дотрын эмчид үзүүл гэж явуулах юм.хайран цаг хайран мөнгө эмч болох гэж бгаа хүүхдүүд эртнээс сайн өөрийгөө бэлдэж мэрийж сурах хэрэгтэй дэ.

Avatar

Zochin 2024-03-01 59.153.115.116

Manai duurgiin emch nar yostoi angaisan medleggui . 10 Hun uzeed tsag baihgui gene tegeed tsalin nem gej soliortsgoono. Ulsiin 1 ,3 ,2 Gemtel Eh nyalhas geh met emnelegiin achaalal ih. Gehdee mes zasliin emch nar l emnelegiig avch yvdag.

Avatar

Нэргүй 2024-03-01 202.179.21.212

Ийм учраас оюутны тоог нэмэх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-03-01 213.87.129.48

>>>>> Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Сок2 2024-03-01 202.126.88.136

Тэднийг 1 сайн өшиглөөд украйн луу илгээх хэрэгтэйсэн. Хүний амь нас эрүүл мэндээр түрий барьж байдаг

Avatar

Нэргүй 2024-03-01 68.100.239.120

Солонгосчууд шиг нэгдэж тэмцэж сурахсан . Тэгэж байж л амьжилт гаргана . Хөгжил дэвшил ирнэ дээ !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж