"Х-ТҮЦ" продакшныхан үл тоож, уучлал гуйгаагүйд эмзэглэж байна"

"Х-ТҮЦ" продакшныхан үл тоож, уучлал гуйгаагүйд эмзэглэж байна"

"Х-ТҮЦ" продакшныхан үл тоож, уучлал гуйгаагүйд эмзэглэж байна"

Хошин урлагийн "Х-ТҮЦ" продакшнтай үүссэн оюуны өмчийн маргааны талаар нзохиолч, нийтлэлч Ц.Доржготовын хүү Д.Буянгаас тодрууллаа.


-“Х-ТҮЦ” продакшныг оюуны өмчийн асуудлаар шүүхэд өгсөн гэсэн. Танай аавын ямар зохиолыг нь тэд зөвшөөрөлгүй ашигласан бэ?

-Бид цагаан сарын өмнөхөн "Х-ТҮЦ" продакшны бүтээлийг зурагтаар үзсэн. Хүү маань анх "Өвөөгийн бүтээлийг зурагтаар тоглож байна" гэхээр нь эхнээс нь ухраагаад үзэхэд аавын "Цагийн өнгө" гэдэг 1978 онд бичсэн туужийг утга агуулга, санаа, дүрүүдтэй нь авч, контент хийсэн байсан. Аавын бичсэн "Цагийн өнгө" туужид ээжтэйгээ амьдардаг тэнэгдүү Базарваань нэртэй залуугийн тухай гардаг. Тухайн социализмын үед цагдан сэргийлэх байгууллагад туслах олон нийтийн гишүүн гэж байсан юм билээ. Тэр залуу тийм ажил хийж, хөрш айлын эмэгтэйдээ сэтгэл алдардаг. Сэтгэлт эмэгтэйн нөхөр хулгай зэлгий хийдэг нөхөр байдаг тухай өгүүлдэг юм.

Гэтэл "Х-ТҮЦ" продакшны уран бүтээлчид огт аавын нэр, бүтээлийг дурдахгүйгээр гол дүр Базарваань гэдэг нэрээр тоглолт хийсэн. Эхлээд энэ жүжгээ тайзан дээр тоглож, дараа нь телевизийн контент болгосон байна лээ.

Аавын бичсэн олон зохиолыг ашигласан. Энэ бүхэн зөвхөн "Цагийн өнгө" зохиолоор хэмжигдэхгүй. Маргаан цаашаа үргэлжилнэ. Бид өөрсдөө оюуны өмчөө хамгаалах эрхтэй. Тэр утгаараа шүүх байгууллага болон Оюуны өмчийн газарт хандаад байна. Энэ нэг удаагийн тохиолдол биш.

-Олон удаа аавын чинь бүтээлийг "хулгайлсан" гэсэн үг үү?

-Гурван жилийн өмнө Аглуу /Гавьяат жүжигчин Л.Баттулга/ дээр маргаан үүсч байсан. Аавын минь 1990 оны дундуур бичсэн "Улаан хамбан дээлтэн ба дэлхий даахгүй баян" гэдэг өгүүллэгийн агуулга, утга санааг нь ямар ч зөвшөөрөлгүйгээр авч, тоглолт хийсэн. "Утгын чимэг" наадамд Ардын жүжигчин Г.Равдан ах уншиж, шагналт байр эзэлж байсан өгүүллэг юм. Тоглолт нь бас "Дэлхий даахгүй баян" нэртэй.

-Тэр үед жүжигчин Аглуу танд "хулгай"-гаа юу гэж зөвтгөж байв?

-Бидний зүгээс "Ийм асуудал байж болохгүй. Удаа дараа ийм тохиолдол гарч байна" гэхэд жүжигчин Н.Онон алдаагаа хүлээн зөвшөөрч байна л гэсэн. Н.Онон бидэнд "Би энэ контентын продюсераар нь ажилласан. Аавынх нь зохиолыг жүжигчин И.Одончимэг дүү нартайгаа уншиж, зохиол дээр нь юм нэмж, хасаад тоглосон байна лээ" гэсэн.

Тэрнээс хойш дахин холбогдож, ааваас минь уучлалт гуйгаагүй. Тодорхой цаг хугацаа өнгөрсөн. Удаа, дараагийн үйлдэл болохоор хуулийн байгууллагад хандсан.

-"Х-ТҮЦ" продакшнаас  өөр аавынх нь өгүүллэг, туужийг зөвшөөрөлгүй уран бүтээлдээ ашигласан хамтлаг, продакшн бий юу?

-Ер нь хошин урлагийнхан 1990-2000 оны хооронд аавын зохиолуудаас тоглодог байсан. Аав маань хошин зохиолынхоо төрөлд үндэслэгчдийн нэг гэж хэлж болно. Тэр үед оюуны өмч гэж байгаагүй. Тэгсхийгээд өнгөрдөг байсан. Одоо бол харьцангуй өөр болсон. Миний хувьд 2003-2010 он хүртэл хошин урлагийн зохиол бичиж байсан. "Шинэ үе" продакшнтай хамтран таван жил ажиллаж, "Комеди арт", "Захиалгат инээд", "DOZ" энтертайнментын уран бүтээлчдэд зохиол бүтээлээ нийлүүлж байсан.

Хошин урлагийн уран бүтээлчдийг таньдаг болохоор Гавьяат жүжигчин Н.Ариунболд надад хандаж, "Аавынх нь "Сүнсэнд шингэсэн гэмшил" өгүүллэгийг хошин үзүүлбэр болгож ашиглая. Бид зохиолын утга агуулга, амин сүнсийг нь өөрчлөхгүй" гэж зөвшөөрөл авч байсан.

Бас нэлээд хэдэн жилийн өмнө "DOZ" энтертайнмент гэж байхад жүжигчин Ш.Доржсүрэн эхнэрийн хамт ирж, аавтай уулзсан. Тэгээд аавын гурван өгүүллэгийг Өвөрмонголын уран бүтээлчидтэй хамтран контент хийх зөвшөөрлийг авч байсан. Бид энэ хүмүүсээс мөнгө төгрөг авч байгаагүй. Гэтэл "Х-ТҮЦ" продакшны уран бүтээлчид Оюуны өмчийн тухай хуулийг ноцтой зөрчсөн. Үүнд аав маань маш их эмзэглэж байгаа. Аавын минь нийгэмд хүргэх гэсэн үндсэн санааг гажуудуулж, маазраа болгон болхи, ургүй, арга ядсан байдлаар бүтээл хийхээр зохиолч хүн сэтгэл санааны хувьд ямар байдал орох нь тодорхой.

-Таны хувьд аавынхаа уран бүтээлийг үргэлжлүүлэн хошин зохиол бичиж байгаа гэж сонссон?

-Тийм. Гэхдээ хошин урлагийнхан бүгд оюуны өмчийн хулгай хийдэггүй. Миний хувьд өнгөрсөн жилээс хойш "Архинаас гаргасан чоно", "Хадланчид" гээд одоо гурав дахь зохиолоо бичиж байна. Хошин урлагийн "Маск" болон "Эмоци" продакшны залуус өөрсдөө ярилцаад, уран бүтээлээ хийдэг. Харин "Х-ТҮЦ" продакшны уран бүтээлчдийн хувьд асар их гомдолтой байна. Аавын зохиолоос гадна "Х-ТҮЦ" продакшны бүтээлүүд оюуны өмчийн асуудал үүсгэж байдаг. Өмнө нь "Сэрүүн хасын нууц" болон "Солиот эх" уран бүтээлд бас маргаан үүссэн. Мөн "Сэргээш-1" гээд контентод "Ардын элч" уран сайхны киног хуулахаас гадна тэр үед хит болж байсан зохиолын болон хип хоп, рок поп дуунуудыг ашигласан байдаг.

Энэ бүхэн дээр оюуны өмчийн асуудал үүсвэл үүснэ. Оюуны өмч бол 50 жилдээ тухайн хүний өмч болдог.

Тэр "Сэргээш-2" контент нь "Сүхбаатар" уран сайхны киног хуулбарласан. Олон зохиолчийн үр хүүхдүүд энэ асуудлыг дор дороо бодох ёстой. Яагаад бидний эцэг эх, өвөг дээдсийн хийж байсан бүтээлийг захын хүн гуйвуулж, ашиг орлого олж, зөвшөөрөл авахгүй байх ёстой вэ. Тэгээд үл тоож, уучлалт ч гуйхгүй байгаад маш их эмзэглэж байна. Нөгөө талаасаа бид биенээ мэдэх хүмүүс. Аав маань ч амьд сэрүүн байна шүү дээ. Цаашид ийм байдлыг өөхшүүлэхгүйгээр таслан зогсоох шаардлагатай. Би өмгөөлөгчийн хамт "Х-ТҮЦ" продакшны 2000 оноос хойш хийсэн уран бүтээлийг судалж, шүүхэд нэмж өгнө. Аавын минь оюуны өмч болсон зүйл рүү зөвшөөрөлгүй халдаж, энийг хэсэгчлэн агуулгыг нь авч ашигласан бол хуулийн байгууллагад дахин хандана.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
65
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zuv 2024-03-01 66.181.185.166

Зөв зөв Оюуны хулгайг өөгшүүлж болохгүй Хуультай юмыг хуулиар нь шиыдүүлж бусдад таниул

Avatar

Зочин 2024-03-01 66.181.182.113

Саарал ордон хулгайчуудын уурхай болсон,хошин шогийн шог гарууд хулгайчууд гээд цааш ухаад байвал хулгайгүй газар олдохгүй болжээ.Миний эх орон хулгайн орон билээ гэхээр болжээ.

Avatar

buya 2024-03-01 202.21.107.132

zuv zuv shuuhed handaad uuchlal guilguul.mun nuhun tulbur avah estoi shuu.

Avatar

Нэргүй 2024-03-01 213.87.129.48

>>>>>> Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

зочин 2024-03-01 103.57.93.75

Аглуу угаасаа хулгайч ш дээ

Avatar

Зочин 2024-03-01 37.67.75.186

Энэ хошин шогийн алиа салбадай нар хулгай хийнэ ард түмэнээ доромжилж мөнгө олно бас болоогүй нөгөө төмөр тэмдэг бас зүүнэ аан одоо болно та нар

Avatar

Нэргүй 2024-03-01 66.181.189.88

Хошин шогийнхон арай хэтэрч байгаа нь үнэншдээ нутаг ус яс үндэс хэл яриагаар нь доог тохуу хийж доромжлоно өвчин хуучаар нь доог тохуу хийнэ ядаж яваа амьдралаар нь доромжлоно

Avatar

Нэргүй 2024-03-01 202.55.188.90

Одоогоор манаыд Ш. Цэнд-Аюуш, Ц.Доржготов, Ж. Барамсай нарыг гүйцэх шог зохиолч төрөөгүй. “Х-Түц” бол сайн хамтлаг. Гэхдээ зохиолчоос нь зөвшөөрөл авах ёстой. Үүнд том алдаа гаргасан байна. Сүүлийн үеийн хошин шогийхон бүгд танайхаар дамжин “хэлд” орсон, “хөлд” орсон. Тэднээсээ суралцах болждээ

Avatar

Нэргүй 2024-03-01 66.181.177.114

хаа сайгүй шантаажчид

Avatar

Нэргүй 2024-03-01 103.57.94.46

Ганц хошин шогийхон ч биш бусад салбрт ч ийм үзэгдэл нийтлэг бнаа, сэтгүүл зүйд бол ийм явдал нилээн газар авсан шүү !!! Олон хавар нэгэндээ…. гэж үг бий шүү !

Avatar

Нэргүй 2024-03-01 66.181.177.114

энэ одоо хэн бэ

Avatar

Нэргүй 2024-03-01 66.181.184.13

uuchlalaar yadag yum, oyunii umchiin gazart handaj tulbur munguu nehemjil!

Avatar

suugii 2024-03-01 192.82.66.173

agluu bol hulgaich hog s***r

Avatar

Нэргүй 2024-03-01 124.158.126.132

Монгол шиг замбараагүй оюуны хөдөлмөрийг дээдэлдэггүй газар л алиалагч нар хүний зохиолыг хулгайлж ашиглаад уучлал гуйх бүү хэл орлогоороо хөлжиж гавьяат энээ тэрээ гэсэн цол тэмдэг авч маасайж явдаг байх.

Avatar

Зочин 2024-03-01 209.89.240.99

хошин шогийнхон зохиол муутай жүжиглэлт нь хүний сонирхол буурахад хүргэж бна.Үгээр маазраад дүлий сонсох г м явуургүй маазрал ньөгөөж муутай.Одоо ингэж олон жил болсон хошин шогийнхон зохиолчдод зохиол захиалж төсөвлах хэрэгтэйшдээ.Алийн болгон буслын бүтээлиыг хулгайлж бх яум.

Avatar

Жамсран 2024-03-01 66.181.191.134

хэнч уншдаггүй гэнэ үү солиотой пиздаа нэг байна. би өнөө хүртэл барамсай гуай зохилыг уншёаар байна. жнь; санал гомдоын дэвтэр.

Avatar

Авир 2024-03-01 66.181.191.134

ганц танай аавын зохиол биш. салбадайнууд анх гарч ирэхдээл нэрт сэтгүүлч шог зохиолч жаргалын барамсай гуайн шог өгүүллэгүүдийн ашигласаар ирсэн . үүн дээр МСНЭвлэл гэгч байгууллага болон МЗХороо хөдөлаюөх цаг болёон бөймаар. ар гэр үр хүүхэд нь баймаар юмдаа.

Avatar

Нэргүй 2024-03-01 103.26.192.43

Аглуу бол аймшиг – луйварчин, энэд бол жүжигчид продакшины ёс зүй ухамсарыг бичсэн л байна – хэн хэн бэ гэдэгийг – бодсноор л байна даа

Avatar

Zochin 2024-03-01 103.212.117.116

Hunii buteeleer huudegnej amidrah ni ichguur sonjuurgui hereg.

Avatar

иргэн 2024-03-01 202.21.104.2

Зөв зөв. Оюуны бүтээл гэдэг бол маш их хөдөлмөр, гаг хугацаа зарцуулж, тухайн хүн өөрийгөө элээн байж хийдэг зүйл. Дуртай хүн бүхэн хийгээд чадчихдаг ч юм биш. Сайн бүтээл, судалгаа тооцоо хийдэг ур чадвартай болохын тулд тухайн хүн өөртөө маш их хөрөнгө оруулалт хийж, амьдралын олон боломжуудаа золиосолсон байдаг учраас оюуны өмч үнэлэгдэх л ёстой. ҮҮнийг хяна гэж Оюуны өмчийн газар байгуулаад удаж байгаа биз дээ??Ёс зүйтэй бхйцгаа л даа!!!

Avatar

Нэргүй 2024-03-01 66.181.182.60

Аглуу бол угаасаа аймшигтай өлөн.бас жижигхэн луйварчан.

Avatar

Нэргүй 2024-03-01 202.9.46.84

Шүүх гэж байдаг бол олсон орлогыг нь тэр чигээр нь хурааж зохиолчид өгөх ёстой

Avatar

Мөнх 2024-03-01 101.115.184.33

Харин хэн ч уншиж тоохоо больсон бүтээлийг нь амь оруулж нийтэд хүргэж, доржготов гуайн дурсамжийг хошин шогийнхон сэргээсэн юм биш үү.
Хүүхдүүд нь мөнгөгүй ядарч аавынхаа нэрийг худалдаж идэх гэж бгаа юм бна гэж ойлголоо. Доржготов гуай өөрөө үгээ хэлэх хэрэгтэй. Тухайн үедээ зохиолын шагнал урамшуулал гээд зөндөө л юм авсан даа. Ер нь социалтзмын үеийн улсаас цалин аваад хийж бсан зохиол бүтээлийг нийтийн өмч гэж ойлгох хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-03-01 202.9.46.84

Битгий донгос! Монголд хүний оюуныг үнэлдэг болсон цагт л хөгжинө. Бодож сэтгэсэн, санааг бий болгосон нь чухал болохоос алиа салбадай, дуучид нь хожоод сэтгэгчид, туурвигчид хоосон хоцордог байж болохгүй. Энийг одоо үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Баруунд бүх юм эсрэгээрээ, тиймдээ ч ингэж хөгжсөн. Яагаад тэд уран зохиол, хөгжим, киногоороо тэргүүлж, бид тэрийг нь шимтэн үзэж байна? Хөгжих үндэс нь оюуны өмчийг дээдэлдэг, үнэлдэгт байдаг

Avatar

Нэргүй 2024-03-01 202.126.88.70

Чам шиг мал л Доржготов гуайн зохиолыг уншдаггүй байх

Avatar

ИРгэн 2024-03-01 202.21.104.2

Тэнэгт! Чам шиг эргүү бүтээл туурвих нь байтугай уншаад ч ойлгохгүй, уншиж ч чадахгүй. Сэтгэнэ, бодно, туурвина гэдэг чинь хүнд хөдөлмөр. Ил гарч олонтүмэнд үзүүлсэн нь хожоод арын албанд гол бүтээлийг н хийсэн хүмүүс хохирдог байж болохгүй!! Нэгэнт зохиол бүтээл туурвисан хүн авах ёстой ашгаа авна. Өөрөө авна уу, үр хүүхэддээ эрхээ шилжүүлнэ үү, хамаагүй, тухайн хүний эрхийн асуудал. Мэдлэг чадвартай хүмүүс бүтээл туурвилаараа хэдэн үеэ тэжээж ч болно. ккк

Avatar

Нэргүй 2024-03-01 103.26.192.43

Мөнх та бол хүний бүтээл зөвшөөрөлгүй хэрэглэдэг хүн мөн байна

Avatar

Нэргүй 2024-03-01 45.117.35.19

Доржготов гуайн зохиолыг уншилгүй яахав. Монголын түүхэнд төрсөн агуу зохиолчдын нэг. Харин та хэн болчихоод зохиолчийг, гэр бүлээр нь доромжилно вэ? Аглуугийн эхнэр юм уу хаашаа юм.

Avatar

Бат-Эрдэнэ 2024-03-01 139.5.217.80

Хэрэв ингэж хандаж байгаа бол Дориухан мөнгө нэхэмжлээд зуданд ядарсан нутгийнхандаа төл мал болгоод өгчихгүй юу дөө. Нэг талаараа Социалист малчдын үр садад хэрэгтэй байх. Нөгөө талаараа дараа дараагийн уран бүтээлч нарт хэрэгтэй жавтий болго.

Avatar

Хайдав 2024-03-01 59.153.114.127

Мөнх гэдгийн ард Хулгайн эд зүйл зардаг ТҮЦ л байгаа. Наад үгээ бодоорой. Чамайг амархан олно шүү! Энд зохиолчоос зөвшөөрөл авалгүй олон зохиолыг нь хулгайлан ашиг орлого олсон тухай яригдаж байна. Дам дамаа бие биеээ таних хүмүүс байна. Энэ залууг чинь сонсож байсан. Шинэ үеийн Бооёо Манай зохиолч Доржготов гуайн хүү байдаг гээд зөндөө ярилцлага өгч байсан. Хулгай хийсэн хүмүүсийг өмөөрч байгаа Мөнх мэт бол нүүрээ нуусан Ононгийн зарц л байгаа ш дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж